Хонконгт хүчтэй аадар бороо үргэлжлэн орж буйтай холбоотойгоор Цаг уурын товчоо цаг агаарын аюулын хамгийн өндөр буюу “хар” түвшний сэрэмжлүүлэг гаргалаа. Энэхүү сэрэмжлүүлэг нь тус бүс нутагт цаг агаарын нөхцөл байдал ноцтой хэмжээнд хүрснийг илтгэж байна.
Цаг агаарын энэ нөхцөл байдал нь хотын хэвийн амьдралд ихээхэн нөлөөлөөд байгаа бөгөөд эмнэлэг, сургууль, шүүх, бүртгэлийн газар зэрэг олон нийтийн байгууллагууд түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоожээ. Хонконгийн Цаг уурын ажиглалтын төвөөс “Хүчтэй аадар борооны улмаас замууд үерт автсан, замын хөдөлгөөнд саатал үүсэж болзошгүй тул иргэдийг аюулгүй газар хоргодохыг зөвлөж байна” хэмээн мэдэгджээ. Мөн Хятадын өмнөд хэсэгт сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн үлэмж хэмжээний хур тунадас, үерийн улмаас Гуандун мужид таван хүн амь насаа алдаж, 1300 гаруй аврагч оролцсон өргөн хүрээний эрэн хайх ажиллагаа өрнөж буйг мэдээлсэн байна. Хятадын Цаг уурын албаны мэдээлснээр, Хонконг болон Гуанжоу орчмын нутагт цагт 60-90 мм хур тунадас унаж байгаа бөгөөд энэ нь тухайн бүс нутгийн аадар борооны дээд түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Хонконгод жилд дунджаар 2220 мм хур тунадас унадаг бөгөөд энэхүү хур тунадасны талаас илүү хувь нь зургаадугаар сараас наймдугаар сарын хооронд ордог байна. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас олон нийтийн газрууд үйл ажиллагаагаа хязгаарлаж буй. Тухайлбал, Хонконгийн алдартай аялал жуулчлалын бүс болох “Диснейленд” парк хязгаарлагдмал хэлбэрээр ажиллаж байгаа аж.
| ХОНКОНГТ ЦАГ АГААРЫН ХАМГИЙН ДЭЭД ТҮВШНИЙ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ЗАРЛАЛАА |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |