• Өнөөдөр 2026-09-08

“Монгол Хятадын хэвлэл мэдээллийн 16 дахь хамтарсан форум"-д баримтат кино, бүтээлийн талаар танилцууллаа

Монгол Хятадын хэвлэл мэдээллийн 16 дахь хамтарсан форум БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болж байна.

 

Тус форумд хиймэл оюун ухаан хүчээ авч буй энэ цаг үед мэдээ мэдээллийн үнэн бодит байдлыг чухалчилж, сэтгүүлчид ур чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар хэлэлцсэн байна. Мөн уг форумд Монголын сэтгүүлчдийн төлөөллүүд оролцож, хийж хэрэгжүүлсэн сэтгүүл зүйн бүтээл, төслийнхөө талаар илтгэл тавьжээ.

 

Тодруулбал, Asu.mn сайт “Үнэ цэн” , Ergelt.mn сайт “Давс үүрсэн 40 жил”, Eguur.mn сайт “Их говийн манаач” зэрэг баримтат кино төслүүдийг хөгжүүлж, олон улсын кино наадамд бүтээлээ илгээсэн амжилттай байна. Энэ талаар МСНЭ-ийн Цахим сэтгүүл зүй хариуцсан дэд Ерөнхийлөгч, Asu.mn сайтын эрхлэгч У.Уранцэцэг  “2026 онд цахим сэтгүүл зүйн салбарт шинэ өнгө аясыг бүтээж байгаагийн нэг нь баримтат кино төсөл юм. Тухайлбал, Монгол Улсын цахим сэтгүүл зүйн салбарт үйл ажиллагаа явуулж буй  Asu.mn, Ergelt.mn, Eguur.mn сайтын редакц тус бүр баримтат кино хийж, төслүүдээ олон улсын кино наадмуудад танилцуулсан амжилттай байна. 

 

Энэ нь мэдээллийн сайтын сэтгүүлчид бие даан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, баримтат кино хийж болохыг харуулсан сайн жишээ болж байна.  Тус гурван сайтын төлөөллүүд “Монгол Хятадын хэвлэл мэдээллийн 16 дахь хамтарсан форум”-д оролцож, хийсэн баримтат киноны талаар илтгэл тавьж, сурталчилан таниулж байна” гэв.

 

“Монгол Хятадын хэвлэл мэдээллийн 16 дахь хамтарсан форум"-д баримтат кино, бүтээлийн талаар танилцууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188