• Өнөөдөр 2025-06-06

Г.ЗАНДАНШАТАР: Их аваргатай Монгол, Япон орны соёлын элчийн хувиар цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа

2022-10-12,   330

    Хакухо М.Даваажаргал эх орондоо ирээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дарга хүлээн авч уулзлаа.
 
   УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Гавьяат тамирчин, Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал сумо бөхийн дээд зиндаанд 45 дахь түрүүгээрээ дархан амжилтыг тогтоож, залуу хойч үеэ бэлтгэх өрнүүн үйлсийг эхлүүлсэн билээ. Их аварга маань 20 жилийн турш хөдөлмөр, зүтгэлээ шингээсэн Миягино дэвжээнийхээ эзэн болж, сумогийн замналаа үргэлжлүүлж буй төдийгүй Монгол, Япон хоёр орны Соёлын элчийн хувиар цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх олон санал, санаачилгыг ярилцав" гэв.

Г.ЗАНДАНШАТАР: Их аваргатай Монгол, Япон орны соёлын элчийн хувиар цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188