Коронавирусийн улмаас дэлхий даяар тогтоосон хөл хорионы дэглэмийн үед бид “Netflix”-тэй илүү “дотно” болсон. Өнөө цагийн кино ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн солонгос цуврал “Netflix”-т цөөнгүй. Үзэгчдийн анхаарлыг хамгийн их татсан, шилдэг 10 солонгос цувралыг бид онцолж байна.
Солонгосийн“TvN”телевизээр үзэгчдийн хүртээл болсонуг киноны найруулагчаар Пак Жи Юн ажилласан бөгөөд гол дүрд Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ён Сэ Ри болон Хён Бин нар хамтран тоглосон билээ. Ён СэРи бол томоохон группийн өв залгамжлагч нэгэн. Тэрээр нэгэн удаа шүхрээр буух үед хүчтэй салхи гарсны улмаас газардаж чадалгүй Хойд Солонгосын хил давснаар офицер И ЖонХёктой таарах бөгөөд офицер бүсгүйг нууж, хамгаалахыг хичээнэ. Удалгүй тэд хайр дурлалын харилцаатай болсноор кино үргэлжилнэ.Энэхүү бүтээл нь дэлхийд хит болсон төдийгүй одоогоор Солонгосын кабелийн телевизийн түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй хоёрдахь бүтээл болжээ.
“Сэтгэцийн өвчтэй байсан ч зүгээрдээ”
Энэхүү зохиолд сэтгэл мэдрэлийн тасгийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан Мун Ганг Тэ ( Ким Су Хён ), хайр дурлалд цаг зав гаргадаггүй, хүүхдийн номын зохиолчоор амжилттай ажиллаж байсан Ко Мун Юн ( Сео Ежи ) нарын тухай өгүүлдэг. Хайр гэж юу болохыг мэдэрч үзээгүй хүмүүс бие биетэйгээ уулзсаны дараа өөр өөрсдийн сэтгэлийн шархыг аажмаар эдгээж эхэлнэ. Зохиол өрнөх тусамтэдний сэтгэлийг зовоосон уялдаа холбоо бүхий өнгөрсөн түүхүүд илчлэгддэг.
“Камелли дэлгэрэх цагаар”
“Camellia Blooms” нь 2019 онд кино шүүмжлэгчид, үзэгчдээсхамгийн өндөр үнэлгээ авсан мини цуврал төдийгүй 56 дахь “Baeksang Arts Awards”-ийн шилдэг бүтээлээр шалгарсан.
Ө Дон Бэк бол жижиг хотруунүүж “Камелли” нэртэй баар нээсэн ганц бие ээж юм. Түүнийг ганц бие ээж хэмээн тосгоны эмэгтэйчүүдэд илт шүүмжилдэг. Бүсгүйг цагдаа Хванг Ён Сикийн нүдэнд туссанаар тэдний хайрын романс эхэлнэ. Мөн энэхүү бүтээлд цуврал алуурчны түүх гарах бөгөөд Донг Баек бол түүний дараагийн ээлжит “золиос” юм.
Ноён “Sunshine”
Энэхүү цуврал нь1900-аад оны эхээр Хансён хотод Солонгос улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэж буй тэмцэгчдийг голчлон харуулдаг. Тус киноны зураг авалт, зохиол нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан хэдий ч түүхэн баримтуудыг буруу дүрсэлсэн хэмээн шүүмжилж, зарим нь бүр “Японы талыг баримтлагч” хэмээн буруутгаж байв.
Гол дүр Евгений Чой Жусоны боолчлолын үед төрж АНУ руу зугтаан улмаар тэнгисийн явган цэрэг болжээ. Чой илгээлтээр Жусон руу буцаж ирээд Солонгосын тусгаар тогтнолын төлөө нууцаар тэмцэж буй язгууртан эмэгтэй Го Аэ Шинтэй уулзсанаар зохиол өрнөнө.
“Эмнэлгийн дууны жагсаалт”
Анагаахын сургууль төгссөнөөсөө хойш найзууд болсон таван эмчийнЮльжэ анагаах ухааны төв дэх амьдралын талаар өгүүлдэг. Энэхүү бүтээл нь 2020 онд Солонгосын кабелийн телевизээр хамгийн өндөр үнэлгээ авсан киноны нэг болжээ. Ташрамд, уг киноны хоёрдугаар бүлэг 2021 онд нээлтээ хийнэ.
“F4 ба Хэрсүү охин”
Энэхүү бүтээл нь Азийн хамгийн алдартай К-Драма бөгөөд жүжигчин И Мин У уг кинонд дүр бүтээснээр олон шагналын эзэн болсон.
Элит ахлах сургуульд тэтгэлгээр суралцах боломж олдсон өсвөр насны охин Гум Жан Ди баян айлын сурагчид болох F4 хэмээх сургуулийн хамгийн алдартай хөвгүүдийн золиос болдог ч тэдний удирдагч Гу Жун Пёогийн эсрэг зогсдог цорын ганц хүн байв. Түүний зан чанарт автсан Жун Пёо Жан Дид дурласнаар олон олон ээдрээтэй асуудлуудын эхлэл тавигддаг.
“Залуусын тэмдэглэл”
Уг бүтээл нь 2020 оны есдүгээр сарын 7-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд “TvN”-ийн алдартай уран бүтээлүүдийн нэг юм. Энэхүү кино нь орчин үеийн загварын салбар дахь гурван залуусын амьдралыг харуулна. Тэд мөрөөдөл, хайр дурлалынхаа төлөө цөхрөлгүйгээр зүтгэж, хичээж буй тухай өгүүлнэ.
“Дурсамж 1988”
“Reply 1988” бол “tvN”- ийн “Reply” цувралын гурав дахь анги бөгөөд улсын хэмжээнд үзэгчдийн 18.8 хувийг эзэлсэн, шүүмжлэгчид болон үзэгчдийн талархлыг хүлээсэн билээ. 1988 оны үеийн залуусын амьдралын тухай өгүүлэх энэхүү цуврал Солонгосын кабелийн телевизийн түүхэн дэх хамгийн өндөр үнэлгээтэй дөрөвдэхь бүтээл болжээ.
“Хоол авч өгдөг хөөрхөн эгч”
Уг цувралд "зүгээр л танилууд" -аас "жинхэнэ хосууд" болж хувирах хоёр хүний харилцааны талаар өгүүлдэг. Жин А ( Сон Е-жин ) бол кофены компанид ажилладаг бүсгүй бөгөөд Жун Хи ( Jung Hae-in ) нь видео тоглоом хөгжүүлэгч аниматор юм. Тэрээр гадаадад ажиллаад буцаж ирэхдээ Жин Атай дахин холбогддог бөгөөд Жун Хигийн эгчтэй багаасаа сайн найзууд байсан юм. Энэхүү цуврал нь насны зөрүүтэй хэдий ч хэрхэн бие биенээ хайрлаж болохийг харуулдаг.
“Дөрвөн баатартай гүнж”
Ин Ха Вон хорон муу санаат хойд эх болон дагавар эгч нартайгаа хамт амьдардаг бөгөөд коллежийн сургалтын төлбөрөө олохын тулд олон ажил хийдэг. Тэрээр Жи Вун, Хён Мин, Сео Ву хэмээх чинээлэг айлын үеэл ах дүү нартай танилцсанаар олон асуудлууд ар араасаа хөвөрнө.
| “Netflix”-ээс үзэж болох 10 солонгос цуврал |
|
Ц.Анандбазар, Францын Элчин сайд Коринн Перэратай уулзлаа
2025-12-23 07:15:00
2025-12-23 07:10:00
МОНГОЛЫН САЙД, ДАРГА НАРЫН ХЭН НЬ ОХУ-ААС ШАТАХУУН ЦАРАЙ АЛДАЖ ГУЙХ ВЭ
2025-12-23 07:00:00
"ХҮНИЙ ТӨЛӨӨ" КИНОНООС "ЭЦСИЙН ЗОГСООЛ II" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮД
2025-12-23 07:00:00
2025-12-23 07:00:00
Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт 12 хүн авран хамгаалжээ
2025-12-22 13:36:45
Г.ДАМДИННЯМ: МАНАЙ УЛС ШАТАХУУНЫ ХОМСДОЛТОЙ БАЙГААД УУЧЛАЛ ХҮСЬЕ
2025-12-22 13:33:48
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2025-12-22 13:17:48
МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР Д.РАГЧАА АГСНЫ ЭЭЖ Ш.СЭРЖМЯДАГ: МИНИЙ ХҮҮ “ЭЭЖ ЭЭ, БИ ХОЁР САНТИМЕТР ӨСЧИХСӨН БАЙНА” ГЭЭД БӨӨН БАЯР БОЛДОГ СОН. БИ Ч ХҮҮГЭЭ ДАГААД ХӨӨРЧИХДӨГ БАЙЖ БИЛЭЭ
2025-12-22 13:15:54
БАЯНДУНГИЙН ТҮЙМЭРТ АМЬ ҮРЭГДСЭН АВРАГЧ Г.БАГАБИШИЙН ЭХНЭР А.ДАЛАЙСАЙХАН: МОНГОЛЫН ТӨР НӨХРИЙГ МИНЬ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЧИХСЭН БОЛ АМЬД БАЙХ БАЙСАН ДАА
2025-12-22 13:13:21
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-12-22 13:08:56
С.БАЯРЫН ТЭРБУМ ТОННЫН НӨӨЦТЭЙ НҮҮРСНИЙ УУРХАЙН ХАМТРАГЧ НЬ С.БАЯРЦОГТ УУ
2025-12-22 13:07:15
2025 он: Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа айлчлав
2025-12-22 11:29:23
“Тамирчдын форум” амжилттай зохион байгуулагдав
2025-12-22 10:45:49
Амьсгалын замын цочмог хүнд халдвартай 51 хүүхэд эрчимт эмчилгээ хийлгэж байна
2025-12-22 10:40:23
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт албан хаагчид 12 иргэний амийг авран хамгааллаа
2025-12-22 10:10:22
К.Ёолк “Алтан Бүргэд” наадмын “Шилдэг тамирчин” шагналыг хүртлээ
2025-12-22 07:05:00
“Ихэр бээлий” клубийн А.Мөнгөнзул “Говийн бүс”-ийн тэмцээнд түрүүллээ
2025-12-22 07:00:00
АЛЬПИЙН УУЛСЫН “ОЧИР АЛМАЗАН ШИГТГЭЭ” ШВЕЙЦАР
2025-12-22 07:00:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-22 07:00:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-22 07:00:00
Р.УУГАНБАЯР: ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ ДРОН КОДЧИЛЛЫН АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
2025-12-22 07:00:00
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЧИХЛЭЭ, Ж.ЧИНБҮРЭН САЙД АА
2025-12-22 07:00:00
ТҮҮНИЙ ГУРВАН ЦАГ ДӨЧИН ТАВАН МИНУТ
2025-12-22 07:00:00
МОНГОЛЫН ТӨР УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭЖ, УТААНД НЬ 7857 МОНГОЛ ХҮН УГААРТАЖ, 150 НЬ АМИА АЛДСАН ЭМГЭНЭЛ
2025-12-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |