Уг төслийн ерөнхий зохицуулагчаар Отгонтэнгэр Их Сургууль ажиллаж байгаа бөгөөд Европоос Румыны Трансилваний Их Сургууль, Италийн Палермогийн ИС зэрэг гурван их Сургууль, Монгол Улсын Монгол Улсын Боловсролын Их Сургууль, МУИС-ийн Зүүн Бүсийн Сургууль, Хангай Дээд Сургууль, Дархан Дээд Сургууль зэрэг Монголын таван их сургууль, Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн гурван байгууллага хамтран ажиллаж, гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна.
Төслийн үр дүнд Европын багшийн боловсролын бодлого, сургалтын шинэ аргачлалаас суралцаж, МУ-ын 2032 он хүртэлх “Багшийн боловсролын стратеги, ногоон хөгжил, дижитал шилжилтэд нийцсэн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулахаас гадна холбогдох байгууллагуудын ажилтнуудын чадавхыг дээшлүүлж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулах юм.
Төслийн нээлтэд оролцогч байгууллагуудын төлөөлөл 70 орчим багш, ажилтан, судлаачид оролцож, байгууллага, үйл ажиллагаагаа танилцуулж, Төслийн Удирдлагын бүтэц, Түншлэлийн гэрээ, төсөв санхүү, төслийн ажлын түгээн дэлгэрүүлэлт, чанарын хяналт, баталгаажуулалт, жилийн ажлын нарийвчилсан төлөвлөгөө, дараагийн зохицуулах уулзалтын тов зэргийг хэлэлцэж, өнөө маргааш хоёр өдөр үргэлжлэх юм байна.
| "Монгол Улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх" төслийн нээлт Отгонтэнгэр Их Сургууль дээр боллоо |
|
ОХУ-ын Сахагийн тэмцээнээс Г.Хангайбаяр мөнгө, Б.Эрдэнэзаан хүрэл медаль хүртжээ
2026-11-08 09:30:01
Каратэгийн катагийн ДАШТ-ээс 1 алт, 2 мөнгөн медаль хүртжээ
2026-11-08 07:20:00
Монгол Улсын гал унтраах, техник спортын баг дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-08 07:10:00
Вена хотод таеквондо-гийн “ITF 60 th Anniversary Summit” арга хэмжээ болж байна
2026-11-08 07:00:00
Польш Улсад “Business Women IMPACT 2026” эдийн засгийн конгресс болов
2026-11-07 09:43:22
“Алдар” спорт хороо чөлөөт бөхийн тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-07 09:32:36
Манай 3х3-ын баг “Дакар 2026” олимпын наадмын шигшээ наймд шалгарлаа
2026-11-07 08:33:36
“ДАКАР-2026” 3х3-ын Монголын баг эхний ялалтаа авлаа
2026-11-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |