• Өнөөдөр 2025-06-06

НӨАТ-ын сугалаагаар 36499 азтан тодорлоо

2022-10-12,   459

       НӨАТ-ын сугалааны тохирол шинэчилсэн хувилбараар өнөөдөр УИД-ээс шууд явагдлаа. Сугалаанд иргэдийн 2022 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтуудыг оруулсан болохыг Татварын байгууллагаас мэдээлээд буй. Улсын хэмжээнд есдүгээр сарын 36.738.824 баримт системд бүртгэгдсэн байна.
 
       Татварын Ерөнхий Газрын НӨАТ-ын хэлтсийн дарга Л.Мөнхтуул "НӨАТ-ын сугалаа шинэ журмаар явагдаж байна. Худалдан авалт хийх бүрдээ баримтаа авч, системд бүртгүүлсэн баримтын тооноос хамаарч урамшууллын дүн нэмэгдсэн. Сугалааны тохирлыг анх удаа олон нийтийн газраас шууд дамжуулан хүргэж байна. Идэвхгүй болсон бөмбөлгийг хасах замаар супер азтаныг тодруулна. Иргэн та Ebarimt аппликэйшны СУГАЛАА цэсээс азтан болсон эсэхээ үзэх боломжтой" гэв. Сугалааны тохиролд холбогдох албаныхан хяналт тавьсан байна.
 
Сугалааны тохирлыг явуулахаас өмнө лацадсан тунгалаг шилэн хоргыг онгойлгон бөмбөлгүүдийг хийж түгжээд машиныг ажиллуулах зарчмаар явууллаа.
 
        Тохирлын дүнг танилцуулж байна.
 
3 орон таарсан
 
32,869
4 орон таарсан
 
3,267
5 орон таарсан
 
320
6 орон таарсан
 
40
7 орон таарсан
 
2
8 орон таарсан 
 
1 супер азтан тодорлоо.
 
Супер азтаны баримтын дугаар 77346548 байлаа.
 
Системд бүртгүүлсэн 36.738,824 баримтаас 36.499 баримт орон таарч, азтан болов. Өнөөдрийн тохирлоор Улаанбаатар хотоос хамгийн олон буюу 30.393 азтан тодорлоо.

 


НӨАТ-ын сугалаагаар 36499 азтан тодорлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-10-13 18:22:18
    monh tsetseg: yaj hsalgah be
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188