Эргэлт.мн мэдээллийн сайт “Орон нутгийн сонгууль-2024”-ийг угтан аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн талаарх баримтыг цувралаар хүргэж буй. Тэгвэл энэ удаагийн дугаарт Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарын төсвийн мөнгө тонож, тендер түүдэг баримтыг хүргэж байна. Улс орны хөгжлийн хамгийн анхан шатны байгууллага, орон нутгийнхаа гал тогоог хариуцах ёстой төлөөлөгч нар улс төрд ормогцоо улсын төсөв руу уралдаж, тендер түүж, бизнесээ цэцэглүүлдэг байдал газар авчээ. Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар томоохон барилгын компаниудаараа дамжуулан тендер түүсэн баримтыг хүргэе.
ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ ГОМБОЖАВЫН ЦЭДЭНБАЛ

Г.Цэдэнбал нь Ховд аймгийн Жаргалант сумын уугуул. 2000 онд БҮДС-ийг дүүргэж, "Газарчин" дээд сургуульд мэргэжил дээшлүүлсэн. ХААИС-ийн багш, "Хүч" нийгэмлэг, "Алтайн хүчтэн" клубийн багш, “Залаа Алтай” ХХК-ийн захирал, Ховд аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн, Ховд аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаар ажиллаж байсан гэх намтартай.
Түүний хувьд “Залаа Алтай” ХХК-аараа дамжуулж, тендер түүдэг юм байна. Тодруулбал, тус компанийг 2009 онд үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байгаад 2016 онд эхнэр Чойжилын Нямцэцэгийн нэр дээр шилжүүлсэн байдаг. "Залаа Алтай" ХХК Ховд аймаг дахь барилгын тендерийг ингэж түүжээ.
ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ ТОГТОХЫН ЖАРГАЛСАЙХАН
.jpg)
Т.Жаргалсайхан нь Ховд аймгийн Жаргаланд сумын уугуул, Дархан хотын Техикийн их сургуулийг төгссөн. Дархан хотын Хар төмөрлөгийн үйлдвэрийн диспетчер, Улаанбаатар хотын Гаалийн газрын Гаалийн шалгагч, Замын-Үүд дэх Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч, Баян-Өлгийн аймгийн Гаалийн газарт Гаалийн улсын байцаагч, Ховд аймгийн Гаалийн газарт Гаалийн улсын байцагч, Увс аймгийн Гаалийн газарт Гаалийн улсын байцаагчаар ажиллаж байжээ.
Улмаар 2009 онд “Мотоблок” компанийн инженерээр, "Баялаг буянт" компанийн захирлаар ажиллаж байсан гэх намтартай. Барилга угсралт, засал чимэглэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Мотоблок” компанийг Тогтохын Жаргалсайхан, Тогтохын Бямбажаргал нар эзэмшдэг.
“Мотоблок” компани нь мөн төсвийн хөрөнгө бүхий төрийн тендерийг тэрбумаар нь түүдэг байна. Тодруулбал,
ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ ТУХЫН БЕРГЕНБАЙ

Т.Бергенбай нь Ховд аймгийн Жаргалант сумын "Прогресс" сургуулийг төгсөөд, ХААИС-ийг дүүргэжээ. Тэрбээр 2020 онд 31 настай ИТХ-д нэр дэвшиж сонгогдсоноор Ховд аймгийн хамгийн залуу төлөөлөгч болсон байна. Түүнийг Ховд аймгийн шатахууны “магнат” гэж хэлж болно. Тэрбээр "Толхын ойл" ХХК-ийн менежер, 2018 оноос "Кеналхын" ХХК-ийн захирлаар ажилласан гэх намтартай. “Толхын ойл” компани нь түүний төрсөн ах Тухын Дырдубай нэр дээр бүртгэлтэй. Тус компанийн тендерийн түүхийг дурдвал
Дээрх баримтуудаас Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар нь өнгөрсөн хугацаанд иргэдийг төлөөлөх үүргээ хэрхэн биелүүлсэн талаар дүгнэлтээ хийж, дүнгээ тавина биз ээ.
| ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН БАРИЛГЫН ТЕНДЕР ЗАВШСАН БАРИМТУУД |
|
2026-11-18 20:19:08
Сэтгүүлч Б.Даваахүүг 30 хоног цагдан хорьсон шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ
2026-11-18 16:33:16
Ц.ИДЭРБАТ: 1990 оноос хойших хамгийн өндөр ургацыг энэ жил авлаа
2026-11-18 15:30:33
АРДЧИЛСАН НАМЫН БҮЛЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-11-18 15:21:25
Г.ДАМДИННЯМ: Шатахууны үнийг бууруулна
2026-11-18 14:58:21
Таеквондо-гийн улсын аваргын “Мастерс” ангиллын шилдгүүд тодорлоо
2026-11-18 12:09:34
Н.УЧРАЛ: Ард түмний шаардлагыг үл хүндэтгэсэн хэнийг ч Монголын хууль дуудна
2026-11-18 11:46:41
Н.УЧРАЛ: Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлнө
2026-11-18 11:26:45
МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ “МОНГОЛ БИЧИГ-МОНГОЛ БАХАРХАЛ” БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
2026-11-18 10:34:39
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АЛБА ХААГЧИД ОЛОН УЛСЫН ТУУХАЙ ӨРГӨЛТИЙН ТЭМЦЭЭНД АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ
2026-11-18 10:27:34
Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын нийслэл Рига хотноо ажиллажээ
2026-11-18 09:11:35
2026-11-18 09:01:08
ГЭМТ ХЭРЭГ, ХҮЧИРХИЙЛЛИЙГ ГОЁЧЛОН ХАРУУЛСАН КИНО ХИЙХЭЭ ЗОГСООЁ УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-18 08:38:01
ЖИНДҮҮ ХОРВООД ЖАРГААГҮЙ НАР
2026-11-18 08:00:00
СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР 312 ХҮҮХЭД АМЬ НАСАА АЛДЖЭЭ
2026-11-18 07:41:57
АҮЭБ-ИЙН САЙД Г.ДАМДИННЯМЫН ШАТАХУУН ИМПОРТЛОГЧДОД ТАРААСАН 156 ТЭРБУМ МАН-Д ХАНДИВ БОЛЖ ИРЭХ ҮҮ
2026-11-18 07:00:00
ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛСЭН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН УЛС ТӨРИЙН “ЦЭВЭРЛЭГЭЭ”
2026-11-18 07:00:00
Ч.БЯМБАДОРЖ: УЛСЫН ЦОЛНЫ “БОСГО” ӨНДӨР ГЭДГИЙГ МЭДЭРСЭН
2026-11-18 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-18 07:00:00
ЧИЛИ, ЗАМБИГИЙН БАЯЖСАН ХИЙГЭЭД, БУРУУДСАН ТҮҮХ
2026-11-18 07:00:00
УДАМ ДАМЖСАН ЖАЛАМ ХАР
2026-11-18 00:07:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |