–Хэвтээ шахалтаар 65 кг жинтэй эмэгтэй тамирчин 105 кг-ыг шахна гэдэг мундаг амжилт шүү баяр хүргэе.
-Та сайн байна уу. Баярлалаа.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Батсүх овогтой Цэнгүүн гэдэг. 2020 онд Багануур дүүргийн ерөнхий боловсролын “Боловсрол” цогцолбор дунд сургуулийг төгсөн. 2020-2024 онд “ҮБХИС”-ийн харьяа “АБДС”-ийг ‘’Төрийн удирдлага мэргэжилээр төгссөн байгаа.
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би 2002 оны долдугаар сарын10-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт мэндэлсэн. Одоо би 23 настай.
-Ямар клубийн тамирчин бэ?
- “Champion hall” клубийн тамирчин.
–Спортын ямар зэрэг, цолтой тамирчин бэ?
-Би пауэрлифтингийн спортын мастер цолтой.
–Хүчний спорт пауэрлифтингээр хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-2018 оноос хойш хичээллэж эхэлсэн.
-Яагаад энэ спортыг сонирхож хичээллэх болов?
-Би ерөнхий боловсролын дунд сургуулийн наймдугаар ангидаа орох жилээ огцом таргалсан. Тэгээд л турах зорилготой фитнесээр хичээллэж эхэлсэн юм. Тэр үед надад зааланд төмөр өргөх нь илүү их таалагдсан. Багануур дүүргийн “Уурхайчин” клуб дээр анх бэлтгэл сургуулилалтаа эхэлж байлаа. Дөрөв сар хичээллэж байтал пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Тус УАШТ-д орж үзмээр санагдаад болдоггүй. Тэгээд УАШТ-ий өсвөр үеийн ангилалд өрсөлдөж алт, насанд хүрэгчдийн ангилалд хүрэл медаль хүртсэн. Тэр л үеэс хойш энэ спортод илүү ихээр дурлаж эхэлсэн.
-Үүнээс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Манай Багануур дүүрэг спортын төрлүүдийг маш сайн дэмждэг. Сагс, гар бөмбөгийн дугуйланг гэхэд сарын 10-20 мянган төгрөгийн төлбөртэй байсан болохоор хүүхдүүд их дуртай явна. Тийм болохоор Багануурын хүүхдүүд их спортлог шүү. Би ч бас тухайн үед сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар зэрэг спортын дугуйланд хамрагддаг байсан.
–Ганц хэвтээ шахалтын төрлөөр хичээллэж байгаа юу. Суулт, шахалт, таталт гээд гурван төрлөөр хичээллэдэг үү?
-Би суулт, хэвтээ шахалт, таталт гэсэн гурван төрөлтөөр хичээллэдэг. Гэхдээ хэвтээ шахалтын төрөлдөө, суулт, таталт хоёроосоо арай илүү сайн. Би 2019 онд бэлтгэл дээр эрэгтэй хүүхэдтэй гар барилдаан хийж байгаад баруун гараа хугалсан. Тэгээд 45 хоногийн дараагаас бэртэл гайгүй болохоор нь бэлтгэлээ хийж эхлэх үед шахалтын техник нь сайжирчихсан байлаа. Одоо миний баруун гар зүүн гарнаасаа илүү хүчтэй. Харин тухайн үед хугарсан гарныхаа ясыг хадуулаагүй болохоор далий болж эдгэсэн. Түүнээс болоод одоо зүүн тал руугаа далий шахдаг.
–Хүчний төрлөөр хичээллэхээр эмэгтэй хүний бие, галбир алдагдах тал бий юу?
-Тухайн эмэгтэй хүн булчингаа жигд, зөв хөгжүүлвэл харин ч илүү галбирлаг харагдана гэж боддог. Гэхдээ хүчний спортоор хичээллэдэг ихэнх эмэгтэйчүүд өргөн мөртэй, булчинлаг хөлтэй болдог тал бий . Тийм болохоор хүчний спортын охид, бүсгүйчүүд , хүмүүст эрэгтэйлэг харагддаг байж магадгүй.
–Багадаа хэр хүчтэй охин байсан бэ?
-Одоо бодоход үнэхээр хүчтэй охин байсан байна лээ. Таван настай байх даа 20 литрийн савтай ус өргөөд шатаар гаргаж байсан үеээ санадаг. Бас гадаа тоглох үед хүүхдүүд намайг тойрч зогсоод миний хоёр толгойт булчинг хараад барьж үзэж байсан дурсамжийг санаж байна. Нэг эрэгтэй хүүхэд барьж үзээд “Ямар хатуу том булчинтай юм бэ” гэж хэлж байсан шүү.
–Хүчний төрөл пауэрлифтингийн ямар тэмцээнүүдэд оролцож байв, ямар амжилтууд гаргаж байсан бэ?
-2023 онд Хонконг Улсад зохион байгуулагдсан пауэрлифтингийн классик төрөлд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс суултаар алт, шахалтын төрөлд – мөнгө, таталтын төрөлд хүрэл, нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртэж байсан. Мөн 2022 онд Монгол Улсад зохион байгуулагдсан хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Ази тивийн аварга болж байсан. 2018 оноос хойш УАШТ-ээс нийт 20 алт, 14 мөнгө, зургаан хүрэл медаль авсан байгаа. 2026 онд манай Монгол Улсад классик пауэрлифтингийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэр тэмцээнд одооноос эхлэн бэлдэж байгаа.
–Хүчний спортын хэвтээ шахалт, таталтын төрөлд гарын хүч, нурууны тамир их шаарддаг уу?
-Тийм ээ, бас сэтгэлийн хүч их шаарддаг. Хичнээн бяртай байсан ч би дарагдчих вий дээ гэж бодох төдийд л штангад дарагдчихдаг.
–Пауэрлифтингийн суултын төрөлд хөл, нурууны хүч чухал байдаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Их чухал байдаг. Штангтай суулт хийсний дараа хөлний төхөөрөмжтэй дасгал болон гантельтай дасгалуудыг сайн хийдэг.
-Пауэрлифтингийн спортод хүч тэнхээнээс илүүтэйгээр техник чухал биз?
-Тийм шүү. Одоо ч гэсэн бэлтгэл бүр дээрээ би техникээ сайжруулах гээд хичээж байгаа.
-Эмэгтэй хүн байж хүчний төрлөөр хичээллээ гэж гэр орныхон чинь дургүйцэж байсан уу?
-Мэдээж, гэр бүл хамаатан садан эргэн тойрны хүмүүс бүгд л “Эмэгтэй хүн байж төмөр өргөж яадаг юм” гэж их хэлдэг байсан. Тийм болохоор гэрийнхэндээ “Хүчний бэлтгэлд явахгүй байгаа” гэж худлаа яриад, нууцаар бэлтгэлээ хийдэг байсан. Бэлтгэл дээр бэртэж гэмтсэнээ бол бүр ч хэлэхгүй. Хэрвээ бэртсэн гэдгээ хэлвэл, наад спортоо одоо боль гэж хэлнэ. Тийм учраас бэртэл гэмтлээ ор тас нууна. Бэртэл авсан үедээ өвчин намдаах лент наагаад нууж яваад л эдгээдэг байлаа.
Б.ЦЭНГҮҮН: Таван настай байхдаа 20 литрийн савтай ус өргөөд шатаар гарч байсан үеэ санаж байна |
|
2025-08-06 11:57:23
2025-08-06 11:49:06
2025-08-06 11:42:37
2025-08-06 11:37:24
2025-08-06 11:26:43
2025-08-06 11:21:27
2025-08-06 10:57:01
2025-08-06 10:33:59
2025-08-06 10:24:15
2025-08-06 10:10:11
2025-08-06 10:04:09
2025-08-06 10:02:27
2025-08-06 09:14:18
2025-08-06 08:24:25
2025-08-06 07:56:34
2025-08-06 07:20:00
2025-08-06 07:10:00
2025-08-06 07:00:00
2025-08-06 07:00:00
2025-08-06 07:00:00
2025-08-06 07:00:00
2025-08-06 07:00:00
2025-08-06 07:00:00
2025-08-06 07:00:00
2025-08-05 15:18:49
2025-08-05 14:59:43
2025-08-05 13:48:56
2025-08-05 12:38:27
2025-08-05 11:29:48
2025-08-05 11:25:49
2025-08-05 11:07:32
2025-08-05 10:47:50
2025-08-05 10:23:09
2025-08-05 10:18:19
2025-08-05 10:06:03
2025-08-05 10:04:30
2025-08-05 10:01:38
2025-08-05 09:59:47
2025-08-05 09:56:05
2025-08-05 09:51:22
2025-08-05 08:08:19
2025-08-05 07:47:13
2025-08-05 07:00:00
2025-08-05 07:00:00
2025-08-05 07:00:00
2025-08-05 07:00:00
2025-08-05 07:00:00
2025-08-05 07:00:00
2025-08-05 07:00:00
2025-08-05 07:00:00
2025-08-05 06:00:00
2025-08-05 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |