• Өнөөдөр 2024-04-27

АХБ: Монголд 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох гэрээ байгууллаа

2020-09-15,   435


Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Азийн хөгжлийн банктай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсрол эзэмших тэгш хүртээмжийг сайжруулах, цар тахлын болзошгүй эрсдэлээс сэргийлж бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилготой 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хоёр санхүүжилтийн гэрээг байгууллаа. 
Үүнээс 1.5 сая ам.долларын санхүүжилтийг оношилгоо, эмчилгээнд шаардлагатай урвалж оношлуур, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах аж.
Харин Ядуурлыг бууруулах Япон сангаас олгож буй хоёр сая ам.доллароор Дархан-Уул, Дорнод, Дундговь аймгууд болон Сонгинохайрхан дүүрэгт дөрвөн сургууль, дөрвөн цэцэрлэг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үе тэнгийн найзуудын хамт ердийн сургууль, цэцэрлэгт явж, тэгш хамрагдах боломж бүрдүүлэх юм байна.
 


АХБ: Монголд 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгох гэрээ байгууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188