-Шинэхэн киногоо нээсэн танд баяр хүргэе. “Зэв” уран бүтээлийн нэгдлийг байгуулж, уран бүтээлээ турвиж байгаа юм байна. Уг нэгдлийг байгуулаад хэдэн жил болж байгаа вэ?
-“Зэв” фильм нь сургуулиа төгсөөд удаагүй залуу уран бүтээлчдийн нэгдэл юм. Бид уг нэгдлээ байгуулаад гурван жилийн болж байна. Энэ хугацаанд дэлгэцийн гурван уран бүтээл дээр ажиллаж, үзэгчдийн хүртээл болгоод байна. “Гэгээн учрал”, “Ghost” уран сайхны кинон дээр ажилласан. Сая “Снежинка” уран сайхны кино нээлтээ хийлээ.
-Та график дизайны мэргэжлээр суралцсан юм билээ. Яагаад кино урлагийн салбар руу урван орох болов?
-Аав минь зураач. Тиймдээ ч би багаасаа зурах дуртай байв. Аавыгаа дурайгаад зургийн хэрэгсэл дэлгээд суудаг хүүхэд байсан. Арван жилдээ зураг зурж, сийлбэр хийдэг байлаа. Ингээд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн график дизайны ангид элсэн орсон. Тэнд суралцах хугацаандаа компьютер графикийн талаар чамгүй мэдлэгтэй болсон. Гэхдээ багаасаа хүсэж, мөрөөдсөн зүйл бол урлагийн хүн болох байв. Ингээд киноны арын албанд ажиллаж, өөрийн гэсэн уран бүтээлтэй болох зорилго тавьсан даа.
.jpg)
-Ямар киноны арын албанд ажилласан юм бэ?
-Миний хувьд хамгийн анх “37-р точка” уран сайхны киноны арын албанд ажиллаж байсан. Өмнө дууны клип, зар сурталчилгааны найруулга дээр ажилладаг байлаа. Уг кинонд ажилласнаараа баг хамт олон гэж юу байдаг, хэрхэн хамтарч ажилладаг гэдгийг сурсан. Миний хувьд хамгийн том сургууль болсон. “37-р точка” кино бол миний кино урлагт дурлах болсон анхны алхам. Сайн багтай ажилласан болохоор дараагийн уран бүтээлээ хийхэд минь том түлхэц болсон.
Сайн багтай ажилласан болохоор дараагийн уран бүтээлээ хийхэд минь том түлхэц болсон.
-Таны ямар төрлийн кино үзэх дуртай вэ?
-Ер нь уянгын, романтик кино үзэх дуртай.
-Бахархаж, үлгэр жишээ явдаг уран бүтээлч бий юү?
-Б.Гарамханд найруулагч маш сайн зөвлөж, тусалдаг мундаг хүн. “Фантастик” продакшны найруулагч, жүжигчин Б.Тамир ахаас найруулагчийн ур чадварын талаар суралцсан. Киноны баг хамт олноо хэрхэн удирдан чиглүүлж ажиллах, харилцаа хандлага хэр чухал болохыг түүнээс л сурсан. Маш сайн удирдагч, маш сайн найруулагч гэж боддог.
-“Снежинка” уран сайхны киноны найруулга дээр хэрхэн ажилласан бэ?
-“Снежинка” уран сайхны кино өнгөрсөн, ирээдүй цагийг харуулдаг. Өнгөрсөн бол дурсамж, ирээдүй боломж гэдэг санааг гаргаж өгсөн. “Цаг хугацаагаар аялах боломж байвал ямар гоё вэ” ийм боломж байхгүй ч дурсамж дотор чинь бүх зүйл байгаа шүү гэдгийг илэрхийлсэн. Яг энэ цаг хугацааг гаргаж өгөхийн тулд 1990 он болон 2000 оныг харьцуулсан. Энэ киног үзсэн хүн бүр өнгөрсөн дурсамжаа дахин нэг санагалзаж, алдсан оносон зүйлээ тунгааж, ирээдүйд ирэх боломжоо хараасай гэх бодсон.

-“Снежинка” киноны зураг авалт хэр хугацаанд үргэлжилсэн бэ?
-Кино нэг жилийн дараа бэлэн боллоо. Өнгөрсөн жилийн яг энэ үед кино зураг авалтын ажил эхэлж байлаа. Яг жилийн ой дээрээ нээлтээ хийсэн дээ.
-Танай баг хамт олон одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Манай баг “Мад” нэртэй уран сайхны кинон дээр ажиллаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
Б.ЭНХЖАРГАЛ
| Б.БУЯНБАТ: “37-р точка” уран сайхны кино миний урлагт хөл тавих анхны алхам байлаа |
|
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгчээ
2026-11-13 15:30:03
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |