Төрийн ордон 126 гишүүнтэй, гишүүн тус бүр хоёр туслахтай. Гишүүд, туслахын тоо нэмэгдэж, намрын чуулган эхлэхэд ёстой л түм түжигнэж, бум бужигнахаар байна даа. Сая анхдугаар чуулганы хуралдаанаар гишүүдийн өрөөг тохижуулах гэж Төрийн ордон хөл толгойгүй бужигнав. Сандал ширээгээ бүгдийг шинэчлээд, өнгө будаг нэмж, “дээлээ” солив.
Төрийн ордныг засаж тохижуулахад улсын төсвөөс 12 тэрбум төгрөг зарцуулахаар 2024 оны төсөвт тусгасан. Түүгээрээ ямартай ч чуулганы танхимыг шинэчлэн засаж, 126 гишүүний тойрч суух шинэ сандал, ширээг нь тавиад авлаа. Гишүүдийн өрөөнд тавих том ширээ, мөлхөө тавилгыг бүгдийг нь шинэчилж, сүүлийн үеийн өндөр хурдын компьютеруудыг хүртэл шинээр оруулж ирсэн гэнэ. Засвар шинэчлэлийн ажил одоог хүртэл үргэлжилж байна. Хуучин тавилгаа шинээр солих ч яамай. Хууль тогтоох байгууллагад хийх ажил мөн ч их байна даа.
Энэ удаагийн парламент анхны ээлжит бус чуулганы хуралдаанаа ирэх сардаа багтаан хуралдуулж, төсөвт тодотгол хийнэ гэдгээ мэдэгдээд байна. Төсвийн тодотголоос гадна Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталж, цаашид хэрэгжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөг ч батлах юм байна. Тэгэхээр УИХ-ын гишүүдийг сандал, ширээгээ сольж, Төрийн ордонд тухлахаас илүү чухал цаг үе хүлээж байгаа юм. Тэр тусмаа хүний эрхийг дээдэлж, ардчилсан нийгмийг бүтээхийн төлөөх хариуцлагатай цаг үе эхэлж байгааг сануулах нь зүйн хэрэг болов уу. Ард түмэн хариуцлагатай, шударга нийгмийг бүтээхийг энэ удаагийн УИХ-аас өмнөх жилүүдийнхээс ч илүү хүсэж буй.
Шинэ парламентыг сандал, ширээтэй зууралдахаас ч илүү чухал ажлууд хүлээж байна. Нэн тэргүүнд эрчим хүчний салбарт эхлүүлэх шинэ бодлогоо танилцахгүй бол энэ өвөл улс даяараа хэмнэлтэд шилжиж, хөхөө өвлийн хүйтэнд хөлдөж мэдэх эрсдэл бий. Өнгөрсөн өвөлжин эрчим хүчний хэмнэлт нэрээр цахилгаанаа таслуулж, сайд нь “аргалж” давсан. Энэ парламментын эхний ажил нь яалт ч үгүй эрчим хүчний салбараа өөд нь татах байна.

Түүнчлэн энэ удаагийн парламент амь тариа нэхэж, “сэхээний тасагт хэвтэж буй” эдийн засгаа аврах, “амьдруулах"-ын заагт зогсож байгаа гэдгээ санах нь чухал. Өөрөөр хэлбэл, цар тахал, геополитекийн нөхцөл байдлаас шалтгаалж суларсан эдийн засаг өндийж эхлэв үү, үгүй юү, сонгуулийн мөчлөгтэй таарч, дахин сэхээний тасаг рүү шилжихэд ойрхон байна. Удаах асуудал нь гишүүдийг хариуцлагатай, ёс зүйтэй байлгах асуудал сандал, ширээ сэлгэхээс ч илүү чухал байгааг энд сануулах нь зүйн хэрэг.
Уг нь бол хуучин парламентын танхимд УИХ-ын гишүүд шударга, үнэнийг биенээсээ нэхэж, шаардахдаа дургүй хүргэсэнд нь салаавч гаргаж, хоорондоо барилцаж аваад ч болов танхимд халуун уур амьсгал бүрддэг байв. Ингээд ч болов ард түмэнд асуудлын зөв, бурууг хэлж өгөх гэж хичээдэг эрүүл тогтолцоотой байлаа. Засгийн газрын гишүүдээс хуулийн төслийг үг, өгүүлбэр бүрээр асууж, хариулж чадахгүй бол буцаадаг хатуухан сануулгууд ч чуулганы танхимд өрнөдөг байв. Харамсалтай нь, өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газрын сайд нарынхаа аманд “багтчихсан” аятай чимээгүй гишүүдээр парламентын танхим дүүрч, хуулийн төслүүдээ ногоон гэрлээр баталдаг хүлцэнгүй Их хурал байлаа. Тэр байтугай өргөн барьсан хуулийн төслөө уншиж үзээгүй гарын үсэг зурчихдаг гишүүд хүртэл өнгөрсөн парламентад байсан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд парламентын засаглалтай Монгол Улсын төрийн эрхийг барих дээд байгууллагыг амьгүй албат болгож хувиргачихаад, өнөөдөр төрийн эрхэнд хэдхэн хүн тонгочиж байгааг хэн хүнгүй шүүмжилж буй.
Ийм атлаа шинээр сонгогдсон гишүүдийн олонх нь авлига, албан тушаалын хэргээр “барьцаалагдсан”, хууль хүчний байгууллагын үүд сахисан, “кноп”-ны эрх мэдлээс хэтрэхгүй албат гэх шүүмжлэл ч олны дунд байсаар байна. Өөрөөр хэлбэл, эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй улстөрчид “ханцуйндаа” хэрэг наймаалцдаг асуудал энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд амь бөхтэй үргэлжилж байна гэх шүүмжлэл ч олны дунд бий. Тэр тусмаа хамтарсан Засгийн газар юу юунаас илүү хариуцлагатай, ажил хэрэг ч байхгүй бол нуран унагаахад ойрхон байна.
Тиймээс УИХ-ын гишүүд, хууль тогоох дээд байгууллагынхаа үүргийг хариуцлагатай гүйцэтгэж, сандал ширээ будаж, өнгө солихоос илүү хариуцсан ажилдаа эзэн болох нь юу юунаас илүү чухал байна. Төрийн ордныг тэрбум тэрбумаар тохижуулах яах вэ, иргэнээ хүндэтгэдэг эрх зүйн орчин бүрдүүлье, гишүүд ээ.
| ТӨРИЙН ОРДНЫГ ТЭРБУМ ТЭРБУМААР ТОХИЖУУЛАХ ЯАХ ВЭ, ИРГЭНЭЭ ХҮНДЭТГЭДЭГ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДҮҮЛЬЕ, ГИШҮҮД ЭЭ |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |