• Өнөөдөр 2025-10-27

Танилц: T-ara хамтлагийн сонирхолтой таван баримт

2025-09-12,   688

“K-pop”-ийн хоёрдугаар үеийн хамгийн нөлөө бүхий охидын хамтлагуудын нэг бол T-ara хамтлаг билээ. T-ara хамтлаг 2009 онд дебют хийснээс хойш зөвхөн Солонгост төдийгүй Азийн олон оронд фенүүдийн хайр хүндэтгэлийг хүртсэн тэдний уран бүтээл өнөөдрийг хүртэл K-pop-ын сонгодог бүтээлүүдэд тооцогддог. Энэхүү хамтлаг 2014 онд монголд тоглолтоо хийж байсан . Өнөөдөр хоёрдохь удаагаа  тоглолтоо төв цэнгэлдэхэд хийхээр болжээ. T-ara хамтлагийн сонирхолтой баримтыг хүргэж байна. 

2011 онд гарсан Roly-Poly дуу нь тухайн жилийн хамгийн их борлуулалттай K-pop дууны нэг болж, дөрвөн сая гаруй удаа борлогдож тухайн үеийн Солонгосын дээд амжилтыг тогтоож байсан. Дууны ретро хэмнэл, 80-аад оны хэв маяг нь залуус төдийгүй ахмад үеийн фенүүдийн дунд ч хит болсон.
T-ara хамтлагийн Bo Peep Bo Peep дуу нь Японы алдарт "Oricon Weekly Chart"-д нэгдүгээр байр эзэлсэн анхны Солонгос охидын хамтлаг болсон нь тус хамтлагийн олон улсын нэр хүндийг баталгаажуулсан үйл явдал болж байсан. T-ara хамтлаг гарч ирсэн цагаасаа дуу, тайзны хувцаслалт, бүжгээрээ фенүүдийн сэтгэлийг байлдан дагуулсан. “Bo Peep Bo Peep” дууны муурын чихтэй костюм, “Lovey-Dovey” дууны “зомби бүжиг”, “Roly-Poly” дууны ретро стиль Солонгост моод болж, охидын дунд дуурайдаг тренд үүсгэж байсан.
T-ara хамтлагийн “Number Nine” дууны клипийг Монголын хийсэн. 2014 онд монголд тоглолтоо хийсний дараа уг дууны дүрсийг говьд авсан.  Клипний дүр төрх олон фенүүдийн анхаарлыг  татаж хит дуу болж байсан.
T-ara хамтлагийн Jiyeon, Eunjung, Hyomin кино, цувралд тоглож үзэгчдэд танигдсан. Жишээлбэл, Jiyeon нь “Dream High-2” цувралд гол дүрд тоглосон нь фенүүдийн дунд онцгой үнэлэгдсэн. Энэхүү цувралд тухайн үеийн солонгосын  "It girl" буюу алдартай эмэгтэйчүүд тоглосон гэдгээрээ одоо ч алдартай байдаг.
T-ara анхны бүрэлдэхүүнээсээ хэд хэдэн удаа өөрчлөгдсөн ч фенүүдийн хамгийн их дурсдаг үе нь зургаан гишүүнтэй үе. Jiyeon, Eunjung, Hyomin, Qri, Soyeon, Boram. 2021 онд хамтлаг анхны дебют хийснээс 12 жилийн ойг тэмдэглэж, шинэ дуу гаргасан нь фенүүдэд томоохон бэлэг болсон.
T-ara хамтлаг  зөвхөн нэгэн үеийн хит хамтлаг бус, K-pop-ийн түүхэнд гүн ул мөр үлдээсэн хамтлаг юм. 
 

Танилц: T-ara хамтлагийн сонирхолтой таван баримт
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-09-12 15:38:48
    Зочин: Хөөрхийс очиж очиж манайд ирж зодог тайлдаг нь яаж байгаа юм бол доо
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188