• Өнөөдөр 2025-05-17

Есөн настай хүүхдийг зодож, гар утсыг нь дээрэмджээ

2022-10-14,   323

      Цагдаагийн байгууллагад 2022 оны аравдугаар сарын 12-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт есөн настай эрэгтэй хүүхдийг үл таних  хүн зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Шалгалтын явцад уг гэмт хэргийг өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан 16 настай, эмэгтэй, А гэгч нь үйлдсэн болохыг тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
 
 
Бага насны хүүхдийг хуурч залилах, эд зүйлийг нь дээрэмдэх гэмт хэргээс төрлийн гэмт хэрэг урьдчилан сэргийлж хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, аливаа төрлийн гэмт хэргийг хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Есөн настай хүүхдийг зодож, гар утсыг нь дээрэмджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188