-Юу түрүүнд чамд энэ өдрийн мэнд хүргэе. Хоолойныхоо цар, хүрээг гайхуулан дуулахыг чинь сонсох сайхан байлаа. Одоо хэддүгээр анги вэ, хэзээнээс анх дуулж эхлэв?
-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Алс тэртээх Улаанбаатар хотоос зорин ирж, нутаг устай минь танилцаж буйд талархлаа. Би одоо наймдугаар ангид суралцдаг. Ер нь багасаа л дуулж өссөн. Цаашдаа ч дуулж, ард түмнийхээ хайртай дуучин болно гэж боддог.
-Аав, ээжийнх нь хамаатан, саданд дуулдаг хүн бий юу?
-Одоо бол бараг л байхгүй. “Өвөөг их сайхан дуулдаг хүн байсан” гэж аав хэлдэг. Манай өвөө дархад хүн байсан. Аав, ээжийн ярьж байгаагаар дархад дуугаа “Ёстой хөвч тайгадаа цуурайттал дуулдаг” байсан гэнэ лээ. Өвөөгийн тэр сайхан хоолойны багахан хэсэг нь надад заяасан болов уу. Тиймээс боломж л гарвал дуулаад байдаг даа.
Аав, ээж хоёр маань дуулаад байдаггүй ч намайг дуулах их дуртай
-Танай өвөө дархад ардын ямар дууг ихэвчлэн дуулдаг байсан бол. Энэ талаар аав, ээж нь ярьж байсан уу?
-Яг ямар дууг ихэвчлэн дуулдаг байсныг нь би мэдэхгүй юм аа. Их сайхан дуулдаг байсан гэнэ лээ. Би өвөөгийнхөө дуулдаг байсан дархад ардынхаа дууг сурч байгаад хөвч тайгынхаа гүнд цуурай хадтал дуулна гэж боддог. Дуу дуулах их сайхан. Цаанаасаа л сэтгэл дүүрээд байдаг.
-Сургуулийнхаа урлагийн үзлэгт олон жил дуулж байгаа гэж сонссон. Анх ямар дуу дуулж, тайзан дээр гарч байв?
-Анх гуравдугаар ангид байхдаа сургуулийнхаа урлагийн үзлэгт дуулж орсон. Манай Ханх сумын ЕБС-ийн дуу хөгжмийн багш Туул багш надаар анх дуу дуулуулж байсан. Тэгээд багш минь их сайшааж надад “Хүүхэд морь хоёр” дууг зааж өгч байлаа. Тиймээс би энэ дууг дуулах маш их дуртай. Байнга аялж явдаг гэхэд болно. Аав, ээж хоёр маань дуулаад байдаггүй ч намайг дуулах их дуртай. Би тэднийхээ хоёрдох хүү нь болон мэндэлсэн.
манай нутагт жавар тажигнасан хүйтэн жил тохиож байна
-Аав, ээж нь ямар ажил хийдэг вэ?
-Ээж, аав хоёр маань малчин хүн. Энэ жил манай нутагт цас их орсон үүний улмаас өвс цасанд дарагдаж, мал идэх юмгүй болсон. Ер нь манай нутагт жавар тажигнасан хүйтэн жил тохиож байна. Тиймээс тэд маань малаа оторт аваад явсан. Хүн бүл муутай, яаж яваа бол гэж санаа их зовж байна. Аав, ээж хоёр минь хаа хол нутгаас хүүхдүүдээ санаж, санаа нь зовниж суугаа байх.
-Ээж, аавыгаа оторт явсны дараа холбоо барьсан уу. Гэрээс нь сүлжээ барьдаг уу?
-Ээж, аав хоёр маань арваннэгдүгээр сарын эхээр оторт явсан. Хаа нэг л утсаар ярьдаг. Гэрээс сүлжээ барихгүй болохоор өндөр, уул, хадан цохион дээр гарч байж л сүлжээ барина. Тиймээс гар утсаар ярихад их төвөгтэй. Утасны цаана салхи хүнгэнэж, цас шуурч байгаа нь сонсогддог. Их салхины цаанаас аав, ээжийнхээ дууг хоолойг бүдэгхэн ч болов сонсоод баярладаг. Ер нь сэтгэл цэлмээд л явчихдаг даа.

-Оторт явснаас нь хойш гэртээ очсон уу?
-Ганц удаа л очсон. Удаан хугацаанд гэртээ очоогүй байсан болохоор сайхан эрхэлж байгаад ирсэн дээ. Шинэ жилээ хөдөө гэртээ гаргасан. Өндөр уулсынхаа бэлд, цасан хөшигтэй моддын нөмөрт халуун ам бүлээрээ отрын жаахан шовгортоо бялуу хувааж, оргилуун дарс буудуулж, од чуулсан тэнгэртээ хүслээ шивнэсэн. Отрын жаахан шовгороосоо гэрэл тусгаад гарахаар хонь ямааны нүд гэрэлтэж, амьсгал нь уур, манан болон савсаж байгаа харагддаг. Аргамжаатай морь өвс ширлэж, цас чахруулан байгаа нь сонсогдоод мөн ч сайхан. Үүнээс гадна хоточ хоёр нохой минь хотоо эргэж, хий хуцахад тайгын модноос чоно улих нь сонсогддог. Ер нь бол манай нутагт байнга л болдог үзэгдэл. Би сургуулийнхаа амралтаар гэртээ очихоороо аав, ээждээ аль чадахаараа туслахыг хичээдэг. Зуны амралтаараа хонио хариулна. Харин өвлийн амралтаараа тэжээлийн хурга, ишгээ ойр, зуур хариулдаг даа.
-Удахгүй Цагаан сарын баяр болох гэж байна шүү дээ. Гэртээ очиж шинэлэх үү?
-Аав удахгүй ирж авна гэсэн. Харин мориор ирэх болов уу, машинаар ирэх болов уу гэдгийг л гайхаад байж байна. Саяхан цас нэмж орсон болохоор мориор ч ирж магадгүй. Манай гэр одоо сумын төвөөс бараг 70 гаруй километрийн зайд байгаа. Цас гайгүй бол машинаар бүтэн өдөр яваад хүрдэг. Мориор бол хоёр хоног явна. Би хурдхан гэртээ очмоор байгаа болохоор машинаар ирж аваасай гэж хүсэж байна. Тэгвэл ядаж эндээсээ цагаан сарын тавгийн идээ, айлын хүүхдүүдэд гар цайлгах бэлэг зэргийг базаагаад нэг мөр амар байхгүй юу.
Өндөр уулсынхаа бэлд, цасан хөшигтэй моддын нөмөрт халуун ам бүлээрээ отрын жаахан шовгортоо бялуу хувааж, оргилуун дарс буудуулж, од чуулсан тэнгэртээ хүслээ шивнэсэн. Отрын жаахан шовгороосоо гэрэл тусгаад гарахаар хонь ямааны нүд гэрэлтэж, амьсгал нь уур, манан болон савсаж байгаа харагддаг
Би аавтайгаа шинийн нэгний өглөө эртлэн босоод өндөр уулан дээр гарч нар хардаг. Аав маань их сайхан уухайлдаг. Би харин хийморио сэргэтэл цангинуулан дуулдаг даа. Үнэгэн малгайны сор салхинд дэрвээд хоёр хацар час, час хийж, чимчигнээд ай бас л хүйтэн байдаг шүү. Гэвч цаанаа нэг л сайхан даа. Уулнаас бууж морьдоо эмээллээд, хот хороогоо арц гангаар ариулаад золголт эхэлдэг. Гэртээ халуун бүлээрээ золгож аваад, аавыг даган нутгийн өндөр настай айлуудаар золголт хийдэг дээ.
.jpg)
| Н.БУЛГАНТАМИР: Хөвч тайгадаа цуурай хадаан цангинатал дуулах сайхан даа |
|
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |