• Өнөөдөр 2025-04-16

Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ

2025-04-15,   414

Иргэдийн таатай, аюулгүй, чөлөөтэй зорчих орчныг бүрдүүлэх зорилгоор нийслэлээс явган болон дугуйн замыг чөлөөлөх ажлыг эрчимтэй өрнүүлж байна. 
 
Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг иргэдэд скүүтер, цахилгаан дугуйны түрээсийн үйлчилгээ үзүүлдэг Tapatrip, Jet, Eco Bike компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар талууд нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцлэх талаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Нийслэлийн зүгээс та бүхний үзүүлдэг үйлчилгээг дэмжин ажилладаг. Харин та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж 18-аас доош насны хүүхдүүдийн хэрэглээг хязгаарлах, үйлчилгээний системдээ хэрэглээний соёл, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх, хяналтыг сайжруулж, иргэдийн хөдөлгөөнд саад болохуйц эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг тогтмол цэгцлэх шаардлагатай” гэлээ.
 
Харин скүүтер, цахилгаан дугуйны түрээсийн үйлчилгээ үзүүлдэг компанийн удирдлагууд цаашид хяналтаа сайжруулна. Тухайн хэрэгслийг зөвшөөрөгдсөн бүсэд байрлуулахыг хэрэглэгчдээ уриалж, соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай хийнэ гэдгээ илэрхийлсэн юм.

Нийтийн эзэмшлийн зам талбайд эмх цэгцгүй байршсан скүүтер, цахилгаан дугуйг цэгцэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-15 19:00:20
    Irgen: Nymbaa dargaa zam daguuh Tuts avsan bol odoo horoolol dotor mash ih Tutsnuud ybgan zam.mashin tabih gazar ezegneed .huuhduuded ******** hor zaraad baij bn.BG 5r horoo.9r bairni derged Tuts.hajuud n tom mahnii Tuts nertei tom ambaar bgaa.Bugdiig zailuul.Nom8ngiin ard hooson gazar hashaad 14 jil bolj bn.Gazariig n huraaj tsetserleg.mashenii zogsool bolgo.Horoonii ZD medej bgaach oligtoi hudlehgui bn.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-15 19:00:19
    Irgen: Nymbaa dargaa zam daguuh Tuts avsan bol odoo horoolol dotor mash ih Tutsnuud ybgan zam.mashin tabih gazar ezegneed .huuhduuded ******** hor zaraad baij bn.BG 5r horoo.9r bairni derged Tuts.hajuud n tom mahnii Tuts nertei tom ambaar bgaa.Bugdiig zailuul.Nom8ngiin ard hooson gazar hashaad 14 jil bolj bn.Gazariig n huraaj tsetserleg.mashenii zogsool bolgo.Horoonii ZD medej bgaach oligtoi hudlehgui bn.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-15 18:59:27
    Irgen: Nymbaa dargaa zam daguuh Tuts avsan bol odoo horoolol dotor mash ih Tutsnuud ybgan zam.mashin tabih gazar ezegneed .huuhduuded ******** hor zaraad baij bn.BG 5r horoo.9r bairni derged Tuts.hajuud n tom mahnii Tuts nertei tom ambaar bgaa.Bugdiig zailuul.Nom8ngiin ard hooson gazar hashaad 14 jil bolj bn.Gazariig n huraaj tsetserleg.mashenii zogsool bolgo.Horoonii ZD medej bgaach oligtoi hudlehgui bn.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-04-15 18:59:11
    Irgen: Nymbaa dargaa zam daguuh Tuts avsan bol odoo horoolol dotor mash ih Tutsnuud ybgan zam.mashin tabih gazar ezegneed .huuhduuded ******** hor zaraad baij bn.BG 5r horoo.9r bairni derged Tuts.hajuud n tom mahnii Tuts nertei tom ambaar bgaa.Bugdiig zailuul.Nom8ngiin ard hooson gazar hashaad 14 jil bolj bn.Gazariig n huraaj tsetserleg.mashenii zogsool bolgo.Horoonii ZD medej bgaach oligtoi hudlehgui bn.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188