• Өнөөдөр 2025-04-02

ПАРЛАМЕНТЫН “ХЭЛ”-ГҮЙ ГИШҮҮД-II

  126 гишүүний дунд тоон дотор үсэг гэгчээр Төрийн ордонд “төөрч” яваа гишүүн олон байна. Энэ удаагийн парламентад сонгогдсон гишүүдийн 70 хувь нь өмнө нь Их хуралд сонгогдож байгаагүй, цоо шинээр орж ирсэн гэх судалгаа бий. Анхдугаар чуулганы хуралдаан хуралдснаас хойш ээлжит бус чуулган хуралдаж, намрын чуулганы хуралдаан дундаа орж байна. Угтаа бол шинэ гишүүд хуулийн  төслүүдийн зах цухаас гадарлахтайгаа болж, ард түмнийг төлөөлөх үүргээ гүйцэтгэж, үзэл бодлоо чуулганы хуралдаанд илэрхийлэх цаг хугацаа болчихсон гэсэн үг. Уг нь бол төрд төлөвчихсөн гишүүд парламентад төлөөлөл болж суух зарчимтай баймаар. Харин энэ хэдэн сарын хугацаанд чуулганы хуралдаанд байгаа байхгүй нь мэдэгдэхгүй хуулийн төслүүдийг кноптдог гишүүн цөөнгүй болсныг энд сануулах гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, яг ижил гараанаас гарсан бусад гишүүн нь тэр дундаа насаар залуу, ажилласан туршлага багатай цоо шинэ гишүүд нь аль хэзээний олны анхааралд өртөж, хууль боловсруулж, ажлын хэсэг ахлах нь ахалж явна. Гэтэл энэ хугацаанд хэнд ч танигдаагүй, амандаа ус балгасан аятай чуулганы хуралдаан дээр үг хэлж, үзэл бодлоо илэрхийлдэггүй, төлөөлөх үүргээ мартсан гишүүд байгааг сануулах гэсэн юм. Тодруулбал, парламентад суусан “хэл”-гүй гишүүдийг цувралаар танилцуулж эхэлсэн билээ

        УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, Улсын ерөнхий прокуророос бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүртэл орж байсан. Улмаар МАН, АН гэлтгүй түүнийг “хамгаалж” бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн авч үлдэж байлаа. Өмнөговь аймгийн Засаг даргаас УИХ-ын гишүүн болж дэвшсэн тэрбээр 2020 оны сонгуулиар намынхаа санхүүжилтэд багагүй дэмжлэг үзүүлсэн гэгддэг. Тиймдээ ч нүүрсний хулгайд нэр холбогдоход нь намынх нь гишүүд авч үлдсэн гэх яриа ч олны дунд бий. Н.Наранбаатар гишүүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж яллагдагчаар татсан хэмээн Улсын ерөнхий прокурор мэдэгдэж байлаа. Хэргийг нь бүүр шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн.

       Н.Наранбаатар нэгэн цагт, “нүүрсний хулгайч” гэж зарлагдаж, гишүүний бүрэн эрхээсээ бүдрэх нь холгүй “айж” байсан. Дараа нь үндэслэлгүй хөрөнгөжиж, бусдад давуу байдал олгосон. Ямартай ч Н.Наранбаатар хуулийн байгууллагын байнгын үйлчлүүлэгч байсан. Гэвч хачирхалтай нь, тэрбээр дахин нэр дэвшиж, говийн бүсээс УИХ-д сонгогдоод байна. Бизнесийн тухайд, Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Наранбат нь шатахууны монопол компаниудыг нэг болох “НИК” ХХК-ийг “Петровис”-той хамтран эзэмшдэг. Мөн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Очгэрэл нь “Өлзийт ойл” ХХК, “Жавхлант оч транс” ХХК, “Сэрсэн говь” ХХК, “Эв повер майнинг” ХХК-уудыг эзэмшдэг бөгөөд энэ компаниуд нь “Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иудаас нүүрс худалдаж авах, урд хөрш рүү тээвэрлэх үйл ажиллагаа явуулдаг. Тэрбээр УИХ-д хоёр удаа сонгогдсон ч үг хэлдэггүй чимээгүй гишүүдийн нэг байсаар байна.

        УИХ-ын гишүүн С..Замира Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Баян-Өлгий аймгийн салбар зөвлөлийг үүсгэн байгуулагч, Монголын бизнесийн хатан хаан одонт цолтой аж. Тэрбээр 1965-1975 онд Баян-Өлгий аймгийн 10 жилийн дунд сургуулийг сурч төгссөн. 1985-1989 онд МУИС-ийн Эдийн засгийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Харин 2008-2010 онд Удирдлагын академийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн байдаг. Харин түүний ажлын туршлагаас дурдвал, 1976-1983 онд Худалдаа бэлтгэлийн трест барааны мэргэжилтэн, эдийн засагч, 1983-1985 онд Баян-Өлгий аймгийн Бугат суманд барааны мэргэжилтэн, 1985-1991 онд Худалдаа бэлтгэлийн удирдах газар, бөөний бараа баазад барааны мэргэжилтэн, ахлах диспетчр, ХБУГ-ын орлогч бөгөөд БББ-ын дарга, 1991 оноос одоог хүртэл “Буркит корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал мөн 2015 оноос “Хабекомон” ХХК-ийн Ерөнхий захирлаар одоог хүртэл ажиллаж байгаа билээ. Мөн тэрбээр хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн салбарыг Баян-Өлгий аймагт санаачилан байгуулсан. Өөрийн санхүүжилт, хөрөнгөөр урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах ажлыг давхар хийж байв.

   С.Замира 8.5 сая төгрөгийн орлоготой бол гэр бүлийн орлого нь 7.7 сая. 115 сая төгрөгийн орон сууцтай. 165 сая төгрөгийн газартай, 1.9 сая төгрөгийн хадгаламжтай. 173 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын компанитай. Дөрвөн тусгай зөвшөөрөлтэй хэмээн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй мэдүүлжээ. Тэрбээр "Хабекомон" гэх гадаадын хөрөнгө оруулалттай гадаад худалдаа эрхлэх компанийг Унгар Улсын иргэнтэй хамтран эзэмшдэг. Тус компаниараа Алтан толгой гэх газар хайгуулын тусгай зөвшөөрөл буюу лиценз авсан байдаг. Мөн "Гуахар тас" гэх ашигт малтмал ашиглалт, хайгуулын компанийг Казахстан улсын иргэнтэй 2007 оноос хойш хамтран эзэмшиж байгаа аж. Үүнээс гадна уул уурхайн "Бүркит корпораци" ХХК-ийг 2007 онд үүсгэн байгуулсан байдаг. Тус компанийн хувь эзэмшигчээр зургаан хүн бүртгүүлсэн байдаг ч гурав нь хасагджээ. Тухайн компанийн удирдах албан тушаалтнаар түүний нөхөр Уатхан Хажымурат ажилладаг. Тус компаниараа уул уурхайн хайгуул, олборолт хийдэг байна.

      УИХ-ын гишүүн Б.Уянга нь ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийг Геологийн зураглал мэргэжлээр төгссөн. 2010-2016 оны хооронд АНУ-ын Харвардын их сургуулийн Дэлхий гараг судлалын тэнхимд геологийн чиглэлээр байгалийн ухааны докторын зэрэг хамгаалсан.

      2019 оныг хүртэл Японы Токиогийн их сургуульд геологи, уул уурхайн чиглэлээр судалгааны ажил хийж байгаад эх орондоо ирж суурьшсан салбарын мэргэжилтэн юм. Доктор Б.Уянга нь АНУ болон Японд суралцаж, геологи, уул уурхайн чиглэлээр судалгаа хийж байх хугацаандаа АНУ-ын Геологийн Алба, Японы Геологийн Албадад ажиллаж, мэргэжлийн судалгаа хийж байсан туршлагатай гэгддэг. Тэрбээр 2020 оноос хойш Үндэсний Геологийн албанд Дэд дарга, Ерөнхий геологичоор, мөн Уул уурхай, хүнд үйлдэрийн яаманд Геологийн бодлогын газрын даргаар ажиллаж, сайдын зөвлөхөөр болсон гэх намтартай. Тэрбээр УУХҮ-ийн дэд сайдаар ажиллаж байгаад МАН-ын жагсаалтад багтаж гишүүн болсн билээ.

УИХ-ын гишүүн Р.Батболд: ИЗНН-ын жагсаалтад  багтаж сонгогдсон. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй. Разноимпэкс ХК-д менежер, Эйртранс ХХК-Ерөнхий нягтлан бодогч, Би Эм Би Икс ХХК-ны захирал, ХААБирж ХХК-д ахлах аудитор, Ти Пи Эм Смарт Системс ХХК-д зөвлөхөөр ажилласан гэх намтартай.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Түүнийг олон нийт УИХ-ын гишүүн гэхээсээ илүү “лайвчин” Д.Мөнх-Эрдэнийн дүү гэдгээр нь мэднэ. Хөгжлийн банкны хэргээр эгүүлэн татагдах дээрээ хүрээд байгаа юм.

 


ПАРЛАМЕНТЫН “ХЭЛ”-ГҮЙ ГИШҮҮД-II
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 14
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 23:16:56
    Зочин : Ардын намын кнопчин утсан хүүхэлдэй, хэлгүй королиянууд! Хөгийн лалрын амьтад!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-01-13 10:41:28
    Дэнзэн: Г.Хосбаяр алга яагаад захиалгаар бичээд бн аа шударгаар үг хэлдэггүй бүх гишүүдийг бич л дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-28 13:30:11
    Zochin: Угаасаа тэс хөндлөн улсууд юу дуугарах вэ дээ. Хэлгүй байсаар хугацаагаа дуусгана. ИЗНН-ийн Батболд төрийн мөнгө гишүүний нэрээр гадаадад эмчлүүлэх зорилготой УИХ-д дэвшсэн гэсэн. Зүгээр л нэг луйварчин, залиангийн гар шүү дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-28 13:15:40
    Зочин : Бас ардын намын амаа үдүүлсэн кнопчин зөндөө олон мануухай хэлгүй королия нар алга байна ш дээ?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-28 10:52:04
    Зочин: SEXSEER VANXANDI SEKSEER XUCHINDUULI 80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-27 08:13:31
    зочин: Батбаярын зураг яагаад орчихов харин ч овоо дуугардаг гишүүдийн нэг шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-26 18:48:29
    S: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-26 15:55:00
    ЗОЧИН : ХӨГИЙН УЛС БАЙНА. МОНГОЛЫ НҮҮР ЦАРАЙ. ГУТАМШИГ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-26 08:31:13
    Шүг: Сэддорж тэнэг хулгайч алга.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-26 08:31:12
    Шүг: Сэддорж тэнэг хулгайч алга.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-26 08:31:11
    Шүг: Сэддорж тэнэг хулгайч алга.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-26 08:31:10
    Шүг: Сэддорж тэнэг хулгайч алга.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-26 08:31:09
    Шүг: Сэддорж тэнэг хулгайч алга.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-12-26 08:31:08
    Шүг: Сэддорж тэнэг хулгайч алга.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188