• Өнөөдөр 2024-04-26

ЗӨВЛӨГӨӨ: НАРШИХААС СЭРГИЙЛЭХ АРГУУД

2023-06-26,   659

          Зуны халуун нартай өдөр удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илэрдэг. Наршилт гэдэг нь нарны хүчтэй төөнөсөн тусгалын нөлөөгөөр бие дулааны цохилтод орж, өөрийнхөө дулааны зохицуулгыг хийж чадахгүй болсноос үүдэж хямарч, хордлогод орохыг хэлнэ. Наршилтанд бага насны хүүхэд, настангууд илүүтэйгээр өртдөг аж.

Иймд наршихаас сэргийлэх аргуудыг танилцуулж байна.

Урьдчилан сэргийлэлт:
  • Нарны нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх.
  • Гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуунд майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх
  • Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох эсвэл нойтон алчуур, малгай хэрэглэх
  • Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх
  • Шингэнийг аль болох олон хэлбэрээр буюу буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам зэргийг ойрхон уу

Наршилтын үед илрэх шинж тэмдэг:

  • Дотор бачуурч нозоорох, нүд харанхуйлж, манарах
  • Огиудас хүрэх, бөөлжих
  • Суулгах 
  • Бага зэрэг халуурах
  • Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг

Наршсан үед юу хийх вэ?
  • Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших, шингэн уух
  • Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах
  • Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчин бүрдүүлэх;
  • Хэрэв халуурвал хүйтэн жинг толгой, шилэн хүзүү орчимд тавьж халуунаа бууруулах;
  • Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй.
 
 

ЗӨВЛӨГӨӨ: НАРШИХААС СЭРГИЙЛЭХ АРГУУД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188