“Netflix”-ээр дамжуулан цуврал киног дэлхийн өнцөг булан бүрээс албан ёсны эрхтэйгээр үздэг болсон. Тийм ч учраас “Netflix”-ийн хамт олон анимэ төрөл нэмснээр үзэгчдэдээ шинэ зүйлийг хүргэж, түүнд сонирхолтой үзэгчдийг өөртөө татаж буй билээ. Энэ удаад “Эргэлт.мн” сайтаас “Netflix”-ээс үзэж болох 10 триллер анимэ цувралыг танилцуулж байна.
1.Үхлийн тэмдэглэл - Death Note
Жирийн нэгэн ахлах сургуулийн сурагч Ягами Райто гэр лүүгээ харих замдаа нэгэн тэмдэглэлийн дэвтэр олсон нь “Үхлийн тэмдэглэл”. Тухайн дэвтэрт нэрийг нь бичсэн хүн амиа алддаг бөгөөд тэрхүү дэвтрийг ашиглан ертөнцийг муу, муухай хүмүүсээс салгаж, холдуулах хүүгийн тухай өгүүлэх юм.
2.Өөр - Another
Ахлах сургуулийн нэгэн ангид шинэ сурагч шилжиж ирсний дараагаар тус сургууль нь хараалтай гэгдэх болж, сурагч, багш нар нэг нэгээрээ амиа алдаж эхэлдэг. Энэ хараалыг зогсоохын тулд амиа алдсан ч эргэж амилсан нэгнийг олж, хөнөөх ёстой. Сургуулийг нь тойрсон аймшигт хараал ямар хор хөнөөл дагуулахыг цувралаас үзээрэй.
3.Тэгээс эхэлсэн өөр ертөнц дахь амьдрал - Re:Zero Starting life in another world
Гэрийнхээ ойролцоох хүнсний дэлгүүрт үйлчлүүлэхээр орсон Нацүки Сүбарү хүү огт танихгүй, өөр ертөнцөд сэрэх болно. Гэвч энэ ертөнцөд үхсэн ч ахин дахин амилах хараалтай төрсөн тэрбээр шулам, элфүүдтэй болон бусад төрөлтнүүдтэй амьдрах, дассанаас огт өөр амьдралыг туулах хэрэгтэй болох юм.
4.Ирээдүйн тэмдэглэл - Future Diary
Юки Амано хичээлийнхээ дундах завсарлагааны үеэр нэгэн хачирхалтай зурвас хүлээн авснаар цаг хугацаа, орон зайг захирах бурхан болохын төлөөх сорилтод орох ёстой болов. 90 хоног үргэлжлэх сорилтоороо бусад оролцогчдыг хөнөөснөөр тэрхүү бурхны нэр алдрыг хүртэх юм. Түүний эцэс төгсгөлгүй мэт санагдах 90 хоногийн сорилтыг уг цувралаас үзэж болно.
5.Үхсэн хүмүүсийн цэцэрлэгт хүрээлэн - Deadman Wonderland
Ганта хүүгийн нүдэн дээр ангийнхан нь зүсээ хувиргасан алуурчинд маш хэрцгийгээр алуулна. Цагдаа нар тэрхүү аймшигт хэрэгт цор ганц амьд гэрч Гантаг буруутгаж, “Deadman wonderland” гэх маш хатуу чанга дэглэмтэй тусгай хорих газар руу явуулах юм. Ганта хүү хатуу дэглэмт хорих газраас амьд үлдэхийг хичээж, мөн тэндээсээ ангийнхныг нь хөнөөсөн алуурчныг хайж эхэлнэ.
6.Хувь тавилангийн чулуун хаалга - Steins;Gate
Өөрийгөө галзуу, солиот эрдэмтэн хэмээн цоллох Окабэ Ринтаро санамсаргүй байдлаар цаг хугацаагаар аялдаг шарах шүүгээ зохион бүтээдэг. Тэрхүү төхөөрөмжөө ашиглан цаг хугацаагаар аялж чадах нь зөвхөн өөрөө юм. Түүний цаг хугацааг хэрхэн орвонгоор нь эргүүлсэн, төхөөрөмжид шунасан хүмүүсийн эсрэг хийх хүнд, хэцүү тулааныг цувралаас хүлээн авч үзээрэй.
7.Уйланхай хүн чөтгөр - Devilman Crybaby
Ахлах сургуулийн Акира Фүдо хүү цаг үргэлж уйлж суудаг. Тэрбээр хэтэрхий уян, зөөлөн сэтгэлтэй учир бусад хүнд санаа зовсондоо уйлдаг хэрэг. Түүний багын найз Рёо нэгэн удаа гэрт нь зочилж, түүнд хүний дотор нуугдаж байдаг чөтгөрүүдийн тухай хэлнэ. Улмаар Рёо нэгэн зан үйл хийснээр “Амон” гэгдэх чөтгөр Акира хүүгийн биед шингэдэг. Хэдий чөтгөр болсон ч үргэлж уйлсаар байдаг Акира хүүгийн талаарх түүхийг “Netflix”-ээс үзэх боломжтой.
8.Гоблины ангууч - Goblin Slayer
Тэд бол адал явдал хайгчид болон араатан, амьтдыг устгаж, иргэдийг авардаг нэг төрлийн сүпер баатрууд. Энэ ажлаар дөнгөж гараагаа эхлээд буй нэгэн баг бүрэлдэхүүн гоблин устгах даалгавар авна. Гоблиныг устгаж, цэвэрлэхэд хамгийн амархан хэмээн хүмүүсийн ярьдаг цуурхал худал болж, багийнхан нас барна. Харин ганц л охин амьд үлдэх бөгөөд түүнийг “Гоблины ангууч” гэж өөрийгөө нэрлэдэг нэгэн ирж авардаг. Түүнээс хойш тэд хамтарч нууцаар төрлөө ихэсгэж, дэлхийг эзлэх зорилготой гоблины төрлийг ангуучлах юм.
9.Эзэн - Overlord
Интернет тоглоом тоглодог нэгэн залуу тоглоом нь устах цагт түүнээсээ гараагүйн улмаас тоглоом дотроо үүрд үлдэж буйгаар анимэ эхэлдэг. Тоглоом доторх хиймэл оюун ухаант дүрүүд жинхэнэ хүн болж, улс орнуудыг эзлэн түрэмгийлэх аж. Улмаар тоглоом дотор гацаж, үлдсэн тэрбээр өөртэй нь адил гацсан хэн нэгнийг хайх эрлийг эхлүүлж буйгаар үйл явдал өрнөнө.
10.Сэтгэлзүйн дамжуулалт - Psycho Pass
Хүмүүсийн сэтгэхүй илүү хиймэл, роботтой адил болсон 2113 он. Тухайн цаг үед амьдрах иргэд сэтгэл хөдлөл, баяр баясалгүй болсон бөгөөд ямар нэгэн гэмт хэрэг хийдэггүй. Гэмт хэрэг, хүн амины хэрэг гарсан ч түүнийг нь үл тоох нийгэм дэх хүн амины хэргийн мөрдөгч Коүгами Шиняагийн дотоод сэтгэл хөдлөл, уйтгар шаналлын тухай өгүүлэх юм.
| “Netflix”-ээс үзэж болох 10 триллер анимэ цуврал |
|
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМ ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРЫН ТЭРГҮҮН ШАГНАЛ "МЭРГЭН НОМ ЦОМ"-ЫН ЭЗЭН БОЛЛОО
2026-09-19 12:00:01
Дэлхийн аваргыг төрүүлэн гаргасан У.Ханд С.Түмэндэмбэрэл багш нар талархлаа илэрхийлэв
2026-09-19 11:06:06
Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо
2026-09-19 09:57:12
Монгол, Сингапурын нүүрстөрөгчийн зах зээлийн талаар санал солилцов
2026-09-19 08:06:08
Өсвөрийн боксчид “Монгол туургатан” олон улсын наадмыг зорив
2026-09-19 07:58:51
Иогчдын холбооныхон Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзав
2026-09-19 07:41:18
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-09-19 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-19 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-19 06:00:00
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт 1.4 га талбай шатжээ
2026-09-18 17:31:00
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
2026-09-18 15:17:27
2026-09-18 14:49:25
2026-09-18 14:16:06
ЭНН ЛАМОТТ "БАЛИАР НООРОГ"
2026-09-18 13:56:24
“Эм зүйн зохицуулалтын орчин үеийн чиг хандлага-2026” олон улсын хуралд 180 гаруй төлөөлөгч оролцжээ
2026-09-18 13:42:37
Монгол, Люксембургийн эрүүл мэндийн түншлэлийн 25 жилийн үр дүнг танилцуулжээ
2026-09-18 13:03:08
Гадаад улсад оргон зайлсан 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчирчээ
2026-09-18 12:29:15
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх залуу офицеруудын төлөөлөлтэй уулзжээ
2026-09-18 11:57:20
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЖЭЭ
2026-09-18 11:33:26
ЗОГСООЛ БУЛААЛДАН МАРГАЛДАЖ, 47 НАСТАЙ ЭРЭГТЭЙГ ХУТГАЛЖЭЭ
2026-09-18 11:17:35
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Баянхонгорын 14 сум, зургаан албыг хамруулжээ
2026-09-18 11:03:09
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
2026-09-18 10:55:08
Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ нар таеквондо-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-18 07:16:35
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-18 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Таныг өнөөдөр юу хүлээж байна вэ
2026-09-18 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээрр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-09-18 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |