Нэр алдарт хүрсэн бөхчүүд төсвийн мөнгийг хонхойтол “залгиж” байна. Тэд төрөөс цалинжиж, бас шахааны бизнес цэцэглүүлж, төсөл, тендерүүдийг өөрийн нэр дээрх компаниараа дамжуулан хуу хамдаг болжээ. Үүнээс гадна 2-5 газраас нэгэн зэрэг цалин авч байна. Тэдний сарын орлого 4.5-6 сая төгрөгт хүрчээ. Тэд өөрийнхөө амжилтыг ахиулахын тулд өдөржин зааланд бэлтгэл хийснийхээ төлөө төрийн байгууллагаас сар бүр цалинжиж байна. Шуудхан хэлэхэд, ямар ч гавьяа байгуулаагүй мөртлөө цалин авч байна гэсэн үг юм. Төрийн байгууллагад цагаа бүртгүүлэхгүй. Тухайн байгууллагын өдөр тутмын ажилд огт оролцохгүй. Тэгсэн мөртлөө хамгийн өндөр цалинг нь авч, сар бүр нэмэгдэл авах. Гэтэл төрд нэг насаараа ажиллаж, ухамсарт амьдралынхаа 30 жилийг зориулсан мөртлөө бөхчүүдээс бага цалин авдаг төрийн жинхэнэ алба хаагчид хэдэн мянгаараа байна. Тэд өглөөнөөс орой болтол бүр заримдаа хонон өнжин ажиллаж, нуруугаа бөгтийтөл, нүднийхээ харааг муудтал ажилладаг. Ингээд орон сууцныхаа зээлэнд авсан цалингаа өгчхөөд өлөн хоосон өдөр хоногуудыг өнгөрүүлж байгаа нь гунигтай. Гэтэл өөрийнхөө л төлөө бэлтгэл хийсэн бөхчүүд үнэтэй машин унан хаахалзаж өнгөрөх нь бүр ч гунигтай. Бөхчүүд аль газраас хэдэн төгрөгийн цалин авч байгаа талаарх баримтыг уншигч танд хүргэж байна.
.png)
Үндэсний бөхөөр хичээллэж байгаа залуус нутаг,усныхаа төрийн түшээдийн ивээлд багтаж хоёр, гурван компанийн нэрийн өмнөөс барилдаж сул цалин сугсарч байна. Амжилт үзүүлж улс, аймгийн цол хүртээд ирэхээрээ аль болж бүтэхгүй уул, уурхайн компанийн өмнөөс ажиллаж, иргэдтэй уулзаж, бөхөд хайртай ард түмнийхээ толгойг эргүүлдэг нь нууц биш. Мөн нэг ч удаа халуун гал руу амь биеэ үл хайрлан орж хүний амь аварсан нь үгүй. Гэтэл гал түймэртэй нүүр тулж, байгалийн гамшгаас сэргийлж, хүний амь аварсан онцгой байдлын ажилчид цалин нь нэмэгдэхгүй, тушаал ахихгүй явж байна. Харин төрөөр тэжээлгэсэн бөхчүүд нэр алдар хүртэхийн сацуу, цалин өндөр, том албан тушаалд сууж буй. Төрөөр угжуулсан бөхчүүд нэг ч болов гал түймэр унтрааж, хүн амь, малийн хулгайг илрүүлж яваагүй л болов уу. Нэмээд боловсрол нимгэн барилдахаас өөр ид шидгүй тэд даргын суудалд заларч төр түшилцэж явна. Тиймээс төр үндэсний бөхчүүдэд өгдөг халамжаа зогсоож олимп, дэлхийн аваргад оролцдог тамирчдадаа зориулбал илүү нүдээ олох болов уу.
Түүнчлэн 14 жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ой хээрийн түймрийг унтраахаар Улаанбаатар хотоос “Ми-8” нисдэг тэргээр ниссэн 22 алба хаагчын 15-ыг нь алдаж байсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэрхүү аймшигт түймэрт явж амьд үлдсэн болон амь үрэгдсэн залуустаа төр засаг хэрхэн хандсан бэ. Ямар ч байсан цол олгож, шан харамж лав өгөөгүй. Амьд үлдсэн залуусаас зарим нь гадаад байгаа бол зарим эх орондоо албан ажлаа хийж, лизинг төлөөд амьдарч байна. Уг нь эх орныхоо төлөө үүрэг гүйцэтгэж амь биеэ дээсэн дөрөөн дээрээс авч үлдсэн залуустаа хурандаа цол олгож, өндөр цалин өгвөл зохистой билээ. Гэтэл бөх сонирхож эхэлсэн цагаасаа тухайн нутгийнхаа баян ахын ивээлт багтаж, өмнөөс нь барилдаж буй бөхчүүд Монголын Улсын цэрэг, цагдаа, онцгой байдлын газарт шургалж хамаг л том цол хэргэмүүдийг хүртэж байна.
Иймд төр угжныхаа боловсрол нимгэн бөхчүүдээс татгалзаж илүү нүдээ олсон зүйлд хангамж хүртээвэл дээрсэн. Иймд төрийн хангамжаар явсаар байгаад хурандаа цол хүртсэн бөхчүүдийг танилцуулж байна.

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны даргаар ажиллаж байсан О.Балжинням аварга үндэсний жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн ажилд томилогдож даргын суудал эзгүйрсэн. Ийм Г.Өсөхбаяр “Алдар” спорт хорооны даргаар ажиллах болсон бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар томилсон байдаг. Дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр “Алдарт” спорт хороог 2011 оноос хойш удирдаж байна. Түүнийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай нэг нутаг, Архангайнх гэдгээрээ энэхүү албан тушаалд суусаар байгаа хэмээн юмны учир мэдэх хүмүүс ярилцдаг аж.
Цалин авдаг байгууллагууд:
.jpg)
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх "Сүлд спорт" хорооны даргаар улсын аварга Н.Батсуурь 2019 онд томилогдсон. . Эцэг болон эхийн талаасаа бөхийн удамтай гэгддэг Н.Батсуурь улсын наадамд дөрвөн шөвгөрсөн бөгөөд 2014, 2018 онд Төрийнхөө Их баяр наадамд түрүүлж байсныг бөх сонирхогчид андахгүй биз. Тэрбээр Ховд аймгийн баяр наадамд тав давж аймгийн начин, 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байсан билээ.
Цалин авдаг байгууллагууд:
.jpg)
Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын их баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга цолны хүртсэн Увс аймгийн Давст сумын харьяат П.Бүрэнтөгс ОБЕГ-ын харьяа Аврагч Биеийн тамир техник – Спортын хорооны даргаар томилогдсон. П.Бүрэнтөгс аваргаас өмнө тус хороог Монгол Улсын аварга дэд хурандаа Г.Эрхэмбаяр удирдаж байсан юм.
Цалин авдаг байгууллагууд:
| ТӨРИЙН МӨНГӨӨР УГЖУУЛСАН БӨХЧҮҮДЭЭС САЛЖ, ТӨСВӨӨ ХЭМНЭЕ, ЕРӨНХИЙ САЙД АА |
|
Манай тамирчид "Милан Кортина-2026" өвлийн паралимпод уралдлаа
2026-03-11 11:03:46
Венецийн 61 дэх удаагийн биеннальд оролцох уран бүтээлчдийг танилцуулав
2026-03-11 10:55:45
ИНСТАГААР ТАНИЛЦСАН ХӨВГҮҮНТЭЙГЭЭ КИНО ҮЗЭХ ҮЕДЭЭ МУУДАЛЦАЖ, БАХИАР ХАВЧИЖ БАЙГАА НЬ 130 ДУГААР СУРГУУЛИЙН ОХИД, ҮЕ ТЭНГИЙН ОХИНОО НҮЦГЭЛЖ, ЗОДОЖ БАЙГАА НЬ 21, “НОМТ НАРАН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД
2026-03-11 10:55:30
АНУ-ын Конгрессын номын санд хандивлах Монгол
2026-03-11 10:35:04
Засгийн газар 16-гаас доош насныхан нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох хуулийн төслийг хэлэлцэж байна
2026-03-11 10:33:02
МҮОХ-ны гишүүдийн дунд ширээний теннисний тэмцээн боллоо
2026-03-11 09:51:18
Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Шадар сайд Гү Юн Чолтой санал солилцов
2026-03-11 07:20:00
СХД-ийн 2026 оны самбо бөхийн тэмцээний аваргууд тодорлоо
2026-03-11 07:10:00
МАН ХАНИАХАД ИЗНН ХАТГАА АВАВ
2026-03-11 07:00:00
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН ХОЁР АРДЫН НАМЫН АХ НАРЫНХАА АВЛИГЫН СХЕМИЙГ ЗАДЛАХ УУ
2026-03-11 07:00:00
ЖИЗЕЛЬ ЖАРГАЛТАЙ ГЭГЧ НЬ БҮЖИГЛЭНЭ
2026-03-11 07:00:00
Э.МӨНХБАЯР: "ЭРСДЭЛТЭЙ ТӨРӨХ ТАСАГ" КИНОНД ТОГЛОХ ЯВЦДАА ТӨРӨХ ТАСГИЙН ЭМЧ НАР ЯМАР ИХ АЧААЛАЛТАЙ МӨРТЛӨӨ АВХААЛЖ, САМБААТАЙ АЖИЛЛАДАГ ВЭ ГЭДГИЙГ ОЙЛГОЖ, БИШИРСЭН
2026-03-11 07:00:00
ЖҮЖИГЧИН Э.НАМУУН:ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ЭР ХҮН ШИГ ХҮЧТЭЙ БАЙХЫГ ШААРДДАГ ЭНЭ НИЙГМИЙН ЭМЗЭГЛЭЛЭЭР "ЭГЧ НЬ ЭР ХҮН" КИНОГОО БҮТЭЭСЭН
2026-03-11 07:00:00
ИТГЭЛТ ХАМБА ХЭМЭЭХ ДАШДОРЖИЙН ТАЙЛАГДАШГҮЙ НУУЦ
2026-03-11 07:00:00
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох Хөгжлийн банкны хэргийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-03-10 16:40:46
Циркчид олон улсын наадмаас “Алтан цом” хүртлээ
2026-03-10 15:05:48
130 ДУГААР СУРГУУЛИЙН СУРАГЧ: Шангри-Лагийн камер, харуулгүй давхарт гарч нэгнийгээ дээрэлхдэг, тэнд цуглардаг
2026-03-10 14:12:06
СУРАГЧ: Бичлэг дээрх зодож, дээрэлхэж буй хүүхэд манай сургуулийн математикийн багшийн хүүхэд
2026-03-10 14:08:41
2026-03-10 13:36:45
П.НАРАНБАЯР: Нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл өргөн барьна
2026-03-10 13:23:42
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна
2026-03-10 12:19:48
“МӨНГӨН МОД 2025" НААДМЫН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-03-10 11:51:10
130 ДУГААР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН: Манай сургуулийн нэг сурагч зодоонд оролцсон байна
2026-03-10 11:00:02
Баянгол дүүргийн өвсөр үеийн самбо бөхийн аваргууд тодорлоо
2026-03-10 09:23:08
Боксын улсын аваргаас “Бурхан Халдун” клубийн тамирчид медаль хүртлээ
2026-03-10 08:31:28
СОНИРХОЛТОЙ ДҮР, СОДОН ӨНЦӨГИЙН ЭРЭЛЧ БАЙЛАА, ТЭР
2026-03-10 07:42:02
МҮОХ-ны жендэрийн комисс хуралдлаа
2026-03-10 07:20:00
Германд Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдэнэ
2026-03-10 07:10:00
МОНГОЛ УЛСАД ГАДААДЫН БАНК ОРУУЛЖ ИРЭХИЙН ДАВУУ БА СУЛ ТАЛ
2026-03-10 07:00:00
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БАГИЙГ ХУУЛАХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ
2026-03-10 07:00:00
Н.НОМИНЗАЯА: ТӨГС ХҮН БАЙЖ ЧАДАХГҮЙ Ч ХАМТЛАГИЙН АХЛАГЧИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙНААРАА БАЙЖ, ОЛОН САЙХАН ДУРСАМЖ БҮТЭЭЛЦЭХИЙГ ХҮСДЭГ
2026-03-10 07:00:00
МОНГОЛЫН “ТӨМӨР НУДАРГА” ХЭМЭЭХ “ИНЭЭДЭГ ХҮҮХЭД”
2026-03-10 07:00:00
ИЗНН-ЫН ГИШҮҮН Р.БАТБОЛДЫН КНОП АН-Д ҮЙЛЧИЛДЭГ ГЭВ ҮҮ
2026-03-10 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |