Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хоёр өдөр хуралдсан ч намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргыг, дэд дарга нартайгаа тодруулж чадалгүй тарлаа. Ардчилсан намд шинэ манлайлагч төрнө гэдэг амаргүй л дээ. Тэр тусмаа хүчээр авах гэж үзвэл бүүр ч эвгүйднэ. Намын даргаар сонгогдоод удаагүй О.Цогтгэрэл үүнийг өнгөрсөн баасан гарагт болсон хурлын үеэр тод харуулав.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн сард Ардчилсан намын дотоод сонгуулиа зохион байгуулж, Үндэсний бодлогын хорооны гишүүдээ, намын шат шатны дарга нараа сонгох ажлыг зохион байгуулсан. Улмаар намын дүрмийн дагуу Ерөнхий нарийн бичгийн даргаа дэд дарга нартайгаа сонгох хурлыг зохион байгуулсан ч Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгоод генсекээ тодруулж чадалгүй хурлаа өндөрлүүлсэн нь энэ. Гол нь тэд энэ удаад дэд даргынхаа тоог цөөлж, таван дэд дарга тодруулах байв.
Гол нь Ардчилсан намын шинэ дарга О.Цогтгэрэл намдаа том байх гэж, өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлэх гэж хэтэрхий улайрсандаа ийн генсекээ томилж чадаагүй хурлаа дуусгаад байгааг намынхан жиг жуг гэж байна.
Үнэндээ энэ дүрмээсээ хазайх гэж зүтгэсэн О.Цогтгэрэл ч тэдний араас мад тавиуллаа. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намын Үндсэний бодлогын хорооны хурлаар О.Цогтгэрэл одоогийн намын Ерөнхий нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлсэн. Гэвч Д.Амарбаясгалан 147 хүний санал авч, 153 хүн эсэргүүцснээр намынхаа гишүүдээс дэмжлэг авч чадалгүй бүдэрсэн. Улмаар дараагийн өдөр нь А.Батпүрэвийн Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлэх санал гарсан ч санал хураалт явуулалгүй, Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоог нэг сарын хугацаанд хойшлуулсан.
Хэрэвзээ хоёр дахь удаагаа санал болгосон нэр дэвшигч дахин олонхын дэмжлэг авч чадахгүй бол одоогийн намын дарга О.Цогтгэрэлийн нам доторх нөлөөлөл төдий чинээгээр буурна гэсэн үг. Тиймээс А.Батпүрэвийг санал болгосон ч санал хураалгүй хурлаа хойшлуулаад байна. А.Батпүрэвийг санал дэвшүүлэхийн өмнө Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал нэлээд ширүүсч, С.Баярцогт, Д.Мөнх-Эрдэнэ нар О.Цогтгэрэлийн дэвшүүлсэн хүмүүсийг эсэргүүцсэн гэх. Цаашлаад өмнөх санал хураалт болсон Д.Амарсайханы саналын хүчинтэй болсон эсэх дээр ч ширүүхэн маргаан гарсан сурагтай.
Улмаар Төрийн ордонд тоотой үзэгдэж, чуулганы хуралдаандаа суудаггүй гэх дуулианы “бай” болоод буй УИХ-ын гишүүн Х.Баттулга Үндэсний бодлогын хорооны хурал дээр ирж суусаар эцэстээ намын генсекийн томилгоог хойшлуулсан гэх мэдээлэл бий.
Дүрмээрээ Ардчилсан намынхан сарын дараа намынхаа генсекийн оруулж ирж, дахин хуралдана. Харин гишүүдийнх нь зүгээс намын дэд дарга, генсекийг томилохдоо фракцын төлөөллүүдиг багтаах ёстой гэсэн хатуу шаардлага тавьж байгаагаа мэдэгдсэн.
Энэ талаар ҮБX-ын xуралдааны үеэр Сэлэнгэ аймгийн АН-ын дарга С.Баярцогт "АН ирэx сонгуулиудад ялаxын тулд эв нэгдэлтэй байx xэрэгтэй. Эв нэгдлийг xангаx гол xүчин зүйл бол бүxий л фракцуудын төлөөллийг намын удирдлагын түвшинд оруулаx ёстой. Гэтэл одоо бүxий л удирдлага нэг фракцад төвлөрлөө. О.Цогтгэрэл бол "Нэг Монгол" фракцын төлөөлөл. Ерөнxий нарийн бичгийн даргаа "Grand Монгол" фракцаас тодруулаарай гэж xэлж байсан. Энэ бол ялалтын гол суурь. Xэрэв тэгэxгүй бол зөв ч юм xийсэн буруу ч юм xийсэн шүүмжлэл иxэсдэг. Миний эсрэг сөрөг 'PR"-ыг ерөнxийлөгч асан X.Баттулгын гар xөл болсон нөxдүүд xийдэг. Үүний үр дүнд шууд яллаад шоронд xүртэл xийдэг байсан. АН-д эрүүл саруул залуучууд олноор ирсэн" хэмээн сануулсан. Тэгэхээр сарын дараа О.Цогтгэрэл фракцуудынхаа төлөөллөлд эрх мэдлийн бялуу хуваалтаа ижил тэнцүү хуваахгүй бол ахиад Ардчилсан намыг 10, 20 хэсэг хувааж мэднэ. Тиймээс генсекийн суудал өрсөлдөөнтэй байна.
Тэд тохиролцооны генсек томилох уу, намынхандаа фракцыын төлөөллүүдийнхээ эрх ашгийг хангасан хүнээ генсекээр томилох уу гэдгээс Ардчилсан намынхны ирэх сонгуулийн зураглал бүрэн харагдана гэсэн үг. Уг нь О.Цогтгэрэл Д.Амарбаясгалан гэх хамгийн ойрын хүнээс зүтгүүлсэн ч АН-ын гишүүдийнхээ ч дэмжлэггүй байлаа. Адаглаад намдаа хүлээн зөвшөөрөгдөхгүй бол Ардчилсан нам ирэх сонгуулиар ахиад хагарч болохгүй цаг хугацаанд ирчихсэн гэдгийг сануулах нь илүүц биз ээ.
Эцэст нь, тэд Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хойшлуулан байж намын дотоод хурлаа хийсэн ч үр дүнд хүрсэнгүй.
| О.ЦОГТГЭРЭЛИЙН ЗҮТГҮҮЛСЭН АН-ЫН ДЭМЖЛЭГГҮЙ “ГЕНСЕК” |
|
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |