Ногооны агь үнэртсэн хээр тал алтран харагдана. Холын уулнаас агт туусан хоёр морьтой хүн тоос манарган холхи, холхи замуудыг холбон давхиж байв. Тэнгэрийн хязгаараас нарны туяаг нуурандаа үүрсэн сүрэг цагаан хун сүүдрээ ташуулан нисээд Сангийн далайн усыг цалгиулан буулаа. Энэхэн үесэд би бол хурга, ишгээ хариулаад, шилбүүр унан гүйж явсан юм.
Хужир цайвардсан довон дунд аз жаргал хөлөглөн гүйж яваа зургаан насны минь зуны эхэн сар юм уу даа. Зургаан настай балчир надад хорвоогийн баяр, гуниг, хатуу, хөтүүгийн тухай бодох юм ямар байх биш. Яндангийн утаа, хөх зэрэглээтэй холилдон манан дүнсийх талдаа усны чимээ, нуурын долгис хараад захлан гүйх нь амьдрал байсан санагдана. Энэхэн насан дээрээ би уулс оройтойг мэдэх ч салхи үзүүртэйг мэдэж байсан биш. Үүлсийн дүрсийг нэрлэж, тэндээс бороо ордогыг мэддэг ч агаар мандал, үүлс хэрхэн усны чийгийг өөртөө шингээн авч буйг мэддэггүй балчир насны тэр нэгэн өдөр. Хурга ишигний захад ганцаар тоглон суугаа намайг буурал эмэг минь гэрийн гаднаас даллан дуудаж харагдлаа. Хашаа, хорооноос саалиа сааж дууссан хүмүүс хувинтай сүүгээ дамжлан гэрийн алхаж, хонин голын зүг цувран майлсаар давхина. Би хурга, ишгээ орхиод шилбүүрэн мориндоо ташуур өгөөд эмгийнхээ зүг харайлгаж гарав. Давхисаар очтол эмээ намайг усанд оруулж, шинэ хувцас өмсгөөд, багийн төв рүү моринд сундлан шогшиж гарлаа. Хөндийн хөх салхи, хөх зэрэглээн дунд торолзох хэдэн байшингийн зүг алгуурхан дөхсөөр л байв. Замд айлын нохой хуцаж, талын анирыг эвдэхэд хэдэн болжмор дэрсэн дундаас жигүүрээ дэлгэн нислээ.
Би хурга, ишгээ орхиод шилбүүрэн мориндоо ташуур өгөөд эмгийнхээ зүг харайлгаж гарав
Цаг гаруй хугацаанд талыг туулсны хүчинд зэрэглээнд торолзон буй байшингуудын ойролцоо дөхөж ирсэн юм. Хар цаасан дээвэртэй шавар байшингуудын дэргэд тухайн үеийн иж-5 мотоцикл, УАЗ-69, Аавын цээж гэх орос машинууд эгнээстэй. Мөн тог гаргадаг мотор дүнгэнэж байлаа. Байшин тойроод өнгө өнгийн торгон дээлтэй хүмүүс бужигнаж харагдана. Хүүхдүүд хэсэг, хэсгээрээ гүйлдэж, тоглоод зарим нь уйлж, олонх нь цангинатал инээнэ.

"Эхлээд хожигдож сурч байж, дараа нь хэнд ч юунд ч хожигддоггүй мундаг хүн болдог юм аа, хүү минь"
Эмээ бид хоёр морио уяад шавар байшингийн дэргэд очлоо. Хаалга, цонхоо өнгө, өнгийн шаараар чимэглэсэн байх бөгөөд зарим нэг дэггүй нь дэрсний толгойгоор хатган хагална. Шаар хагарах төдий цугласан хүмүүс цочин бутран гүйлдэх нь юм үзээгүй надад гайхалтай сонин санагдаж байв. Хэсэг хугацааны хүүхдүүдийн дунд шатар, даамны тэмцээн, гүйлтийн уралдаан, бөхийн барилдааны тэмцээн болсон юм. Би бүгдэд нь оролцсон хэдий ч ямар нэг амжилт гаргаагүй. Хүүхдийн хор шартай зангаасаа болоод эмгийнхээ дэргэд нэлээд уйлсан. Амжилт гаргасан хүүхдүүд уут дүүрэн бэлгээр шагнуулаад мөн ч сайхан харагдана. Эмээтэй хуучилж суусан настай хүмүүс “Эвий, хөөрхий минь” хэмээн уулга алдан толгойг минь илнэ. Уйлж суугаа хүүгээ аргадахын оронд эмээ "Эхлээд хожигдож сурч байж, дараа нь хэнд ч юунд ч хожигддоггүй мундаг хүн болдог юм аа, хүү минь" гэж билээ. Эмээг хошуугаа цорвойлгож байгаад "Миний хүү түрүүлэх байсан юм" гэж хэлэх байх гэж бодтол "Хожигдож сур" гэсэнд нь улам гомдож, бүр чангаар бархирч гарсан билээ. Ингэж дураараа дургиж байгааг минь эмээ тоож байгаа ч юмгүй найзуудтайгаа хуучилж сууснаа намайг дагуулан алхаж, зайрмаг гэдэг зүйл авч өгсөн. Тэр зайрмаг миний идсэн хамгийн анхны, хамгийн амттай зайрмаг байсан даа. Сүү, аарц, тарагны амт мэдрэгдээд байгаа хэрнэ цаанаасаа их гоё амтагдаж байсан.
| МИНИЙ ҮЗСЭН ЗУРГАДУГААР САРЫН 1 |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |