Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар /2022.10.12/ Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн алба, түүний харьяа Чулуун дээжийн сан болон Геологийн төв лаборатори, Геологийн судалгааны төв /хуучин нэрээр/-ийн үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар сайд дээрх байгууллагуудын үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүн, ажлын явц, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, салбарын бодлого, шийдвэрийн талаар, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр, эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын экспортын 94 хувийг дангаараа хангадаг, улсын төсвийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлдэг, улсын эдийн засагт чухал ач холбогдолтой салбар учир хийж буй ажлынхаа үр дүнг хэмждэг байх, үр бүтээмжтэй ажилладаг байхыг албан хаагчдад сануулаад тулгамдаж буй асуудлууд болон ажилчдын нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгдлээ.

Геологийн суурь судалгаа, эрэл үнэлгээний болон хайгуулын ажил нь уул уурхайн салбарын суурь учраас төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудыг үр дүнтэй байлгах, салбарыг дараагийн шатанд гарган хөгжүүлэх нь нэн чухал ажил бөгөөд ингэснээр эрдэс баялгийн салбар нь улс орны эдийн засагт өндөр өгөөж өгч улмаар өнөөгийн нийгэмд тулгамдаж буй олон асуудлын санхүү, хөрөнгийг шийдвэрлэх ач холбогдолтой гэдгийг онцолсон.
| Үндэсний Геологийн албаны үйл ажиллагаатай танилцлаа |
|
МАЛЧИН С.ЭНХТУЯА: “ТӨХӨМ”-ИЙН УУРХАЙН МАШИН ОСОЛДОЖ, ТҮЙМЭР ГАРСНААС БОЛЖ 700 МАЛ, ХОЁР ГЭР МИНЬ ШАТАЖ, ӨМССӨН ХУВЦАСТАЙГАА ҮЛДЛЭЭ
2026-10-26 08:26:52
М.Даваабанди сонгомол бөхийн дэлхийн аваргын V байрт орлоо
2026-10-26 08:18:23
Увс аймгийн Наранбулаг суманд “JUDO KIDS-2” төслийн татами гардуулав
2026-10-26 07:10:00
ТОЙМ: ЦАГААЧДЫН "ХАР" ЖАГСААЛ БА ИХ ГҮРНҮҮДИЙН НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
МӨНХ ЦАСТ ХАРХИРАА УУЛЫН ӨВРӨӨС ХАР ТАРВАГАТАЙН ШИЛ ХҮРЭХ ТЭМЭЭТЭЙ НҮҮДЭЛ
2026-10-26 07:00:00
УЛСЫН ТӨСӨВ УВС, ХОВД ЗЭРЭГ БАРУУН БҮС РҮҮ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2026-10-26 07:00:00
ЭМЭЭЛТИЙГ ЭЗЭГНЭСЭН БОЙНЫ ГАЗРУУДАА ЦЭГЦЛЭХГҮЙ БОЛ ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БӨГЛӨРӨХ НЬ ЭЭ
2026-10-26 07:00:00
2026-10-26 07:00:00
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |