Сонгуулиар АН цэвэр далаараа тавиулж, МАН үнэмлэхүй ялалт байгуулсан нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын тохироо, тэдний хамтарсан нүүдэл үр дүнгээ өгсний илэрхийлэл гэх хүн олон байна. Учир нь, энэ сонгуульд АН 11 суудал авахад Ерөнхийлөгчийн оруулсан хувь нэмэр багагүй. МАН-ын дарга У.Хүрэлсүх тойргуудаар хөлийнхөө улыг эргэтэл явж, амаа хаттал ярьж, багаар нь дэмжихийн утга учрыг тайлбарлаж байхад Ерөнхийлөгч АН-аа дэмжихийг уриалсан ганц өгүүлбэр ч хэлээгүй. Гэхдээ л Ерөнхийлөгчийн “уясан” хүмүүс энэ сонгуульд багагүй амжилт үзүүлсэн.
Түүний зөвлөхөөр ажиллаж байсан Ш.Адьшаа, А.Адъяасүрэн нар АН-д хоёр мандат авчирсан. Мөн Хонгор нутгийнхан Ерөнхийлөгчид элэгтэй тул хоёр мандат АН-д “бэлэглэсэн”. Тэрбээр АН-ын төлөө өшөө жаахан хичээсэн бол үүнээс ч олон суудал авчрах боломжтой байсан. Гэхдээ одоо энэ бүхэн болоод өнгөрсөн үйл явдал. Өнгөрснийг өнгөрсөнд нь орхиж, урагшаа алхах нь улс төрд ч, амьдралд ч чухал. Тиймээс ч одоо ирээдүйд болох улс төрийн нүүдэл анхаарлын төвд байна.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн дараагийн нүүдэл юу байх вэ гэдгээс хамаарч улс орны ирээдүй, эдийн засаг гээд олон зүйл шалтгаална. Ерөнхийлөгч одоо зөвхөн дотоодын улстөрчидтэй гэлтгүй олон улсын төр засгийн удирдлагатай шатар нүүнэ. Хэрхэн, яаж нүүхээс Монголын болоод түүний ирээдүйн олон зүйл хамаарна.
2020 он бол Ерөнхийлөгчийн хувьд сорилтын жил. Учир нь, ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай. Өнгөрсөн гурван жилд юу хийсэн, бүтээсэн эсэхээс үл хамаарч, сүүлийн нэг жилд хийх ажлаас түүнийг улираан сонгох эсэхээ иргэд шийдэж, Ерөнхийлөгчдөө дүн тавина. Сая МАН ялалт байгуулахад ганцхан жилийн дотор Улаанбаатар хотын утааг бууруулсан, коронавирус дэлхий нийтийг сандаргаж, манай урд хөрш БНХАУ, ардчиллын эх орон гэгддэг АНУ-д хүртэл хэдэн мянган хүн халдвар авч байхад манайх дотооддоо халдвар алдаагүй зэрэг нь чухал нөлөө үзүүлсэн. Нэг ёсондоо МАН-ын “туг” нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл байсан гэхэд болно. Үүн шиг иргэдэд сайн ажилласан гэж дүгнүүлэх ажил Ерөнхийлөгчид хэрэгтэй.
Түүний хамгийн сүүлд хийсэн том нүүдэл бол дэлхий нийтийг айдаст автуулж, хэдэн сая хүнийг амийг авч одоод буй халдварт өвчний голомт болсон БНХАУ-д хийсэн айлчлал байсан юм. Энэ айлчлал зөвхөн Монгол гэлтгүй, дэлхийн анхаарлын төвд Монголыг, Ерөнхийлөгчийг аваачсан. Тэрбээр өвчний голомт бүс нутаг руу зориглон айлчилж, хөрш орны Төрийн тэргүүн ямар зангарагтай байх ёстойг харуулж, 30 мянган хонины тусламж үзүүлэхээ амласан. Энэ бол Монголын төдийгүй дэлхийн улс төрд томоохон үйл явдал болсон юм. Үүнийг монголчууд, Монгол гэж чих тавьдаг хүмүүс хэсэгтээ мартахгүй. Гэхдээ ирэх Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл санана гэдэг юу л бол. Үүнээс гадна төрийн тэргүүн маань энэ үйл явдлаас хойш нам жим суугаа гэхэд болно. Тиймээс дээрх шиг ийм хэмжээний том нүүдлийг иргэд Ерөнхийлөгчөөс хүлээж байна.
Өдгөө Монгол Улсын гадаад өр 30 тэрбум гаруй ам.долларт хүрээд байна. Харин ирэх дөрвөн жилд 14 тэрбум орчим ам.доллартой тэнцэхүйц гадаад өр эргэн төлөх хуваарь бий. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаас үзвэл уг өр, төлбөрийн хугацааг сунгах зайлшгүй шаардлага үүсээд байна. Энэ сард Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацаа дуусна. Ингэснээр ирэх наймдугаар сараас бид БНХАУ-ын Ардын банкны своп хэлцлийн 2.3 тэрбум ам.долларыг төлнө. Түүнчлэн 2021 оноос Засгийн газрын дөрвөн бондын төлбөрийн өр болох 2.9 тэрбум ам.долларыг төлж эхэлнэ.
Дарин дээр давс гэгчээр коронавирустэй холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хумигдаж, энэ оны төсвийн орлого төсөвлөсөн хэмжээнээсээ 30 гаруй хувиар тасраад байгаа. Ийм хүнд, хэцүү үед эцэг хүний алсыг харсан бодлого, шийдвэр, шаардлагатай үед гаргах суран бүс чухал үүрэгтэй. Энэ бүхнийг цэгцлэхийн тулд эхлээд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхой болгох учиртай. Салбар удирдсан сайд нар тулхтай, түшигтэй, хариуцлагатай, ажлаа мэддэг байж гэмээн эдийн засгийн хямрал, бас бус асуудлыг хамтдаа шийдвэрлэхэд дөхөм байх нь дамжиггүй.
Мэдээж өмнөх Ерөнхий сайдууд шиг үндэстэн дамнасан уул уурхай, эрдэс баялагтай холбоотой урт хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлбэл хэсэг хугацааны дараа өөрөө асуудалд орох нь тодорхойг тэр мэдэж байгаа. Өнөөдөр хууль, хяналтын байгууллагынхан хэрхэн сайн ажиллаж, өмнө нь ажилласан бүхнийг шалгаж, цагдаж байгааг бид бэлхнээ харж байна. Тэгэхээр тэр Тавантолгойг зарах ч юм уу, Оюутолгойн гэрээг өөрчлөх гэх мэтэд гар дүрэхгүй нь тодорхой. Гэхдээ тэр одоо тогтоогоод буй шүүх, хууль, хяналт дахь өмнөх барьцаа багаар бодоход ирэх жилдээ улам ахиулж, чангатгах бололтой.
Гадныг чиглэсэн нүүдэл гэвэл ОХУ-аас манай улсаар дайруулан өнгөрүүлэхээр болсон Байгалийн хийн хоолойн асуудал яах аргагүй түүгээр овоглогдоно. Хараахан хэрэгжиж амжаагүй энэ төслийг тэрбээр хэн хэнд хариуцуулахаас сүүлд хариуцлага хүлээх эсэх нь хамаарна. Гэхдээ энэ бол хоёр хөрштэй эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хамтарч, ашиг олж болох нэг том суваг. Үүнийг Монголд ашигтай явуулах тал дээр тэр мөн л орос ах нартай “шатар” тоглож суугаа.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага. Энэ магадгүй Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд хийх бас нэгэн том нүүдэл, бүрэн эрх нь дууссаныхаа дараа чихнээсээ уяулах хонх нь болж мэдэхээр байгаа. Тэрбээр 2019 оны зургадугаар сард Киргиз Улсын Бишкек хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний өргөтгөсөн хурал дээр “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа… ШХАБ-д элсүүлэх асуудлаар манай улсын дотоодод олон нийтийн санал бодол хуваагдмал байдалтай байна” гэсэн удаатай. Түүнийг ийн мэдэгдсэний дараа монголчууд төдийгүй ажиглагчид хоёр тал болон хуваагдаад буй. Элсэхийг дэмжигсэд ШХАБ нь Монголын эдийн засагт эерег нөлөө үзүүлнэ гэсэн бол дэмжээгүй нь нэгт, хөрш хоёр орноос хэтэрхий хараат болох, хоёрт, үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөөлөх үр дагавартай гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, тэр одоогоор хойд, өмнөд хоёр хөрштэйгээ эдийн засгаа сэргээх, дэмнүүлэх тал дээр ижил тэнцүү шахам тоглолт хийгээд сууж байгаа гэсэн үг. Гэвч одоохондоо манайх ШХАБ-д элсээгүй учраас дээрх талцал хий таамаглал төдий.
Гэхдээ Ерөнхийлөгчийн дараагийн нүүдэл юу байх бол...
| Ерөнхийлөгчийн дараагийн нүүдэл |
|
Э.Даваанасан Азийн аваргаас алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо
2026-04-09 23:28:01
Э.Дэлгэрмаа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-04-09 23:21:53
О.Ариунзаяа Азийн аваргын шинэхэн медальтан боллоо
2026-04-09 23:15:49
Б.Хулан, Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-09 19:38:45
"Сэтгэлийн уяа" киног жүжигчин Э.Батнямбуу найруулжээ
2026-04-09 17:44:02
Б.Хулан Азийн аварга Манишаг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-09 15:38:28
С.Цэрэнчимэд Хойд Солонгосын бөх Мүн Хён Гёнд 2:1-ээр хожигдлоо
2026-04-09 15:22:34
МҮБХ-ны салбар холбоо АНУ-д байгуулагдлаа
2026-04-09 15:15:52
“Археологи, угсаатны үндэсний музей” ирэх онд ашиглалтад орно
2026-04-09 15:09:36
О.Хулан Азийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-04-09 14:55:57
Э.Номуундарь Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-09 13:49:23
"Амьдралд хайртай" нөлөөллийн аяныг зохион байгуулна
2026-04-09 13:46:46
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: БИ МУИС-ИЙН ХУУЛИЙН АНГИЙН ТӨГССӨН НЬ ҮНЭНЧ А.БЯМБАЖАРГАЛ ГЭЖ ХҮНЭЭС ДҮН ГУЙЖ БАЙГААГҮЙ
2026-04-09 13:02:55
Ч.ЛОДОЙСАМБУУ: УИХ-ын дарга парламентад эзэн суучихаад үгэнд ор, үгүй бол гишүүнээ боль гэдэг хандлагатай байна
2026-04-09 13:00:20
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-09 12:30:00
Дорнод, Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
2026-04-09 11:42:30
"Playtime" наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг зохион байгуулна
2026-04-09 11:06:04
Ч.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭЭЖИЙГЭЭ АРГАЛ ТҮҮЖ БАЙХАД НЬ ХОРМОЙДООД ГҮЙДЭГ БАЙСАН МИНЬ САНААНААС ГАРДАГГҮЙ БОЛОХООР ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ АРАГ САВАРТАЙ ХӨШӨӨ УРЛАСАН ДАА
2026-04-09 07:34:08
Э.Номундарь, Азийн аваргын төлөө Minakshi Minakshi-тай тулалдана
2026-04-09 07:30:00
Манай бөхчүүд Азийн аваргын 1 алт, 2 хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана
2026-04-09 07:20:00
Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-09 07:10:00
"ШАР ГЭГЭЭ", "ГАЛБИНГАА", "ЗАДЛААГҮЙ ЗАХИА", "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" КИНОНЫ АЯЛГУУГ ХИЙСЭН Б.САНЧИР
2026-04-09 07:01:16
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-09 07:00:00
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-09 07:00:00
2026-04-09 07:00:00
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-09 07:00:00
Э.Даваанасан Азийн хошой медальт Хван Ёүнжүг ялж, хагас шигшээд үлдлээ
2026-04-08 17:34:28
О.Ариунзаяа Узбекистаны бөхийг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-08 17:22:53
Э.Дэлгэрмаа Солонгосын Пак Хёнёнийг 9:0-ээр буулган авлаа
2026-04-08 17:06:50
Э.Дэлгэрмаа Узбекистаны бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-08 17:00:33
Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
2026-04-08 14:37:07
Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө
2026-04-08 14:35:53
2026-04-08 14:00:00
Туулын хурдны замын төслийг хуульд нийцүүлтэл түр зогсоов
2026-04-08 10:22:02
Б.Мянганбаяр Зүүн Азийн бүс хариуцсан төлөөлөгчөөр сонгогдлоо
2026-04-08 09:52:19
“Улаанбаатар-2026” Азийн аваргын алтан медалийн тулаан маргааш эхэлнэ
2026-04-08 09:26:54
“Хасын хүлэгүүд” 86:84-өөр Хонконгийн “Сөүт Чайна Атлетик” багийг хожлоо
2026-04-08 08:37:45
“ЮНЕСКО”-гийн байранд “НАУРЫЗ ӨВИЙН БАЯР”-ыг тэмдэглэв
2026-04-08 08:08:02
ДЭЛХИЙ, САРЫГ ХҮН ТӨРӨЛХТӨНД ДЭРГЭДЭЭС НЬ ХАРУУЛЖ ЧАДСАН “АРТЕМИС-II” НИСГЭГЧИД
2026-04-08 07:47:26
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН НООЛУУР КИЛОГРАММ НЬ 160-200 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БОЛ БАРУУН АЙМАГТ НООЛУУР АВЧ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА
2026-04-08 07:00:00
ШИНЭ САЙД НАРЫН СҮРЖИГНЭЛ
2026-04-08 07:00:00
П.ОДСҮРЭН:ХАМГИЙН ҮНЭН, ГЭГЭЭН ҮЗЭГЧ БОЛ ХҮҮХЭД
2026-04-08 07:00:00
2026-04-08 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |