Улаанбаатар хотын аялал жуулчлалын гол бүс нь Налайх дүүргийн зургадугаар хороо буюу Тэрэлж орчим. Харамсалтай нь, аялал жуулчлалын гол бүс нь архины оромж, гэмт хэргийн үүр уурхай болоод удаж байна. Тэр дундаа эмэгтэйчүүдийн эрх хамгийн их зөрчигддөг газар нь Налайх дүүрэг болжээ. Хүчирхийлэл, хүчингийн хэргийн хохирогч болж, эрүүл мэнд, амиараа хохирох нь байдаг л зүйл болчихлоо.
Эргэлт.мн мэдээллийн сайт орон нутгийн сонгуультай холбоотойгоор дүүрэг, аймгуудын ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн хугацаанд хэрхэн ажилласан, хөрөнгө нь хэрхэн өссөн болон бизнесийн холбоо хамаарлын талаарх нийтлэлийг цувралаар хүргэж байгаа билээ. Иймд эмэгтэйчүүдийн эрх хамгийн их зөрчигддөг Налайх дүүргийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид хэрхэн ажилласан гэдгийг танилцуулж байна. Бид энэ удаад Налайх дүүрргийн эмэгтэй төлөөлөгчдийн хөрөнгийг танилцуулах юм. Тус дүүргийн ИТХ-д найман эмэгтэй төлөөлөгч суудаг ажээ.
ЛХАГВАА ЦЭЦГЭЭ
Анх удаа 2020 онд дүүргийн ИТХ-д сонгогдсон. Гэр бүлийн жилийн орлого нь 11.7 сая төгрөг, өөрийнх нь орлого 36.9 сая төгрөг. Нийтийн хоёр орон сууцтай, үнэлгээ нь 100 сая төгрөг гэж мэдүүлжээ. Эзэмших 500 ам метр нэг газартай, 14 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламждаа 38.7 сая төгрөгтэй. Ямар нэг компанийн хувьцаа эзэмшдэггүй, малгүй, машингүй, зээлгүй.
ГАВААДОНДОГ СУВДАА
Мөн л анх удаа дүүргийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон. Гэр бүлийн жилийн орлого нь 132 сая төгрөг, өөрийн орлого нь 17 сая төгрөг. 350 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууцтай. Суудлын жижиг машин, Toyota, Landcruiser Euro 25 сая төгрөг, 152 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын 12 адуу, мөн 62 адуу, 13 үхэр, эзэмших 225 ам метр газартай, үнэлгээ нь 52 сая төгрөг. Хадгаламждаа 13 мянган төгрөгтэй, 15 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Компанийн хувьцаа эзэмшигч биш.
ХАВДАЛХАЗ МАЯРАГҮЛЬ
Нийтийн гурван орон сууцтай, өвөлжөө, хаваржаа нэг, үнэлгээ нь 565 сая төгрөг. Гэр бүлийн орлого нь 40 сая төгрөг, өөрийн орлого нь 67.3 сая төгрөг. Суудлын жижиг машин, Toyota, Prius машинтай, эзэмших 300 ам метр нэг, 500 ам метр гурав, өмчлөх 700 ам метр нэг газартай, газрын үнэлгээ 75 сая төгрөг. Хадгаламждаа 818 мянган төгрөгтэй, "Рояал фонд" ББСБ, Төрийн банк, "Нэт Капитал" ББСБ-д 125 сая төгрөгийн зээлтэй, нэг тусгай зөшөөрөлтэй.
ДАМДИНСҮРЭН ЧИНБАТ
Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр найман жил сууж байгаа. 2021 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд мэргэжилтнээр томилогдсон. Жилийн орлого нь 17 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 0 төгрөг. 120 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууцтай, 20 сая төгрөгөөр үнэлэгдэх хурдан удмын хоёр адуу, 15 үхэр, адуутай. 40 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дөрвөн сая төгрөгийн хадгаламжтай. Бусдаас 120 сая төгрөгийн авлагатай, 10 сая төгрөгийн зээлтэй. “Азийн соёл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч.
“Азийн соёл” ХХК-ийг Дамдинсүрэнгийн Соёлмаа, Дамдинсүрэнгийн Чинбат нартай хамтран эзэмшдэг, 2009 онд байгуулсан. Хачирхалтай нь, тус компани нь Д.Чинбатыг төлөөлөгч болсных нь дараа буюу 2018 онд төрийн байгууллагын хэд хэдэн тендерт оролцжээ.
Шалгарсан тендерийг нь сонирхуулбал,
1.Дипломат байгууллагын vйлчилгээг эрхлэх газарт Аж ахуйн цэвэрлэгээний материал нийлүүлэх- 54 сая төгрөг. (2018 он)
2. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнд цэвэрлэгээний материал нийлүүлэх- 42 сая төгрөг. (2018 он)
ПҮРЭВДОРЖ НАРАНТУЯА
Налайх дүүргийн иргэдийг дөрвөн жил төлөөлж байгаа. Тэрэлж орчим буюу зургадугаар хорооны хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. 2012 онд Горхи Мэлхий хад амралтын газрын дарга, 2017 онд Налайх дүүргийн Тохижилт, нийтийн үйлчилгээний хэлтсийн дарга, 2019 онд Налайх дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, 2020 оноос Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгчөөр ажиллаж байгаа.
Гэр бүлийн нийт орлого нь 12 сая төгрөг, өөрийн орлого 33 сая төгрөг. 128 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууцтай, мөн гарааштай. Эзэмших 400 ам метр, 500 ам метр газартай.
ЭНЭБИШ ХОРЛОО
Налайх дүүргийн иргэдийг найман жил төлөөлж байгаа. Нийт орлого нь 16.7 сая төгрөг, гэр бүлийн орлого нь зургаан сая төгрөг. Нийтийн нэг орон сууц, хашаа байшинтай, үнэлгээ нь 55 сая төгрөг. Эзэмших6000 ам метр газартай, үнэлгээ нь 60 сая төгрөг.
| ТАНИЛЦ: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХ ХАМГИЙН ИХ ЗӨРЧИГДДӨГ НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИТХ ДАХЬ ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХӨРӨНГӨ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү бараалхлаа
2026-09-03 18:14:11
“Оюутан аврагч” хөтөлбөрийн хүрээнд сайн дурын гишүүдийг чадавхжуулах сургалт зохион байгуулагджээ
2026-09-03 16:55:02
Усны ослын дуудлага өнгөрсөн оноос 28.3 хувиар өсжээ
2026-09-03 16:41:40
Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй
2026-09-03 13:42:26
Нүүдэлчдийн наадмын модон барилдаанаас 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
2026-09-03 12:53:21
ОХУ-аас манай улсад экспортлох түлш шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгална гэдгээ мэдэгдлээ
2026-09-03 12:00:19
ХУУЛЬЧ Р.БУЛГАМАА: Ээж нь нас барж, аав нь шоронд орж, өнчирч үлдсэн охид мэлмэртэл уйлаад сууж байна
2026-09-03 11:31:32
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-03 10:59:01
Согтуурах, мансуурах донтолтын эмчилгээний тогтолцоонд шинэчлэл хийнэ
2026-09-03 10:46:16
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
2026-09-03 10:24:57
Ц.Бэгзсүрэн 60 секундэд 58 сээр цохиж “Word Nomad Games 2026” рекордыг эзэмшлээ
2026-09-03 10:23:36
Олон улсын мэргэжилтнүүд ЭХЭМҮТ-ийн эмч нартай хамтран 30 хүүхдэд мэс засал хийжээ
2026-09-03 09:19:40
Элчин сайд Ж.Оюунбаатар, ХБНГУ-ын Симон Краеэтэй уулзав
2026-09-03 08:28:23
Ерөнхий сайд Н.Учрал, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзав
2026-09-03 08:02:24
Х.Хатанболд дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-03 07:52:23
Н.Амгаланбаатар дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-03 07:47:13
Бадминтончид Төв Азийн аваргаас гурван хүрэл медаль хүртжээ
2026-09-03 07:20:00
Монгол, Хятад, Солонгос, Индонезийн нэгдсэн бизнес форум эхэллээ
2026-09-03 07:10:00
Япон Улсын ГХ-ийн сайд Т.Мотэги манай улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-09-03 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-09-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |