Аргын тооллын: 2025 оны гуравдугаар сарын 13-ны пүрэв гараг
Наран ургах шингэх: 07:09-18:54
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.
Аргын тооллын гуравдугаар сарын 13, Бархасвадь гараг. Билгийн тооллын 14, ХАВРЫН ТЭРГҮҮН ШАР БАР САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ, ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР.
Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.
ЗУРХАЙ: Үс засуулбал эд мал арвидна |
|