-Мөсөн авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэнд баяр хүргэе?
-Сайн байна уу, танд баярлалаа.
.jpg)
-Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
- Намайг Нямдоогийн Сэлэнгэ гэдэг.18 настай. Монгол Улсын боловсролын их сургуулийн Спорт, аялал жуулчлалын ангийн нэгдүгээр курсийн оюутан. “Сутайн Бор” клубийн тамирчин.
-Мөсөн авиралтын спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Анх 2018 онд мөсөнд авирах гараагаа эхлүүлсэн. Одоо дөрөв дэх жилдээ хичээллэж байна. “Ковид19”-ийн улмаас дунд нь хоёр жил завсарласан.
.jpg)
-Яагаад мөсөн авиралтын спортыг сонгон хичээллэх болов?
-Бусад өвлийн спортыг бодвол мөсөн авиралтын спорт босоо чиглэлд, эгц өөдөө халз уралддаг ганцхан спортын төрөл байгаа юм. Тэр дундаа эр зориг, хүч чадал маш их шаардсан экстрэм спорт учраас сонгон хичээллэж, бүр дурласан.
.jpg)
-Мөсөн авиралтын хурдны төрлөөс гадна, өөр ямар , ямар төрлүүд байдаг вэ?
-Мөсөнд авиралт нь хурд болон техник гэсэн хоёр төрөлтэй. Хурдны төрөл нь эсрэг хүнтэйгээ халз уралдаж аль хугацаа бага зарцуулсан тамирчин нь ялалт авдаг. Харин техникийн төрөл нь зургаан минутад өөрийгөө олсноос бэхлэн “ТОП” барьцанд хүрсэн хүн нь ялдаг.
.jpg)
-Ахтайгаа цуг ДАШТ-ээс хоёулаа медаль хүртсэн гэдэг гайхалтай байна. Та хоёрын хэн түрүүлж медаль хүртсэн бэ?
-Эмэгтэй тамирчдын тэмцээн түрүүлж эхэлдэг. Түүний дараа эрэгтэй тамирчид нь авирдаг юм. Тиймээс би эхэлж ДАШТ-ий медалийн авиралтаа хийсэн.
-Дэлхийн аваргаас өмнө зохиогдсон дэлхийн цомын тэмцээнээс медалийн оосроос атгаад хоцорсон. Тэр дутуугаа ДАШТ-д гүйцээж чадлаа. ДАШТ-ээс медаль хүртэж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байв?
-Харин тийм ээ, тэглээ. Энэ жилийн хувьд миний бэлтгэл өмнө жилүүдээс чамгүй ахисан байсан. Хүн болгон тэмцээнд ялна гэж очдог шүү дээ. Миний хувьд ч ялгаагүй, дэлхийн аварга болно гэсэн итгэлтэй байсан. Боломж ч байсан гэхдээ туршлага дутсан. Мөн биеэ барьж, хурд, хүчээ бүрэн гаргаж чадаагүй. Хэтэрхий их биеэ барьж, хураасан юм шиг санагдсан.
.jpg)
-Энэ спортын төрлөөр өөрийн гаргаж байсан амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-2018 оноос мөсөнд авиралтын спортоор эхлэн хичээллэсэн. 2024 оны улс, хотын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Мөн ДАШТ-ээс Монголын анхны эмэгтэйчүүдийн хүрэл медалийг хүртсэндээ баяртай байгаа.
.jpg)
-Мөсөн авиралт Монгол Улсын хувьд улирлын чанартай спорт. Зун болон дулааны улиралд ханан хад, спорт хананд бэлтгэл сургуулилалтаа хийдэг үү?
-Тийм ээ, 1-2 дугаар сард тэмцээнтэй байдаг. Харин 2-5 дугаар сард спорт хана болон хүчний бэлтгэл, 6-8 дугаар сард гадаа спорт хананы бэлтгэл болон хурдны бэлтгэл, 9-12 дугаар сард хүч болон мөсөн хананы бэлтгэл хийдэг.

-Монголд зориултын мөсөн хана байдаг юм уу?
-Олон улсын “Найрамдал” зусланд хана байдаг. Тус ханын нээлтийг 2024 онд хийсэн. Монголын анхны 16 метрийн стандарт мөсөн хана Говь-Алтай аймгийн Тонхил сумын “Олимп” төвд байгаа.
-Энэ спортоор хичээллэхэд зориг, тэвчээр хурд, хүч, техникээс гадна өөр илүү ямар чухал зүйлийг тамирчнаас шаарддаг бэ?
-Мөсөнд авиралт гэлтгүй, бусад спортын төрөлд ч гэсэн сэтгэл зүй болон тууштай байдал чухал юм шиг санагддаг. Үүнээс гадна хамгийн чухал нь өөрөө тэр спортдоо дурласан байх хэрэгтэй. Бас гэр бүл нь сайн ойлгож, дэмждэг байх нь чухал.

-Өндрөөс айх мэдрэмж, анх хичээллэж байх үед чинь төрж байсан уу?
-Анх хичээллэж эхлэх үедээ найман метрийн өндөр хананд авирч гараад доош харсан чинь тээр доор газар харагдаад аймаар санагдсан. Тэгээд бууж чадахгүй айгаад уйлж байсан. Түүнээс хойш бага, багаар өндрөөс айх айдсаа даван туулж чадсан.
.jpg)
-Ер нь өөрийгөө, сэтгэл зүйгээ ялан дийлэх экстрим спортын төрлүүдийг өөрөө сонирхдог уу?
- Тийм ээ, экстрим спорт нь амьдарлаас авах сайхан амтны нэг шүү дээ.
-Залуучуудын олимпын наадамд ханан авиралтын төрөл орсон байдаг. Өвлийн олимпод мөсөн авиралтын төрөл хараахан ороогүй байгаа юу?
-“Токио 2020”-оос эхлэн спорт авиралтын төрөл нь орсон байгаа. Харин мөсөнд авиралт нь хоёр ч удаа олимпын үзүүлэх төрлөөр орж байсан ч одоогоор олимпод хараахан ороогүй байгаа. Гэхдээ 2030 оны өвлийн олимпод орно гэсэн итгэл тээн хүлээж байна.
| Н.СЭЛЭНГЭ: Экстрим спорт нь амьдарлаас авах сайхан амтны нэг шүү дээ |
|
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Дарханд очжээ
2026-08-06 18:26:07
Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал болов
2026-08-06 18:15:52
ШАТАХУУНЫ НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, НИЙЛҮҮЛЭЛТИЙН ДОГОЛДЛЫГ АРИЛГАХАД АНХААРЧ БАЙНА
2026-08-06 14:13:35
Монголын волейболын баг, Хонконгийн багийг хожлоо
2026-08-06 14:00:05
2026-08-06 13:47:15
М.Мөнххайр өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль авлаа
2026-08-06 13:38:56
Э.Маргад өсвөрийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-08-06 13:27:31
“Singapore Women series” тэмцээнд манай багт Greece Elizabeth Berg тоглоно
2026-08-06 13:14:57
Азийн аваргыг Хойд Солонгосн баг 13 алтан медальтайгаар тэргүүлж явна
2026-08-06 12:53:48
Монгол Улсын эмэгтэй шигшээ баг өмсгөлөө гардан авлаа
2026-08-06 12:41:14
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль
2026-08-06 11:44:27
Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-06 11:33:50
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 17-нд эхэлнэ
2026-08-06 11:05:34
"Туул усан цогцолбор" төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
2026-08-06 10:55:58
Дорноговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 81.2 хувьтай байна
2026-08-06 10:54:04
Т.Ням-Очир: Бие даалтын долоо хоног нийслэл, орон нутагт өөр өөр хугацаанд болно
2026-08-06 10:53:48
Засгийн газар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг шинэчлэн баталжээ
2026-08-06 10:31:47
ТАНИЛЦ: Нийслэлд энэ долоо хоногт хаах авто замууд
2026-08-06 10:21:41
КОП17 БАГА ХУРЛЫН БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ АЛБА ХААГЧДАД ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-08-06 10:18:47
Гэр бүлийн хүчирхийллийн 52 дуудлага бүртгэгджээ
2026-08-06 10:12:34
Таеквондо-гийн Азийн аваргын нээлтийн фото агшин
2026-08-06 07:10:00
2026-08-06 07:05:00
НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч итгэмжлэх захидлаа гардуулав
2026-08-06 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-08-06 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2026-08-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |