Улаанбаатар төмөр зам түрээслэгчидтэйгээ харилцан тохиролгүйгээр түрээсийн гэрээний төлбөрөө нэмсэн асуудлаар “Сауд гэйт” ХХК компанийн захирал Б.Батболд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай компани Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нурмаг ачааны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулдаг. Нурмаг ачаа буюу вагоноор ирсэн нүүрсийг автомашинд шилжүүлэн ачдаг. Анх УБТЗ-аас "Ашигладаггүй талбай дээр хөрөнгө оруулаач" гэсэн хүсэлт тавьсан. Ингэж түрээсийн гэрээ байгуулсан. Анх хэлэхдээ түрээсийн гэрээгээ 10 жилээр байгуулна гэхдээ Замын даргын эрх мэдлийн хүрээнд гурван жилээр нь сунгаж ажиллана гэж хэлсэн. Тиймээс манай компани одоо ашиглаж байгаа талбайдаа 2.3 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн. Бид өдөр тутам гаалийн байгууллагатай хамтран ажиллаж, мэдээлэл өгдөг. Бид нэг жилийн хугацаанд бүтээн байгуулалт хийсэн. Ингээд 2019 онд Эрээн хотод цар тахал илэрсэн учир Замын-Үүд боомтыг хаасан. Түүнээс хойш хоёр жилийн хугацаанд автын гарц бол бүрэн хаалттай байлаа. Бид цар тахлын хугацаанд түрээсээ төлж, ажилчдаа цомтгоогүй үйл ажиллагаагаа явуулсан учир 2021 оны жилийн эцсийн тайлангаар 1.7 тэрбумын үйл ажиллагааны алдагдалтай гарсан. Цар тахлын нөхцөл байдал намжиж, үйл ажиллагаа хэвийн болгож, түрээсээ сунгахаар бэлдэж байтал 2021 оны арванхоёрдугаар сард УБТЗ-аас тарифын үнэлгээгээ өссөн, танай түрээсэлж байгаа талбайн үнэлгээ 14000 хувиар нэмэгдсэн гэсэн албан бичиг ирсэн. Уг нь гэрээн дээр хоёр талаас харилцан тохиролцож байж үнийг дүнд өөрчлөлт оруулна гэсэн заалт бий. Нэмэгдсэн үнээр манай компани үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн албан бичиг явуулахад үнийг 4000 мянган хувиар өсгөх хариу ирсэн. Бид УБТЗ-аас тарифын өссөн үнээсээ тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлээд, дахин гурван жилийн хугацаа олгооч энэ хугацаанд хөрөнгө оруулалтынхаа алдагдлын нөхөөд гарья гэсэн хүсэлт тавьж байгаа. Бид нийт дөрвөн тэрбум төгрөгийн алдагдалтай байна.Манайх бусад түрээслэгчдээс ганцаараа автомашинд ачиж тээвэрлэдгээрээ онцлог. Өнгөрсөн нэгдэх өдөр Замын-Үүдийн талбай дээр гүйцэтгэх үйл ажиллагаа явуулсан. Бид Засгийн газраас мөн алдагдсан боломжийг маань олгож өгөөсэй гэж хүсэж байгаа” гэв.
| Б.БАТБОЛД: УБТЗ түрээслэгчидтэйгээ харилцан тохиролцолгүйгээр түрээсийн төлбөрөө нэмсэн |
|
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |