• Өнөөдөр 2024-04-26

Ардчилсан намын Тэргүүн дэд даргаар Д.Ганбатыг томилов

2021-11-30,   380

      Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос өнөөдөр ээлжит бус цахим хурал хийжээ. Уг хурлаар тус намын Тэргүүн дэд даргаар намын бүлгийн дарга Д.Ганбат томилогдсон байна.
 
       АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн баталжээ. Тодруулбал,
  • Ардчилсан намын “Үндэсний анхдугаар чуулган" зохион байгуулах тухай
  • "Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл"-ийн танилцуулга
  • Бусад гурван асуудлыг хэлэлцэж Үндэсний бодлогын хорооны гишүүд дэмжиж баталсан байна.
       М.Тулгат даргатай Ардчилсан намаас арваннэгдүгээр сарын 18-нд долоо хоногийн ээлжит 4:11 цагаараа мэдээлэл хийх үеэрээ ирэх арванхоёрдугаар сарын 6-нд тохиох Ардчиллын өдрийг тохиолдуулж "Хүний эрхийн үндэсний чуулган" зохион байгуулахаа мэдэгдсэн юм.

Ардчилсан намын Тэргүүн дэд даргаар Д.Ганбатыг томилов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188