Нийслэлийн хот тохижилтын газрын талбайн чиглүүлэгчээр ажилладаг Б.Мягмарсүрэн ажлаа хийж байхдаа тракторт дайруулж, гурван удаа хагалгаанд оржээ. Түүнийг эмнэлэгт эмчлүүлж байхад ХАБ-ын мэргэжилтэн нь түүнийг согтуу байсан, осолд орох үедээ ажлын талбай дээр байгаагүй зэрэг худал мэдүүлэг өгсөн байна. Тухайн үед юу болсон талаар Б.Мягмарсүрэнгээс тодрууллаа.
-Та хэдэн сард осолд орсон бэ. Тухайн үед юу болсон талаар ярьж өгөөч?
-Би Нийслэлийн хот тохижилтын газар талбайн чиглүүлэгчээр 13 жил ажилласан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-нд ажлын талбай дээр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гинжин тракторт дайруулж, хүнд бэртсэн. Түүний улмаас дөрөв дэх удаагаа мэс засалд орохоор хүлээж байгаа. Тухайн өдөр би Улаанчулуутын хогийн цэг дээр ажиллаж байсан. Цайны цагийн үед тус осол болсон. Харин ослын талаар ХАБ-ын мэргэжилтэн Цэвэлсүрэн намайг “Осолд орох үедээ ажлын талбай дээр байгаагүй. Архи уудаг учир тухайн үедээ согтуу байсан” зэрэг худал мэдүүлэг цагдаад өгсөн байсан. Харин цагдаа нар надаас мэдүүлэг аваагүй. Би өөрөө очиж учир байдлыг тайлбарлаж хэлсэн. Мөн намайг дайрсан Бэгзсүрэн өнөөдрийг хүртэл ажлаа хийж байгаа.
-Нийслэлийн хот тохижилтын газраас танд ямар тусламж үзүүлсэн бэ?
-Манай захирал гурван сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлсэн. Би дөрөвдүгээр сараас хойш ямар ч нөхөн төлбөр ажлаасаа аваагүй. Хөдөлмөрийн чадваргүй болсон учраас ямар ч мөнгө олох боломжгүй байна. Би дөрөвдүгээр сар хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.
-Та хэдүүлээ, хаана амьдардаг вэ?
-Би айлын хашаанд ахынхаа гэрт охинтойгоо амьдардаг. Цалингийн зээлтэй учир амьдрахад хэцүү байна. Хөл минь эдгээгүй ч гэлээ тэмцэж босоод өөрийнхөө төлөө ажлуудаа хөөцөлдөж байгаа. Миний талаар худал мэдүүлэг өгсөн Цэвэлсүрэн, намайг дайрч, хөдөлмөрийн чадваргүй болгосон жолооч хоёрт их гомдолтой байна.
-Таны хөл хэдий хугацаанд бүрэн эдгэнэ гэсэн бэ?
-Хөлөө эдгээхгүй яваад байгаа учир эдээлж, шархалсан байна. Шархаа хүндрүүлсэн байна гэж эмч хэлсэн. Би одоо суга таягтай явдаг. Гам сайн барих юм бол 2-3 жилийн дараа бүрэн эдгэрнэ гэсэн. Харин эдгэхээс нь өмнө яваад байх юм бол суугаа ч болж мэднэ гэж анхааруулсан. Гэлээ ч өөрийнхөө төлөө худал мэдүүлэг өгсөн хүмүүсийн эсрэг тэмцэхгүй бол болохгүй байна.
| ТАЛБАЙН ЧИГЛҮҮЛЭГЧ Б.МЯГМАРСҮРЭН: АЖЛЫН ТАЛБАЙД ТРАКТОРТ ДАЙРУУЛЖ, ГУРВАН УДАА ХАГАЛГААНД ОРСОН Ч ХАБ-ЫН МЭРГЭЖИЛТЭН НАМАЙГ “СОГТУУ, АЖЛЫН ТАЛБАЙ ДЭЭР БАЙГААГҮЙ” ГЭЖ ХУДАЛ МЭДҮҮЛСЭН |
|
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |