Хичээлийн шинэ жил ойртож буйтай холбогдуулан орон сууц худалдан авах иргэдийн тоо нэмэгддэг. Бид Улаанбаатар хотын зургаан дүүргийн орон сууцны үгийг сурвалжиллаа.
Орон сууц худалдан авахаар зорьж буй иргэд хотын төвд байрлах байр худалдан авахыг зорьдог аж. 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар орон сууцны 1 м² дундаж үнэ 4.52 сая төгрөг байсан бол, долдугаар сарын байдлаар Монгол Улсад орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өсч, 1 м² талбай нь дунджаар 4.9 сая төгрөг болсон гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ. Орон сууцны үнийн өсөлтөд шинэ, хуучин орон сууцны эрэлт, барилгын материалын үнийн хэлбэлзэл, мөнгөний бодлогын нөхцөл байдал зэрэг голлон нөлөөлдөг байна.
Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай, үл хөдлөх хөрөнгийн идэвхтэй зах зээлтэй бүс бол Баянзүрх дүүрэг. Сүүлийн жилүүдэд энэхүү дүүрэгт орон сууцны эрэлт тасралтгүй өсөж, шинэ хорооллууд нэмэгдсэнээр үнэ тогтмол нэмэгдэх хандлагатай болсон. Сансар, Натур, Амгалан, Жуков зэрэг бүсүүдэд м²-ийн үнэ 3 саяас давж, байршлаасаа шалтгаалан зарим орон сууц 5 сая төгрөгт хүрээд байна.
Баянзүрх дүүрэгт 2021 онд ашиглалтанд орсон 30.88 мкв хагас тавилгатай нэг өрөө байр 145 сая төгрөг байна. Байрны эзэн “ Манай байр гал тогооны бүрэн тавилгатай, төв зам дагуу, өвөлдөө дулааахан, сан техникийн асуудалгүй, ороход бэлэн цэвэрхэн байр. Одоо бэлэн мөнгөөр байр авах хүн ховор шүү дээ бид лизингээр худалдахаар зар оруулсан гэлээ.
.jpg)
Мөн Улаанхуаранд байрлах 1990 онд ашиглалтанд орсон 18мкв тавилгагүй нэг өрөө байр 85 сая төгрөгийн үнэтэй. Байрны эзэн “Манай байр 1990 онд ашиглалтанд орсон хуучны байр. Засвар хийсэн учраас сантекнитийн асуудалгүй, өвөлдөө дулаахан. Бусад байрнуудаас харицангүй хямд, бэлэн мөнгөөр худалдана” гэв.
.jpg)
Улаанбаатар хотын төв хэсэгт байрладаг Баянгол дүүрэг байрлал сайтай, дэд бүтэц хөгжсөн, эрэлт өндөртэй бүсүүдийн нэг. Сүүлийн жилүүдэд тус дүүрэгт орон сууцны үнэ тогтмол өсөж, хуучин ч бай, шинэ ч бай байруудын м²-ийн үнэ 3.5 саяас дээш гарчээ. Дүүргийн төв зам дагуу болон үйлчилгээний хүртээмж сайтай хорооллуудад үнэ харьцангуй өндөр байгаа бол захын хорооллуудад илүү боломжийн үнэтэй орон сууцууд ч бий аж.
Баянгол дүүргийн 3, 4-р хорооллын эцэс, Өргөө кино театрын хажуу дахь хуучны ес нь давхар байранд нэг өрөө орон сууц 160 сая төгрөгөөр худалдаалагдаж байна. Байрны эзэн “Тус байр 1999 онд ашиглалтад орсон, нийт 43 мвк талбай, бүрэн тавилгатай. Хотын хамгийн эрэлттэй бүсүүдийн нэг болох Хороолол орчимд байрлалтай” гэв.
.jpg)
Тэгвэл 10-р хороололд 13 давхар орон сууцны 12-р давхарт байрлах 25 м² талбайтай нэг өрөө байр 100 сая төгрөг байна. Байрны эзэн “Манай байр 2015 онд ашиглалтад орсон бөгөөд залуус, ганц бие хүмүүст болон хөрөнгө оруулагчдад зориулсан авсаархан, ашигтай сонголт. Уг байр нь төвийн А бүсэд байршилтай тул өдөр тутмын амьдралын хэрэгцээ болон үйлчилгээний төвүүдэд ойрхон” гэв.
.jpg)
Сүхбаатар дүүрэг нь Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнтэй, үнэ тогтвортой өсөлттэй бүс бөгөөд хөрөнгө оруулалт, амьдрах орчин аль алинд нь онцгой давуу талтай. Шинэ болон хуучин орон сууцны эрэлт өндөр, үнэ өндөр байгаагаас шалтгаалан тус дүүрэгт байр худалдан авах, түрээслэх нь хөрөнгө оруулалтын хувьд ашигтай сонголт болж байна. 2025 оны эхний хагаст шинэ болон хуучин орон сууцны үнэ м² тутамд 5 саяас дээш сая төгрөгт хүрсэн нь хотын бусад дүүргүүдээс илт өндөр үзүүлэлтэй байна.
Үнийн энэ өсөлт нь тухайн дүүргийн байршил, дэд бүтэц, үйлчилгээний хүртээмж сайтай, нийтийн тээвэр, худалдаа үйлчилгээний төвүүдтэй ойр байгаатай шууд холбоотой.
Сүхбаатар дүүргийн “New residence” хотхонд 28 мкв нэг өрөө байр 101 сая төгрөг бол дөлгөөн нуур шинэ зам дагуу нэг өрөө 37мкв байр 145 сая төгрөгийн үнэтэй байна.
.jpg)
.jpg)
.jpg)
| Нэг өрөө орон сууц 85-175 сая төгрөгийн үнэтэй байна |
|
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |