Нийгмийг цочирдуулсан онц ноцтой гэмт хэргийн талаар амиа алдсан 16 настай охины ээж О цахим орчинд шүгэл үлээлээ. Хэргийг эргэн сануулбал, 2024 оны зургадугаар сард 20 настай Ц.Дагвадорж нь 32 настай эмэгтэй болон 16 настай охиныг хэдхэн хоногийн зайтай онц хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 2024 оны зургадугаар сарын 8-9 шилжих шөнө З гэх 32 настай эмэгтэйг гэрт нь хөнөөж, хүнсний скочоор ороон хувцасны шүүгээнд нь хийсэн байсан гэх. Талийгаач эмэгтэйг ар гэрийнхэн нь болон хууль хяналтынхан ололгүй олон хоносон учир цогцос нь өмхийрсөн байдалтай гэрээсээ олджээ. Харин дээрх хэрэг болсноос 12 хоногийн дараа буюу 2024 оны зургадугаар сарын 21-ний шөнө Ц.Дагвадорж нь архидан согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн II хороонд оршин суух 16 настай Ш гэх охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь чемоданд хийсэн байсныг цагдаагийнхан илрүүлсэн байдаг. Нийгмийг айдаст автуулсан хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн ахлах мэргэжилтэн Г.Пүрэвдэлгэр “Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух 20 настай Ц.Дагвадорж нь Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт 2024 оны зургадугаар сарын 8-9 нд шилжих шөнө 32 настай З-г хөнөөсөн. Мөн Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт мөн сарын 20-21-нд шилжих шөнө 16 настай эмэгтэй Ш-ийн амийг онц хэрцгийгээр хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Тиймээс цагдаагийн байгууллагынхан дээрх хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна. Дээрх хэргүүдийн нөхцөл байдлаас шалтгаалан гэмт хэргийг шуурхай, бүрэн гүйцэт шалгах, нотлох баримтуудыг баталгаажуулах зорилгоор ЦЕГ-ын Тэргүүн дэд даргын ажлын хэсэг байгуулах тушаалаар Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэсэн юм.

Харин талийгаач охины ээж О нь олон нийтийн сүлжээнд охиныхоо хэргийн талаар мэдээлэхдээ “Миний охины амиа алдсан хэргийн эсрэг есөн өмгөөлөгч орно гэнэ. Тийм учраас би бүх мэдээллийг ил болгоно. Үүний тулд хууль хяналтынхан намайг битгий хориорой. Энэ хүртэл намайг ойлгож байсан бүх хүнд баярлалаа. Үрийнхээ хойноос шаналах эхийн сэтгэл надаар дуусаг. Миний алгын чинээ охиныг яалаа гэж тэр хоёр тэгнэ вэ. Надад олон нийтийн тусламж хэрэгтэй байна” хэмээн охиныхоо амиа алдсаныхаа дараа чемоданд хийлгэсэн байгаа зургийг олон нийтэд ил болгосон юм. Харин талийгаач охины аав “Ганц охиноо алдсанаас хойш шаналаагүй өдөр хоног гэж байсангүй. Хэзээ ч энэ шаналал минь дуусахгүй. Охиноосоо хойш хоол орохгүй, нойр хүрэхгүй 15 килограмм турж, үс минь цайж эхэлсэн. Олон нийтийн сүлжээгээр охин хүүхдийн тухай кино, дуу явах болгонд сувгаа солино. Гадуур үе тэнгийн охид нь явж байхыг хараад нүдэндээ нулимстай өнгөрдөг байлаа. Үнэхээр зүрх зүсээд, хэмлээд хаячих шиг болдог. Наанаа инээж хүнтэй ярьдаг ч дотроо үхэж байдаг. Хүн болгонд охиныхоо зураг, бичлэг, дуулсан дууг нь олон нийтэд харагдахаар тавих албагүй. Охинтойгоо үе тэнгийн найзууд шиг инээж, хөхөрч явдаг байлаа. Энэ хэргийг эцсийг нь хүртэл явна. Хэрэв ял шийтгэл нь үнэн зөвөөр шийдэгдэхгүй бол ганц охиноо алдсан эцэг ямар байхыг энэ нийгэмд харуулна. Өөр эцэг, эх хэнд ч ийм зүйл бүү тохиолдог” хэмээсэн байдаг.

Харин өмгөөлөгчдийн холбооноос дээрх хэрэгтэй холбоотой мэдээлэл гаргахдаа “Сүүлийн өдрүүдэд нийгмийн цахим сүлжээгээр яллагдагч Ц.Д, Х.Э нарт холбогдох Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй өмгөөлөгчдийг мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаатай нь холбогдуулж зарим өмгөөлөгчдийн хараат бус байдал, ажил хэргийн нэр хүндэд халдсан, амь нас, эрүүл мэндэд нь халдахаар заналхийлсэн, нийгмийн эмх замбараагүй байдалд уриалсан агуулгатай мэдээлэл ихээр гарах боллоо. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа яллагдагч Ц.Д, Х.Э нарт холбогдох Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд найман өмгөөлөгч ажиллаж байгаагаас хохирогч нарын өмгөөлөгчөөр зургаан өмгөөлөгч, нэр бүхий хоёр яллагдагчийн өмгөөлөгчөөр хоёр өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна” гэсэн.
.jpg)
Харин Шүүхээс "Нийгмийн сүлжээнд зураг нь тавигдсан эрэгтэй, эмэгтэй хоёрыг хүн алах гэмт хэрэгт хамтын оролцоотой эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн, өөрөөр хэлбэл амь хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан энэ хэрэгт зайлшгүй шалгаж тогтоолгох талаар гаргасан хүсэлтийн дагуу ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэлгүй хэргийг шүүх рүү шилжүүлсэн бөгөөд энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлон тогтоож ирүүлээгүй үндэслэлд хамаарч байгаа тул анхан шатны шүүхээс дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор эс зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн боловч тус шүүхээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд буцаж улмаар шүүхэд 2025 оны наймдугаар сарын 21-ний өдөр дахин шилжиж ирсэн. Шүүхээс 2025 оны есдүгээр сарын 17-ны өдөр зарлагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан бол гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн гэм буруутай эсэх болон ял шийтгэлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хуралдаан биш (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг) бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлд хамаарах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэд хийсэн эсэх, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, дутуу хийгдсэн ажиллагаа байгаа эсэхийг хэлэлцэх хуралдаан болно” гэх мэдэгдэл гаргаад байна.
Талийгаачийн ар гэрийнхний үзэж буйгаар “Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг гэмт хэрэгтэнтэй үгсэн тохиролцож, 16 настай охиныг нь онц хэрцгийгээр хөнөөсөн байж болзошгүй. Хууль хяналтын байгууллагынхан хэт нэг талыг баримталж, гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж олгож байна. Өөрөөр хэлбэл, хууль хяналтынхны буруутай үйлдлээс болж хоёр гэмт хэрэгтэн хохирогч болчихоод байна” гэх утга бүхий гомдлыг олон нийтийн сүлжээгээр ил болгоод байгаа. Харин хэргийг шалгаж байгаа прокурор Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хохирогч гэж үзэж, яллагдагчаар татан шалгах үндэслэлгүй хэмээн үзсэн гэх утга бүхий тайлбарыг шүүхээс хийгээд байгаа юм. Тэгвэл бусдын амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт шалгагдаж байгаа Ц.Дагвадорж нь гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө Япон Улсад ажиллаж амьдарч байсан. Мөн их хэмжээний өрөнд ороод амиа хорлох гэж оролдож байсан байж болзошгүй гэх мэдээлэл бий.

Манай редакцад ирсэн мэдээллээр яллагдагчаар татагдаад байгаа Ц.Дагвадорж нь Монголд Японоос ирснийхээ дараа нэр бүхий цахим хаягаар охид, эмэгтэйчүүдтэй танилцдаг байсан гэх. Тэр эхлээд 32 настай, эмч мэргэжилтэй талийгаачтай танилцаж, ойр дотно харилцаа үүсгэсэн байна. Талийгаачийн гэрт нь цөөнгүй удаа хамт хонож, дансны нууц код болон бусад хувийн мэдээлэл, итгэлийг нь олж авсны дараа түүний амийг хөнөөсөн гэх. Дараа нь 16 настай талийгаач охин болон түүний найзтай нь мөн л цахим сүлжээгээр холбоо тогтоож, талийгаач З-гийн гэрт дуудан уулзжээ. Олон нийтэд зураг нь ил болоод байгаа Э.Номин-Эрдэнэтэй ч мөн л цахим сүлжээгээр танилцсан гэх мэдээлэл байна. Хэрэг гардаг өдөр 16 настай талийгаач охин найзтайгаа хамт ирж, Ц.Дагвадоржтой уулзсан байдаг. Гэвч талийгаачийн найз охин нь бусдын ятгалгад автан найзыгаа гэмт хэрэгтэнтэй үлдээгээд явсан бололтой. Үүнээс гадна Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нар нь Ц.Дагвадоржийг 16 настай охиныг хөнөөх үед хажуу өрөөнд нь байсан. Улмаар тэдэнд хэргийн газраас зугтаж, хууль хяналтын байгууллагаас цаг алдалгүй тусламж гуйх боломж байсан ч үйлдэл хийж чадалгүй цаг алдсан гэх мэдээлэл ч байгаа юм. Ц.Дагвадорж гэрчүүд гэгдээд буй Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг орж ирсэн цагаас нь хойш дүрс бичлэгийг нь хийж, айлган сүрдүүлэхээс гадна талийгаач З, Ш нарын цогцосны дүрс, бичлэгийг ч авч байсан гэх мэдээлэл тараад байгаа билээ. Энэ үед талийгаач З-гийн цогцос байгаа газраас өмхий үнэр үнэртэж байсан гэх.
Монголын хууль хяналтын байгууллага Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг хохирогч уу эсвэл бусдыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэргийн хамжигч уу гэдгийг шалгаж тогтоох үлдээд байна.

| 16 НАСТАЙ ОХИНЫГ ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨХ ҮЕД ХАМТ БАЙСАН Э.ГАН-ЭРДЭНЭ, Э.НОМИН-ЭРДЭНЭ НАР ТУСЛАМЖ ДУУДАЛГҮЙ ҮҮР ЦАЙЛГАЖЭЭ |
|
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |