• Өнөөдөр 2025-08-06

СХД-ийн 19 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулж байна

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 3-20 дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн орон сууцны корпораци ХК-иас хэрэгжүүлж буй. Тус барилга нь 1962 онд баригдсан бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газраас 2018 оноос хойш 20 гаруй удаа тендер сонгон шалгаруулалтыг зарласан боловч төсөл хэрэгжүүлэгч шалгараагүй удсан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийг тухайн төслийг эрчимжүүлж, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахыг үүрэг болгосон.
Иймд орон сууцны корпорациас тус 0.2 га газарт байрлах ашиглалтын шаардлагахангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж шинээр барилгажуулах төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан.
 
Нийслэлийн Засаг даргын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн А/535 тоот захирамжаар “Очир бумбат констракшн” ХХК-ийг батламжилж барилгын ажлыг эхлүүлсэн. Тухайн төслийг хэрэгжүүлэгч компани өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар төслийг гүйцэтгэж байгаа бөгөөд барилга угсралтын ажил үргэлжилж байна.

СХД-ийн 19 дүгээр хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган дахин барилгажуулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188