• Өнөөдөр 2024-04-15

Худалдаа хөгжлийн банк "Хязгааргүй мөрөөдөл" төслийнхөө хүрээнд аутизмтэй хүүхдүүдэд сургалтын өрөө тохижуулж өгчээ

           Худалдаа, хөгжлийн банк 2018 оноос эхлэн “Хязгааргүй мөрөөдөл” төслөө хэрэгжүүлж ирсэн. Төслийн гол зорилго нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд нь бодит дэмжлэг үзүүлэх юм.

        Энэ жилийн хувьд “Хязгааргүй мөрөөдөл” төслөө Дэлхийн Аутизмын сарыг тохиолдуулан аутизмтай онцгой хүүхдүүдэд зориулан хэрэгжүүлж байна. Ингэхдээ Аутизм ба Бусад Онцгой Хүүхдүүдийн Академид “хүүхдүүд дүрд орж тоглох сургалтын өрөөг иж бүрэн тохижуулж” өглөө. Тус сургалтын өрөөг байгуулснаар хүүхдүүд хэл яриа, харилцааны хувьд хөгжиж, нийгмийн харилцаанд ороход нь хэрэгтэй юм.

           Аутизмтай холбоотой эрдэм шинжилгээний олон судалгаа, нийтлэл дээр Аутизм бол өвчин биш, харин нэг төрлийн хөгжлийн онцлог гэж дурдсан байдаг.  Дэлхийд 2017 онд 55 хүүхэд тутмын нэг нь аутизмтай гэж бүртгэгдсэн байдаг бол, 2021 оны судалгаагаар 33 хүүхэд тутмын нэг нь аутизмтай гэж тэмдэглэгджээ. Түүнчлэн манай улсын 100 мянган хүн тутамд 377 нь аутизмтай гэсэн олон улсын судалгаа байдаг аж. Харин энэ дундаас 1/4 нь буюу 3600 орчим нь хүүхэд байна.
 
Бид цаашид ч Монгол Улсын хүүхэд бүр тэгш боломжоор хангагдаж, тэгш орчинд сурч боловсрох боломжтой байхын төлөөх ажлуудыг дэмжин ажиллах болно.

Худалдаа хөгжлийн банк "Хязгааргүй мөрөөдөл" төслийнхөө хүрээнд аутизмтэй хүүхдүүдэд сургалтын өрөө тохижуулж өгчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188