Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл БНХАУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд өнөөдөр /2026.09.08/ ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, Төв хорооны Нэгдсэн фронтын газрын дарга Ли Ганьжетэй Бээжин хотноо уулзжээ.

Уулзалтаар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хоёр намын хамтын ажиллагаа, улс төрийн харилцан итгэлцэл, хөрөнгө оруулалт болон цаашдын хамтын ажиллагааны шинэ чиглэлийн талаар санал солилцсон байна.
Ли Ганьже Монгол, Хятад хоёр улс найрсаг хөрш, иж бүрэн стратегийн түншүүд болохыг онцлоод, ХКН Монгол Улсын улс төрийн гол намуудтай яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд анхаарч ажиллана гэв.

Тэрбээр мөн Монгол Улсад оруулах Хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, эрчим хүч, уул уурхай, худалдааны уламжлалт салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ ногоон хөгжил, тоон эдийн засаг, чухал ашигт малтмал зэрэг шинэ чиглэлд хамтран ажиллах боломжтойг тэмдэглэжээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ХКН үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлээд, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэхэд уулзалт чухал ач холбогдолтойг онцолсон аж.

Тэрбээр Монголын Ардчилсан нам гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжсэн, нээлттэй, хуульд нийцсэн, тогтвортой байр суурийг баримталж ирсэн бөгөөд цаашид ч энэ байр сууриа хадгална гэдгийг илэрхийлжээ.
Мөн 2025 оны гуравдугаар сард АН-ын төлөөлөгчид БНХАУ-д айлчилж, хоёр намын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичиг байгуулсан талаар дурдлаа. Тус санамж бичгийн хүрээнд ХКН-ын урилгаар БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид хоёр намын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэв.

Уулзалтаар хоёр намын харилцаа, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалах, улс төрийн яриа хэлэлцээ болон хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал нэгджээ.
О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-д хийж буй ажлын айлчлалаа үргэлжлүүлж, Бээжин хотын Дашин дүүрэг дэх Олон улсын устөрөгчийн эрчим хүчний жишиг бүсийн үйл ажиллагаатай танилцах юм.

| О.ЦОГТГЭРЭЛ ЛИ ГАНЬЖЕТЭЙ УУЛЗАЖ, ХОЁР НАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО |
|
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
2026-10-14 16:48:49
НАРУТО ЭРГЭН ИРНЭ
2026-10-14 16:48:27
Макао нээлттэй тэмцээнээс Б.Солонго алт, Ц.Мөнххэрлэн мөнгөн медаль хүртжээ
2026-10-14 16:43:44
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
2026-10-14 15:52:21
Пап лам уушгины хорт хавдартай гэж оношлогджээ
2026-10-14 15:44:00
Ш.БАТБАЯР: ХҮРЭН БААВГАЙТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ДӨРВӨН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛ БОЛОВСРУУЛЖ, ХҮРГҮҮЛЛЭЭ
2026-10-14 15:26:01
Берлин хотод Чингис хаан судлалын олон улсын хурал зохион байгуулна
2026-10-14 15:23:33
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
2026-10-14 15:21:08
5.5 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “МӨНГӨН МОРЬ” ХҮҮХДИЙН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗАРЛАГДЛАА
2026-10-14 14:23:54
Хил хамгаалах ерөнхий газар Нөмрөгийн түймэртэй холбоотой цахим мэдээллийг үгүйсгэв
2026-10-14 14:00:23
Харбины цас, мөсний ертөнц энэ өвөл талбайгаа тэлж, шинэ дээд амжилт тогтооно
2026-10-14 12:48:55
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ
2026-10-14 12:44:21
АҮЭБЯ-НД “ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР” ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОЁРДУГААР ШАТНЫ ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
2026-10-14 12:36:33
ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭХ ТАЛААР БНСУ-ЫН “KOICA” БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦОВ
2026-10-14 12:30:11
МУБИС-ийн БТС-ийн оюутнууд МҮОХ-ны үйл ажиллагаатай танилцлаа
2026-10-14 12:26:34
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ
2026-10-14 11:34:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ, ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-10-14 11:18:15
ОХУ-д суралцагч оюутны хөнгөн атлетикийн тэмцээн болжээ
2026-10-14 11:13:44
Монгол, Хятадын хамтарсан зөвлөлдөх уулзалт болов
2026-10-14 10:46:05
“Мөрөөдлийн гоол” хөл бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-14 10:22:55
Цогтцэций сум 30 тоннын хог нягтруулагч машинтай боллоо
2026-10-14 10:09:24
Б.ГҮНЗАЯА: Гоо сайхны стандартад нийцэхийн тулд амьдарна гэдэг утгагүй
2026-10-14 07:59:38
Л.ГАВААСҮРЭН ХУРАНДААГИЙН ГЭРГИЙ Д.ЦЭЦЭРЛЭГ: ХАНЬ МИНЬ БИЧСЭН ШҮЛГЭЭ ТӨГӨЛДӨР ХУУРАН ДЭЭР ҮЛДЭЭГЭЭД, НАМАЙГ АЯ БИЧИХИЙГ ХҮЛЭЭДЭГ БАЙЛАА
2026-10-14 07:52:28
Баавгайн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны талаар санал солилцлоо
2026-10-14 07:00:00
ЖИНХЭНЭ “ЗЭВҮҮН ГАР” БОЛ ЧӨЛӨӨТИЙН “ЗИДАН” БАЯРАА
2026-10-14 07:00:00
Э.ЗОЛБОО БУЮУ O.Z: ДУУ БИЧМЭЭР САНАГДСАН ӨДӨР ОГТ ӨӨР ЭХЭЛДЭГ
2026-10-14 06:55:46
“ФОРТУНА” Н.БАТБАЯРЫН ЗАЛГАМЖЛАГЧ Б.ЖАРГАЛАН ХӨРӨНГӨӨ НУУСАН УУ
2026-10-14 06:50:08
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-10-14 06:49:41
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан байна
2026-10-14 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |