ШИНЭЛЭГ ТАЙЗ ЗАСАЛТ
Тайз, үзэгчдийн суудал гэсэн хуучин хэвшмэл хэв маягийг эвдэж тайзаа голдоо засан, дөрвөн талдаа үзэгчдээ суулгасан нь шинэлэг бөгөөд халуун дулаан, жүжгийг илүү ойроос үзэх боломжийг олгож байв. Мөн театрт зуны цагт жүжиг тавьдаггүй, тэгвэл тус жүжгийн хамт олон Зуны шөнийн театр төслийг хэрэгжүүлэн энэхүү жүжгийг тавьж байгаа нь мөн шинэлэг бөгөөд тайзаа эргэдэг хэлбэрээр шийдсэн нь ч жүжгийг сонирхолтойгоор өрнүүлж байлаа. Дарс шимэнгээ жүжиг үзэх орчныг тэд бүрдүүлж, үзэгчдээ хамгийн тухтай, тансаг байдлаар угтах нь нэн таатай гэмээр.

СОНИРХОЛТОЙ НАЙРУУЛГА
Жүжгийн найруулга мөн сонирхолтой байв. Тухайлбал, жүжигт хоёр хүний харилцан яриаг зүгээр нэг зогсож байгаад өрнүүлэх бус үйл хөдлөлтэй, бүжиг хэлбэрээр үзүүлж байсан нь үзэгчдийг уйдаахгүй, анхаарлыг нь шинээр татаж байсан. Жүжигт, Хавх, Шубира хоёрын яриаг нэгийг нь гараа угааж, нөгөөг нь бие засаж байгаагаар өрнүүлэх гээд олон ийм сонирхолтой жишээ бий. Дээрээс нь тайзан дээр бороо оруулж, Шубира тайз тойрон алхаж байгаа нь ч үзэхэд таатай, сэтгэл догдлом байв.

ДҮРС СОНГОЛТ
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Д.Асардарь, Т.Сэргэлэн нарыг бид тайз, дэлгэцээс эчнээ мэдэх билээ. Харин Дудраагийн дүрд тоглосон жүжигчин С.Батзоригийг бид киноны дүрээр нь л мэдэхээс тайзнаас урьд харж байгаагүй. Энэ ч утгаараа сонин бөгөөд өөр нэгэн өнгө байсан. Харин Анкагийн дүрд тоглосон жүжигчин Н.Нархажидын хувьд бүжигчин мэргэжилтэй бөгөөд түүгээрээ эл жүжигт давуу талаа харуулж чадсан. Жүжигт бүжиг голлох бөгөөд сонирхолтой бүжгийн үзүүлбэрийг ч бид мөн үзсэн. Харин МУГЖ Ц.Төмөрбаатар гуайн хувьд Амигогийн дүрийг мөн нэг өөр өнгө төрхөөр бүтээсэн байв. Загвар өмсөгч С.Төгсийн хувьд харин жүжигт дүрийн хувьд айхтар үүрэг роль багатай ч сонирхол татсан сонголт байсан. Энэ мэтээр дүрийн хувьд сонирхолтой, үзүүштэй, мөн чадварлаг гээд хосолсон сонголт байлаа.

ЭСРЭГ ДҮРГҮЙ ЖҮЖИГ
Жүжигт Хавх, Амиго, Анка нар эсрэг дүр мэт боловч тэдний үйлдэл, хүсэж зорьж байгаа зүйлийнхээ төлөө аргагүйн эрхэнд хийж байгаа зүйлс тэднийг эсрэг биш гэдгийг баталж байв. Тухайлбал, Хавх эхнэрийг нь цонхоор түлхэн гэмтээснээс үүдэн Амиго Хавхын бүх зүйлийг булааж, түүний хамгийн үнэт зүйл болох Шубираг өөрийн цэнгээний газартаа бүжиглэхийг урьдаг. Өөрөөр хэлбэл өөрийнх хайртай эхнэрийг гэмтээсэн өш хоннзонг Хавхаас авах гэж тэмцэж байгаа дүр. Тэгэхээр энэ дүр эсрэг гэхээс илүү хайртай зүйлд нь хүрэхэд хүн хэчнээн хэцүүдэж, хоосорч, юу ч үгүй болон унадгийг Хавхад мэдрүүлэх гэж зүтгэж байгаа л дүр. Хүн өөрийн биеэр бүхнийг мэдэрч байж л бүхнийг ойлгодог гэснэ санааг тэдний харилцаанаас ухаарч болох юм.

ЭМЭГТЭЙ ХҮН ХЭЧНЭЭН ГАЛ ЦОГТОЙ БАЙЛАА Ч ХАЙР ҮГҮЙ БОЛ ГУНДДАГ
Шубирагийн дүр байдал ерөөс энэ л санааг бидэнд хэлж байв. Хүнд эд хөрөнгө, алдар нэр, хийх дуртай зүйл гээд бүх зүйл байлаа ч хайр үгүй бол, хайртай хүн нь хайрлахгүй бол хоосорч, ганцаардаж, шаналж, шархалж, хэн ч биш болдог гэдгийн нэгэн төлөөлөл Шубира байлаа. Тийм ч болохоор тэр Дудраад татагдаж, түүнийг хайрласан. Учир нь, Дудраа түүнийг чин үнэн халуун сэтгэлээр хайрласан учир тэр өөрт нь дутагдаж байсан тэр л зүйл рүү гээ өөрийн эрхгүй алхаж, очиж, тэмүүлж байсан. Тэгэхээр эмэгтэй хүн цэцэгтэй адил аж. Цэцэг хэдийгээр гоёмсгоор дэлбээлдэг ч усалж тэтгэхгүй бол мөдхөн гундаж, хагдран унадаг. Энэ чухал бөгөөд эрдэнэ мэт санааг эл жүжиг бидэнд хэлж өгч байна.
| М.БАТБОЛД НАЙРУУЛАГЧИЙН “ШӨНӨ ДУНДЫН БҮЖИГ” ЖҮЖГЭЭС ОНЦЛОХ ТАВАН ЗҮЙЛ |
|
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |