Голомт банк “AI Academy Asia” байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг дэмжин ажиллалаа. 2025 оноос эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх уг аяны хүрээнд Монгол Улсын өнцөг булан бүрд ажиллаж буй ЕБС-ийн багш нарыг чадавхжуулан хиймэл оюуны 2,500 хүний нөөц бэлтгэх юм. Ингэхдээ жил бүр хиймэл оюуны 500 багш бэлтгэх бөгөөд 2026 оны хөтөлбөрийг Голомт банкны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Хиймэл оюуны багш бэлтгэх хөтөлбөрт орон нутаг, нийслэлээс 3,998 багш материалаа илгээснээс 796 багшийг хөтөлбөрт элсүүлж, үндсэн зорилтот 500 багшийг бэлтгэх стратегийг хэрэгжүүлжээ. Өнгөрөгч 2-р сарын 28-нд нээлтээ хийж, 3 сарын хугацаанд үргэлжилсэн сургалтын хүрээнд багш нарын хиймэл оюуны суурь ойлголтыг нэмэгдүүлж, цаашид хиймэл оюуны мэдлэгийг хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх, AI хэрэгслийг үр дүнтэй ашиглах замаар боловсролын чанарыг сайжруулж, багшийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэжээ. Мөн Голомт банкнаас багш нарт зориулан санхүүгийн боловсрол олгох сургалтуудыг явуулсан. Хөтөлбөрийн төгсгөлд багш нар хиймэл оюун ухаан ашиглан боловсруулсан төслөө танилцуулж, шилдгүүдээ шалгаруулсан юм.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар
Голомт банк нийгэм рүү чиглэсэн нөлөө бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлдэг. Эдгээр төслийн хамгийн үр дүнтэй, амжилттай төсөл болон хэрэгжиж буйд миний хувьд таатай байна.
Голомт банк хиймэл оюунд голлон анхаарлаа хандуулж буй нь бидний стратегитай салшгүй холбоотой. Учир нь бид хиймэл оюуны дэвшилтэт шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж, ирэх оноос Голомт банкны салбарууд хиймэл оюунд бүрэн суурилсан хэлбэрээр үйл ажиллагаа явуулж
эхэлнэ. Хиймэл оюун нь дэлхийн боловсролын салбарт эрчимтэй өөрчлөлт авчирч байгаа энэ үед Голомт банкны ирээдүйн харилцагчдыг маань энэ чиглэл рүү бэлтгэж, хүүхэд, залуусыг дэлхийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байхад багш нар маань луужин болно гэдэгт итгэлтэй байна.
.jpg)
“AI Academy Asia”-ийн Үүсгэн байгуулагч Б.Болор-Эрдэнэ
Монгол хүүхдэд, багш нарт дэлхийн түвшний хиймэл оюуны мэдлэг олгох зорилгоор “Үндэсний хиймэл оюуны аян”-ыг хэрэгжүүлж байгаа. Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх аяны хүрээнд бид энэ жил Голомт банктай хамтран хиймэл оюуны 500 багшийг амжилттай бэлтгэлээ. Эдгээр багш нар маань жилд дунджаар 20,000 гаруй сурагчид хиймэл оюуны суурь мэдлэг, хиймэл оюуны ёс зүйн талаар түгээж эхэлнэ.
.jpg)
Боловсролын сайд Л.Энх-Амгалан
Монгол Улсын Засгийн газраас монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлж байгаа. Дэлхий нийтээр ур чадварыг чухалчилж буй энэ үед мэдлэг дээр нэмээд ур чадварыг хөгжүүлэх гол шийдэл нь хиймэл оюуны шилжилт юм. Энэхүү шилжилтийг бид үндэстэн даяараа хийж чадвал том дэвшлийг дагуулна. Үндэсний хэмжээнд хоёр дахь жилдээ хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрт хамрагдсан 500 багш маань хиймэл оюуныг яаж зөв хэрэглэх, ажлын ачааллыг хэрхэн бууруулах, хичээлээ хэрхэн төлөвлөх, сурагчдынхаа хоцрогдлыг арилгахад чиглэсэн ур чадваруудыг эзэмшиж, дэлхийн багш болж байна.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
Үндсэн хөтөлбөрийг амжилттай төгссөн багш нар ирэх хичээлийн жил буюу 2026 оны 9-р сараас нийслэл, орон нутгийн сурагчдадаа хиймэл оюуны хичээлийг зааж, хиймэл оюуны боловсролыг өөрийн орон нутаг, сум дүүрэгт түгээнэ. Энэхүү санаачилга нь Монгол Улсын хүүхэд, залуус дэлхийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байх, мэдлэгт суурилсан ирээдүйн нийгмийг цогцлооход чухал хувь нэмэр оруулж байна.
Сайн сайхныг санхүүжүүлнэ
| Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ |
|
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |