Эрүүл мэндийн сайдаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу төв болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн иргэдэд үзүүлэх лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор төв эмнэлгүүд орон нутгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТөвүүдэд тусламж, үйлчилгээний оновчтой зохион байгуулалт, хүний нөөцийн чадавхийг сайжруулах сургалтыг зохион байгуулж байгаа билээ.
Тэгвэл энэ удаад Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн мэдрэл, зүрх судас, ерөнхий мэс засал, тархины харвалт, зүрхний шигдээсийн төрөлжсөн мэргэшлийн зөвлөх зэргийн эмч нарын бүрэлдэхүүнтэй баг аравдугаар сарын 10-16-ны өдрүүдэд баруун бүсийн Баян-Өлгий, Завхан аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээний чиглэлүүдээр орон нутгийн иргэдэд хамтарсан үзлэг, оношилгоо хийж, шаардлагатай эмчилгээг газар дээр нь хийж ажиллаж байна.
Энэ хугацаанд төрөлжсөн мэргэшлийн нэгдсэн баг 50 гаруй иргэнд үзлэг, оношилгоо хийснээс тосгуур ховдлын таславчын цоорхой, артерийн битүүрээгүй цорго, гүний болон өнгөц венийн тромбоз, Gullian-Barre зэрэг өвчнүүдийг шинээр оношилж, зүрхний хуучин шигдээстэй болон тархины судасны хагарсан цүлхэнд хавчаар тавих мэс заслыг хйижээ. Мөн нойр булчирхайн үхжилт үрэвсэлтэй болон цөсний чулуутай механик шарлалттай эмчлүүлэгчдэд зөвлөх эмчийн хяналтын үзлэг хийж, зөвөлгөө өгч, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн холбогдох мэргэжлийн эмч нарт захын болон венийн судасны эмгэгийн эмчилгээний менежмент, титэм судсан дотуурх эмчилгээний дараах антиагрегант эмчилгээ, тархины харвалт ба бүлэн уусгах эмчилгээний протокол зэрэг сэдвүүдээр сургалт мэдээлэл хийлээ.
| УГТЭ-ийн мэс засал, мэдрэл, зүрх судасны төрөлжсөн баг Баян-Өлгий, Завхан аймагт ажиллаж байна |
|
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |