
Хорват Улсын Загреб хотод болох чөлөөт бөхийн 2025 оны ДАШТ-ий 74 кг-д жинд барилдах эрх хүртсэнд баяр хүргэе.
-За баярлалаа.
.jpg)
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу?
-Та сайн байн уу. Намайг Эрдэнэбатын Төгсжаргал гэдэг.
-Аль аймаг, хотод төрсөн хүүхэд вэ?
-Би Сэлэнгэ аймаг Ерөө суманд төрж өссөн. Бага нас маань Ерөө суманд өнгөрсөн.
.jpg)
-Одоо хэдэн настай вэ?
-Би 2001 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр төрсөн. Одоо 24 настай.
-Ямар сургуульд сурдаг вэ?
-Сая энэ жилийн хавар ҮБТДС-ийг багш, спортын арга зүйч мэргэжил эзэмшиж төгссөн байгаа.
.jpg)
-Чөлөөт бөхөөс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Би багадаа ер нь л их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Анх бөхийн секцэнд орохдоо чөлөөт бөхийг төдийлөн сайн мэдэхгүй орж байлаа. Үндэсний бөхөөр барилдана гэж бодож байсан. Үндэсний бөх болох мөрөөдлөө биелүүлж 2024 онд Ерөө сумынхаа түүхт 100 жилийн ойгоор түрүүлж, сумын заан гэсэн эрхэм цолыг хүртсэн. Бага насныхаа хүсэл, мөрөөдөлд хүрч, үндэсний бөхийн цол хүртсэндээ их баяртай байдаг.
.jpg)
-Чөлөөт бөхийн спортыг сонгож хичээллэх болсон шалтгаан юу байв?
-Би үндэсний бөхийн хоббитой. Барилдах дуртай хүүхэд байсан. Манай аав, ээжийн хоёр тал бөхийн удамтай. Аав, ээжийн талд аймгийн арслан, заан, харцага, начин цолтой бөхчүүд байдаг. Тийм болохоор аав, ээж маань намайг бөх болгох, барилдуулах их дуртай байлаа. Намайг одоо хүртэл хамгийн сайн дэмждэг, надад эрч хүч, урам зориг, хүсэл тэмүүлэл өгдөг хүмүүс байгаа юм.
.jpg)
–Дарханы МУГД Ц.Баярсайхан, ОУХМ Ё.Батдархан, Баярхүү, Оюунбаяр нарын хэн нь чиний анхны багш вэ?
-Миний анхны багш Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харьяат Энхбаатарын Одгарав гэдэг хүн байдаг. Сүүлд Ерөө сумаас Дархан хот руу шилжсэн.
.jpg)
-Чөлөөт бөхөөр хэд жилдээ хичээллэж байгаа вэ?
-Чөлөөт бөхөөр 16 дахь жилдээ хичээллэж байна. 2009 онд Энхбаатарын Одгарав багшийнхаа удирдлага дор хичээллэж чөлөөт бөхөөр эхэлсэн. 2015 онд МУГД Цэндийн Баярсайхан багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хийгээд одоог хүртэл явж байна.
.jpg)
-Спортын ямар зэрэг, цолтой вэ?
-Чөлөөт бөхийн ОУХМ цолтой.
–“Дархан Хасу”, “Дархан Эрхэт”-ийн аль клубийн тамирчин бэ?
-Би “Хасу мегастарс” клубийн тамирчин.
.jpg)
-2025 оны ДАШТ-ий сонгон шалгаруулах сорил тэмцээнд хэдэн барилдаан хийв. Хэн, хэнийг ялж ДАШТ-ий эрхээ авсан бэ?
-2025 оны нэгдүгээр сард болсон насан хүрэгчдийн УАШТ-д өөрийн клубийн дүү болох Б. Батбаяр гэдэг залууд хожигдож, хоёрт орсон. Сая болсон ДАШТ-ий сорил тэмцээний эхний өдөр, эхний тойрогт Дэлэгийг, хоёрдугаар тойрогт Бүрэнбаярыг, гуравдугаар тойрогт Толуй нарыг хожсон. Маргааш нь сорилт тэмцээний хоёр дахь өдөр клубийн дүү Батбаяртайгаа шийдвэрлэх барилдааныг хийж хожсоноор ДАШТ-д оролцох эрхээ авсан.
-Чөлөөт бөхөөр хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтаасаа сонирхуулахгүй юу?
-Дотоодын томоохон тэмцээнүүд гэвэл өсвөр үеийн УАШТ-ээс гурван алт, нэг мөнгөн медальтай. Залуучуудын УАШТ-ээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртэж байсан. “U23” ангиллын УАШТ-ээс гурван алтан медальтай. Насанд хүрэгчдийн УАШТ-ээс хоёр хүрэл, хоёр мөнгөн медаль хүртэж байлаа. Монголын бүх ард түмний спартакиад наадмын алтан медальтай. Олон улсын томоохон тэмцээн гэвэл 2016 оны Азийн хүүхдийн наадмаас хүрэл медаль авч байсан.
2019 оны Роман Димитриевийн нэрэмжит олон улсын тэмцээний хүрэл медальтай. 2021 оны Борис Будаев нэрэмжит олон улсын тэмцээнээс алтан медаль хүртэж байсан. 2022 оны Юрий Бласко залуучуудын олон улсын тэмцээнээс хүрэл медаль, 2025 оны Буриадын ерөнхийлөгчийн цом “БАЙКАЛ OPEN” насанд хүрэгчдийн олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байгаа.
–Дарханы О.Сүлдхүү, Батбаяр, Э.Тэмүүлэн нар 70, 74 кг-д барилддаг байсан санагдах юм. Одоо тэд бүгд жин өгсөн үү?
-ОУХМ О.Сүлдхүү найзтайгаа нэг жинд барилдаж үзээгүй. Харин Э.Тэмүүлэн ахтайгаа 2024 оны насанд хүрэгчдийн УАШТ-д таарч барилдаад хожигдож байсан. Батбаяр дүүтэйгээ одоо энэ жиндээ барилдаж байгаа.
| Э.ТӨГСЖАРГАЛ: Бага насныхаа хүсэл, мөрөөдөлд хүрч, үндэсний бөхийн цол хүртсэндээ их баяртай байдаг |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |