Тэрбээр "2024 оны арваннэгдүгээр сард иргэн АТГ-т гомдол гаргасны дагуу СЭМҮТ-ийн төлбөртэй үйлчилгээтэй холбоотой асуудлыг Эрүүл мэндийн яам болон Цагдаагийн ерөнхий газар хамтран 2025 оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 24-нийг хүртэл шалгасан. Шалгалтаар дараах ноцтой зөрчлүүд илэрсэн. Төлбөртэй тусламж авсан иргэдэд баримт олгохгүй, төлбөрөө эрүүл мэндийн байгууллагын дансанд бус, бусад хувийн данс руу шилжүүлэхийг шаардаж байсан нь тогтоогдсон. Мөн 2022-2024 онд цахим бүртгэлд орсон 527.9 сая төгрөгийн орлогоос 478.9 сая төгрөгийг “иргэн цагтаа ирээгүй”, “эмнэлэгт хэвтээгүй” гэх шалтгаанаар цуцалсан боловч энэ мөнгийг эмнэлгийн удирдлагууд дотоод ажилтнуудтай хуйвалдан бэлнээр гаргаж авсан, хувийн данс руу шилжүүлсэн нь тогтоогдож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 2025 оны дөрөвдүгээр сард СЭМҮТ-д "Эрүүл монгол хүн" арга хэмжээнд зориулан 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шилжсэн ч нарийвчилсан төлөвлөгөө, төсөв батлалгүйгээр “Сэтгэц нийгмийн сэргээн засах төв”-ийн нэрийн дор 14 гэрээт ажилтан авч, нийт 70 сая төгрөгийн цалин олгосон тогтоогдсон. Гэвч эдгээр ажилтнуудын дунд сэтгэцийн эмч, сувилагчаас гадна зам гүүрний техникч, орчуулагч зэрэг мэргэжлийн шаардлага хангаагүй хүмүүс байсан бөгөөд тэдэнтэй санхүүжилтийн эрх олгохоос өмнө гэрээ байгуулсан нь илэрсэн. 2025 оны зургадугаар сарын 12-нд санхүүжилтийн эрхийг хүчингүй болгосон ч түүнээс хойш 248 сая төгрөгийн 40 гүйлгээ гарсан байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан СЭМҮТ-ийн албан ёсны бүтцэд “Сэтгэц нийгмийн сэргээн засах төв” гэх нэгж байхгүй байхад түүгээр нэр барин ажилтнууд авч, төсвөөс хөрөнгө зарцуулсан нь тогтоогдсон. Сэтгэц нийгмийн сэргээн засах төвийн үйл ажиллагаа явуулахад зориулж ажлын байр түрээслэх 82.5 сая төгрөгийг худалдан авах ажиллагаанд 2025 6-7 сард гурван удаа зарцуулсан ба тендер шалгаруулахаас өмнө буюу тавдугаар сард иргэн З-тэй үл хөдлөх хөрөнгө түрээслэх гэрээ хийсэн. Гэрээг СЭМҮТ-ийг төлөөлж хуулийн зөвлөх, хүний нөөцийн ажилтан О Гэгч байгуулсан. Тус төвд тухайн ажилтан байхгүй. Төвийн удирдлагын болон санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой дараах зөрчлүүд илэрсэн. Зарим албан тушаалтныг сонгон шалгаруулалгүйгээр албан тушаалд томилсон байна. Тухайлбал удирдлагын түвшний ес нь гишүүний таван албан тушаалын тодорхойлсон шаардлагыг хангахгүй, хоёр нь хувийн хэргээ бүрдүүлээгүй тул шаардлага хангаж байгаа эсэхийг баталгаажуулах боломжгүй. Удирдлагын түвшний ажилчдад хүндийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл зэрэг 24.9 сая төгрөг хууль бус нэмэгдлийг 2025 оны эхний хагас жилийн байдлаар олгожээ. 2024-2025 оны эхний хагас жилийн байдлаар эмнэлгийн нас баралтын 20 хувьд оношны зөрүү гарсан. Төвийн хэмжээнд удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, хүний эрхийг ноцтойгоор зөрчих тохиолдол их байгаа. Энэ талаар хүний эрхийн комисс мэдүүлэг өгсөн. Эдгээр зөрчлүүд нь зөвхөн нэг удаагийн үйлдэл бус, таван жилээс дээш хугацаанд давтагдан үргэлжилж байгаа үйл ажиллагаа” гэв.
| Ж.ЧИНБҮРЭН: СЭМҮТ-Д НАС БАРСАН ИРГЭДИЙН 20 ХУВЬД НЬ ОНОШНЫ ЗӨРҮҮ ГАРСАН |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |