Энэ долоо хоногт УИХ-аар Ерөнхийлөгчийн санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцүүлнэ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцүүлэх байсан ч УИХ-ын дарга томилогдоогүй тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулаад байсан юм.
Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэх татах хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээ хэлэлцүүлээд байна. Ерөнхийлөгчийн санаачилсан эл хуулиар халдашгүй дархан эрхээр хамгаалуулж суугаа УИХ-ын гишүүдийг бүрэн эрхийг хязгаарлах юм байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "УИХ-ыг эгүүлэн татах органик хуулийг хуулийнх нь хүрээнд тодорхой болгож байна. УИХ-ын тухай хуулийн 7.2-т УИХ-ын тангаргийг тусгасан байдаг. "УИХ-ын гишүүн би нийт ард түмний элчийн хувьд" хэмээн тангараг өргөдөг. Энэ тангарагт ёс зүйн хэм хэмжээг чандлан сахих гэдэг үг нэмж байгаа гэсэн үг. Ингээд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар УИХ-ын чуулганы хуралдааны 70 доошгүй хувьд нь оролцож, саналаа өгсөн байх шаардлага тавьж байгаа. Ингэж байж ард түмний элчийн хувьд төлөөлөх үүргээ хэрэгжүүлэх юм. Чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд нь суугаагүй бол эгүүлэн татагдах үндэс болно. Эгүүлэн татах үндэслэлийг иргэд сонгогчид Ёс зүйн хороонд гаргаж, Ёс зүйн хороо УИХ-ын чуулганаар хэлэлцүүлнэ. Улмаар Үндсэн хуулийн цэц эцсийн шийдвэрийг гаргана. Мөн шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоовол эгүүлэн татах үндэс болно" хэмээн уг хуулийн үзэл санааг танилцуулсан билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүнийг Эгүүлэх татах хуулийн талаар хуульчид дараах байр суурийг илэрхийлж байна.
Хуульч О.Батхүүгээс дараах тодруулгыг авлаа.
Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд УИХ-ын гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох хуулийн төсөл санаачлан өргөн мэдүүлээд байна. Энэ хуулийн талаар ямар байр суурьтай байна вэ?
- Гишүүн болоод авах юм бол ямар ч нөхцөлд намайг эгүүлэн татах боломжгүй гэж ойлгосон гишүүд иргэд сонгогчдоос басамжлан доромжлох, ёс бус үг хэрэглэх, чуулганаа таслах зэргээр хуулийн ямар ч хариуцлага хүлээдэггүй байдалд ороод байгаа. Энэ байдал удаан үргэлжилбэл иргэдийн төр засагтаа итгэх итгэл үгүй болох эрсдэлтэй. Тиймээс ийм хууль зайлшгүй байх ёстой гэдэг байр суурьтай байгаа.
-УИХ-ын гишүүд халдашгүй дархан эрхээр хамгаалуулж, ёс зүйн хариуцлага хүлээхгүй үлддэг гэх шүүмжлэл олны дунд байсаар байна. Үүнийг цаашид хэрхэн зохицуулах ёстой юм бэ?
- Гишүүний бүрэн эрхийг цагдаа шүүхийн байгууллагаас бултах, бүрэн эрхийн цаана нуугдах арга хэрэгсэл болгож байгааг хүн бүхэн харж байгаа. Ингэж бултаж зугатаж явсаар дахин сонгогдвол дахиад дөрвөн жил хамгаалалтанд ордог. Монгол Улсын иргэд хууль шүүхийн байгууллагын өмнө тэгш эрхтэй гэдэг зарчим алдагдахад хүрнэ.
-УИХ-ын гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцож, дүн тавих, эгүүлэн татах эрх нь сонгогчдод байх ёстой юу. Үүнийг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ?
- Сонгогчид гэхээс илүү УИХ-д өөрт нь байх нь зөв гэж бодож байгаа. Яагаад гэхээр яг тухайн гишүүнийг сонгосон сонгогч нар гишүүнээ эгүүлэн татах санаачлага гаргана гэвэл тэр хүмүүсийг мөн биш гэдгийг тогтоох боломжгүй. Тиймээс хуулиар УИХ-даа байх нь зөв.
-УИХ-ын гишүүнд ёс зүйн хариуцлага тооцож, эгүүлэн татдаг болсоноор гишүүд хариуцлагатай болж, парламентын дархлааг бэхжүүлж чадах уу?
- Гишүүдийг эгүүлэн татснаар парламентын дархлаа харин ч сайжирна. Түүнээс нэгэнт сонгогдсон бол дөрвөн жил бандан тас гэвэл дархлаа улам сулрана. Дээр нь 76 гишүүнтэй байхад нэг гишүүний нөлөө хэт өндөр байна гээд тоог нь 50-р нэмсэн. Тиймээс хэдэн гишүүн эгүүлэн татаад нөлөө үзүүлэхгүй шүү дээ.
Энэ талаар хуульч Э.Буяндэлгэр дараах байр суурийг илэрхийллээ.
Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд УИХ-ын гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох хуулийн төсөл санаачлан өргөн мэдүүлээд байна. Энэ хуулийн талаар ямар байр суурьтай байна вэ?
Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж хуульчилсан болно. Үүнээс үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгчид хууль санаачлах эрхийг Үндсэн хуулиар олгосон байна. Иймд, ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүдэд хариуцлага хүлээлгэхээр хууль санаачлах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн мэдүүлснийг буруутгах боломжгүй байна.
УИХ-ын гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцож, дүн тавих, эгүүлэн татах шаардлага хэрэгцээ байгаа юу?
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд баталсан Төрийн албаны тухай хууль үйлчилж байна. Уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т “Монгол Улсын Их Хурлын дэд дарга, гишүүн”-ийг төрийн улс төрийн албан тушаалтан байхаар хуульчлан зохицуулсан байдаг. Мөн хуулийн 37 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хуульчилсан байх бөгөөд дээрх зүйлийн 37.1.7-т “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” үүрэгтэй байхаар хуульчилсан.
Уг хуулийн 16 дугаар зүйлд Төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг тусгасан байх бөгөөд уг хуулийн
“16.1.1.гомдол гаргагчид, эсхүл олон нийтийн өмнө уучлалт гуйхыг үүрэг болгох;
16.1.2.өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;
16.1.3.байгууллагын албан хаагчдын өмнө нээлттэй сануулах;
16.1.4.Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанаас халах” гэж тус тус заасан байна.
Гэвч дээрх хуулийн 16.1.4-т заасан халах зохицуулалтыг УИХ-ын гишүүд дээр хэрэглэх боломжгүй юм. Тодруулбал УИХ-ын гишүүн өөрөө сонгогддог албан тушаал учраас халах боломжгүй, мөн дээрх хуулийн 16.2-т “Төрийн өндөр, түүнтэй адилтгах албан тушаалтныг ёс зүйн зөрчилтэй нь холбогдуулан огцруулах, эгүүлэн татах асуудлыг холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэнэ” гэсэн бөгөөд үүнээс үзвэл УИХ-ын гишүүдийг ёс зүйн зөрчил гаргасантай холбогдуулан огцруулах, эгүүлэн татах асуудлыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиар зохицуулахгүй өөр хуулиар зохицуулна гэж ойлгож болно. Гэвч өнөөдрийг хүртэл ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүдийг огцруулах, эгүүлэн татах зохицуулалт ямар ч хуульд байхгүй гэж үзэж байна.
Иймд, “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”-ийн 16.2-т заасны дагуу ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүдэд хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг бие даасан хуулиар, эсхүл холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэх хэрэгцээ, шаардлага байна гэж үзэж байгаа.
Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг яагаад байх шаардлагатай гэж харж байна вэ?
Хамгийн энгийнээр тайлбарлавал Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн нь ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд бусад төрийн албан хаагч буюу төрийн захиргааны албан хаагч, төрийн тусгай албан хаагч, төрийн үйлчилгээний албан хаагчидтай адил хариуцлага хүлээдэг тогтолцоо нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцнэ гэж харж байгаа.
Энэхүү яригдаж байгаа хуулийн зохицуулалт батлагдах, батлагдаад хэрэгжсэнээр Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцсэн эсэх, зөрчилдөж байгаа эсэх асуудал бол тусдаа яригдах ёстой асуудал гэж бодож байна.
Судлаач Р.Болд дараах байр суурийг илэрхийлсэн юм.
-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Энэ хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийн зорилго нь бодлогын өргөн утгаараа парламентын ардчиллыг бэхжүүлж, хариуцлагыг сайжруулах, явцуу утгаараа УИХ-ын нэр хүндийг өргөх ингэснээр сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн дийлэнх сонгогчдын санаа, бодлыг тусгасан зөв алхам гэж хэлэх байна. Батлагдвал харин ч парламентын засаглалыг боловсронгуй болгох, парламентын ардчиллыг улам бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр болно.
-Хуулийн ач холбогдлыг та юу харж байна вэ?
-Парламентын засаглалыг эрсдэлд оруулах биш сонгогчдын ашиг сонирхолд нийцэж байгаа тул тогтвортой байдлыг улам хангахад үйлчилнэ. Учир нь энэ бол сонгогчдын дийлэнхийн санаа бодлыг илэрхийлсэн ардчиллын зарчмыг хэрэгжүүлэх л нэг алхам. Сонгогдсон албан тушаалтныг хугацаа нь дуусахаас өмнө хариуцлага тооцож, эргүүлэн татах нь хэдийгээр нийтлэг биш байж болох ч шинэ зүйл биш. Ийм хуультай улс орнууд бий. Тухайлбал, англи-саксоны томоохон улсууд, авлига ихтэй латин америкийн зарим орнууд гэх мэт. Гэхдээ энэ хууль батлагдвал УИХ-ын гишүүн болох нь “амьдралын зорилго” мэт нийгэмд хавтгайрсан гэнэн үзэгдлийг хязгаарлаж, шалгуурыг чангалахад эергээр нөлөөлнө.
Ийн хуульчид Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцүүлэн батлах нь парламентын ардчилалыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцолсон юм.
-
| БАЙР СУУРЬ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ТОМ ДЭМ БОЛНО |
|
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |