Хотын даргад хэн зөвлөдөг вэ
Автозамын татварыг нэмье.
Бетонон бордюрыг гантиг болгож өөрчлөх нь зүйтэй, хотын өнгө үзэмжинд сайн.
Түгжрэлийн гол буруутан нь хөгшин онтой, буруу хүрдтэй автомашин байна. Буруу хүрдтэй, он хуучинтай машинуудыг хотоос гаргая.
Улсын дугаар олгохгүй байя.
Дэмий сэлгүүцэж, автозамын түгжрэл нэмэгдүүлж байгаа хувийн таксичдыг таван сая төгрөгөөр торгодог болъё.
Орон нутгийн дугаартай автомашинаас хоног тутам мөнгө хураая...
“Ер нь л хураая, татварыг нь нэмье, халаасыг нь сэгсэр, татварыг нь нэм” гэсэн уриа лоозон шахуу үйлдлүүд Хотын удирдлагуудаас гарах боллоо. Давс мэт шорвог шийдвэрүүд нь юм уу, хорт утаанд хордсон иргэдээ нэмж “хорлоод” байгаа үйлдлүүд нь юм уу, бүү мэд. Ямартай ч хотын иргэд хотод амьдарч байгаагийнхаа төлөө эд хөрөнгөө хураалгаж, олсон хэдэн төгрөгөө татварын сан руу тушааж, үлдсэн хэдээрээ торгуулаад дуусах бололтой.
Өнгөрсөн зун, намаржингаа нийслэлд “Бордюр ажиллагаа” өрнөсөн. Автозам шинээр тавьж, шинэчилж, засварласанд хотынхон баяртай байгаа. Сүүлийн хэдэн жилд байгаагүйгээр замын бүтээн байгуулалтын ажил өрнөлөө. Харин сайны хажуугаар саар гэгчээр өндөр үнэтэй бордюр хотод “шахагдаж”, иргэдийн төлсөн татвар гантиг чулуу болоод гудамжаар хөглөрч байгаад тийм ч дуртай байсангүй. Улсын үйлдвэрийн бетон бордюр 35 мянган төгрөгийн үнэтэй байхад БНХАУ-ын Эрээн хотоос гантиг чулуу зөөж, хотод 100-200 мянган төгрөгөөр шахлаа.
“Хот бордюр худалдаж аваагүй” гээд л өөрсдийгөө өмөөрөөд байгаа. Үнэндээ, хот стандарт тогтоож, гантиг чулуун бордюр гэж даалгаж, шахалт үзүүлсэн учраас л тендерт шалгарсан компаниуд татвар төлөгчдийн мөнгийг Эрээн рүү нүүлгэсэн хэрэг. Дээрээс нь, Эрээн хотоос 20 мянган төгрөгөөр худалдан авч, замын зардал, гаалийн төлбөр, татвартайгаа 78 мянган төгрөгт багтаж байгаа гантиг чулуугаа нэг ширхгийг нь улсад 178 мянган төгрөгөөр “тушааж” байгаа нь асар их ашиг сонирхлын зөрчил байсныг илтгэсэн хэрэг. Гэвч “Бордюр ажиллагаа” улаан, ногоон гэрлээр явсаар дууссан.
Өндөр хөгжилтэй орнууд хуучин онтой, буруу хүрдтэй автомашиныг хэрэглээнээс халж, улсын дугаар олгохгүй болсноор түгжрэл буурсан гэдэг судалгааг Хотын даргад хэн нэгэн гаргаж өгчээ. Тэгээд арваннэгдүгээр сарын 8-наас шаардлага хангаагүй, гаалийн бичигтэй автомашинд хотын дугаар олгохгүй гэх шийдвэр гаргаж, хэрэгжиж эхэллээ. Иргэд нь өвлийн хүйтэнд дугаарын эрэлд жирийж, энд, тэндгүй дугаарын бизнес гаарч эхэллээ. Хуучин онтой, буруу хүрдтэй автомашинаа хотод зарах эрхгүй болж, хог дээр хаях эсвэл орон нутаг руу хямдхан зарах гэсэн сонголттой л байна.
Тодруулбал, нийслэл хотод тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар олгоход дараах таван шалгуур үзүүлэлтийг баримтлан, бүртгэнэ.
-Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх;
-Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх. Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх;
-Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
-Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;
-Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг шалгуурыг тавьж байгаа.
Үнэндээ, энэ шалгуурт нь БНХАУ-д үйлдвэрлэсэн автомашинууд л тэнцэж байна. “Евро-4” гэсэн үзүүлэлтэд 2022, 2023 онд үйлдвэрлэсэн автомашинд ч тун ховор. “Евро-5” автобус авлаа гэсэн ч “Евро-3” гэсэн бичиг хадаж, цавчсан байдаг шиг л үйл явдал өрнөж байна, Улаанбаатар хотод.
Автозам дээрээ түгжрэл дунд "амьдардаг" монголчууд татвараас татвар, торгуулиас торгуулийн хооронд мөлхсөөр дуусах нь. Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай тогтоолын төсөлтэй хамт Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай, мөн Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ. Эдгээр тогтоолын төсөлд ирэх онд тээврийн хэрэгслийн албан татварыг гурав дахин, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг тав дахин нэмэгдүүлэхээр тооцож тусгасан иргэдийг туйлдуулж эхэллээ. Түгжирнэ, дээрээс нь татвар нь хэд дахин нэмэгдэх тогтоолын төсөл өргөн баригдсан гэсэн үг.
Жишээлбэл, монголчуудын хамгийн их унадаг “Приус” авто машин эзэмшигч иргэн жилд албан татварт 108 мянган төгрөг, зам ашигласны төлбөрт 100 мянган төгрөг буюу нийтдээ 208 мянган төгрөг төлж, замын хөдөлгөөнд оролцдог болох нь. Тухайлбал,
Албан татвар:
“Приус” 36000-аас 108000₮,
“Лексус 570” 188100-аас 564300₮,
“Портер” 30000-аас 75000₮,
“Ланд Круйзер 200” 151800-аас 455400₮.
Зам ашигласны төлбөр:
2000 хүртэлх моторын багтаамжтай машин 20000-аас 100000₮,
2001-3000 хүртэлх моторын багтаамжтай машин 30000-аас150000₮,
4001 дээш моторын багтаамжтай машин 50000-аас 250000₮ болох нь.
Амьдрах гэж зүтгэж яваа иргэдийн цөөхөн хэдэн төгрөгийг энэ мэт аргаар татвараас өндийдөггүй, торгуулиас салддаггүй болгож, байгааг нь татвар нэрээр цэвэрхэн "булааж" авах нь энэ удаагийн Хотын удирдлагуудын бодлого бололтой.
| ХОТЫН ДАРГЫН “ХОРЛОН”-ТОЙ ШИЙДВЭРҮҮД |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |