Манайх Халиугчний эхэнд зусдаг айл байлаа. Зуны халуун өдрүүдэд би ах, эгч нартайгаа хамт “айл гэр” болж тоглон, хөөцөлдөж, нуугдаж, инээд алдан өнгөрүүлдэг байв. Миний хамгийн дуртай тоглоом бол нуугдаж тоглох. Гэхдээ ихэвчлэн орны доогуур л шургалчихна. Бусад нь намайг хайж байгаа дүр эсгэн хөгжилдөхөд, би сүүлдээ өөрөө гарч ирнэ. Учир нь би багадаа их уйламтгай хүүхэд байлаа. Хүссэнээр минь тоглохгүй бол газарт хэвтээд л уйлж орхино. Уйлж эхэлмэгц уруул минь хөхөрч эхэлдэг байсан тул ах, эгч нар минь намайг “өвдчих вий” гэж санаа зовон, юу хүссэнийг нь өгдөг байв. Ингэж л манай гэрийн амьдрал миний аясаар эргэдэг байжээ.
Харин таван насны зун минь өөрөөр бичигдэж эхэлсэн юм. Тэр зун миний амьдралд “цэцэрлэг” хэмээх шинэ зүйл ирсэн билээ.
Зуны халуун өдөр би дүүтэйгээ хамт хургандаа явчихаад ирэх замдаа ядараад замын хажууд тоглож байлаа.Тэгтэл нэгэн машин зогсож, жолооч “Танайх руу явж байна, сууцгаа” гэлээ. Жолооч биднээс жаал жуул юм асууж байснаа хажууд нь сууж явсан эмэгтэйг “Энэ бол та хоёрын цэцэрлэгийн багш шүү” гэж танилцуулсан юм. Тэр мөчид би анхны багштайгаа учирсан юм. Түүнийг н.Ариунаа гэдэг байлаа. Хар нүдтэй, зөөлөн инээмсэглэлтэй, маш эелдэг эмэгтэй байсан. Маргааш багштайгаа хамт айлуудаар орж, цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг бүртгэж явах боллоо. Тэр мөчөөс хойш би түүний “баруун гар” нь болсон. Хамт алхаж, хамт инээж, бяцхан сэтгэлд минь багш гэдэг хүн ямар сайхан мэдрэмж төрүүлдгийг ойлгуулж эхэлсэн юм. Цэцэрлэгтээ явах анхны өдөр ирлээ. Би эгчээрээ үсээ хоёр сүлжүүлж, хамгийн гоё даашинзаа өмсөөд, сэтгэл догдлон цэцэрлэг рүүгээ алхаж явсан минь одоо ч сэтгэлд тодхон. Харин цэцэрлэгт ороод хичээлээ эхлэхэд бүх зүйл надад аль хэдийнэ танил, дотно. Өмнө нь багштайгаа хэдэн хоног хамт байсан болохоор би цэцэрлэгтээ дасчихсан. Харин айлын хүүхдүүд уйлаад л, сандраад л… Намайг тэднийг яаж гайхан харж суусан гэж бод доо.
Цэцэрлэгийн өдөр хоногууд өнгө өнгийн бал, дэвтэр, жижиг сандал ширээ, тоглоом наадгайгаар дүүрэн. Унтлагын цагаар орондоо ороод нүдээрээ инээж, хичээлийн цагаар багшийн хэлсэн дүрсийг зөв нэрлэж, тарахад нь чихрээ аван гүйж харина. Хөдөө хүүхдүүдийн хувьд тэр чихэр бол зүгээр ч нэг амттан биш шагнал гэсэн үг.
Тэр үеэс хойш миний ертөнц зөвхөн гэр бүлээр хязгаарлагдахгүй болсон. Багш, найзууд, шинэ орчин, хичээл сургууль энэ бүгд миний амьдралын салшгүй хэсэг болон нэмэгдэж, хүүхэд насыг минь илүү утга учиртай, илүү жаргалтай болгосон.
Бага насны минь тэр гэгээн дурсамж одоо ч миний сэтгэлд дотно. Тэр нэгэн машин, тэр нэгэн багш миний амьдралын чигийг өөрчилж, хамгийн хөөрхөн түүхийг эхлүүлж өгсөн.
Миний цэцэрлэг |
|
2025-08-06 11:49:06
2025-08-06 11:42:37
2025-08-06 11:37:24
2025-08-06 11:26:43
2025-08-06 11:21:27
2025-08-06 10:57:01
2025-08-06 10:33:59
2025-08-06 10:24:15
2025-08-06 10:10:11
2025-08-06 10:04:09
2025-08-06 10:02:27
2025-08-06 09:14:18
2025-08-06 08:24:25
2025-08-06 07:56:34
2025-08-06 07:20:00
2025-08-06 07:10:00
2025-08-06 07:00:00
2025-08-06 07:00:00
2025-08-06 07:00:00
2025-08-06 07:00:00
2025-08-06 07:00:00
2025-08-06 07:00:00
2025-08-06 07:00:00
2025-08-05 15:18:49
2025-08-05 14:59:43
2025-08-05 13:48:56
2025-08-05 12:38:27
2025-08-05 11:29:48
2025-08-05 11:25:49
2025-08-05 11:07:32
2025-08-05 10:47:50
2025-08-05 10:23:09
2025-08-05 10:18:19
2025-08-05 10:06:03
2025-08-05 10:04:30
2025-08-05 10:01:38
2025-08-05 09:59:47
2025-08-05 09:56:05
2025-08-05 09:51:22
2025-08-05 08:08:19
2025-08-05 07:47:13
2025-08-05 07:00:00
2025-08-05 07:00:00
2025-08-05 07:00:00
2025-08-05 07:00:00
2025-08-05 07:00:00
2025-08-05 07:00:00
2025-08-05 07:00:00
2025-08-05 07:00:00
2025-08-05 06:00:00
2025-08-05 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |