• Өнөөдөр 2025-05-18

МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ардын багш Д.Бадарчийг томилжээ

2022-10-13,   551

  Монгол Улсын Их Сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ардын багш, доктор, профессор Д.Бадарчийг томилжээ. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тушаал гаргаснаар профессор Д.Бадарчийг өнгөрсөн мягмар гарагт уг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилсон байна.

  Д.Бадарч нь ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн дээд боловсролын судалгааны лабораторийн эрхлэгчээр ажиллаж байсан. НҮБ, түүний системийн байгууллагуудад D-1 зэрэглэлийн өндөр албан тушаалд томилогдсон анхны монгол хүн билээ.


МУИС-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ардын багш Д.Бадарчийг томилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188