• Өнөөдөр 2025-08-05

АТГ: Нийтийн албанд томилогдох 338 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 1-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 338 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 173 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 165 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
 
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 50 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтын явцад нэр бүхий нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй үндэслэл тогтоогдсоныг Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүллээ.
 
Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу 1 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав

АТГ: Нийтийн албанд томилогдох 338 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188