КОВИД-19 цар тахлын улмаас оны эхний зургаан сарын байдлаар нэгдсэн төсвийн орлого 4 их наяд 358 тэрбум гаруй төгрөг болж, төлөвлөсөн хэмжээнээс нэг их наяд гаруй төгрөгөөр буурчээ. Энэ тоо оны эцэс гэхэд 3.4 их наяд төгрөг болох төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 9.8 хувьтай тэнцэх тооцоо гарсан. Иймээс Засгийн газар эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжийг дэмжих зэрэг арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэх зорилгоор нэгдсэн төсвийн тодотголын төслийг боловсрууллаа. Үүнд:
Хүүхдийн мөнгө: 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл сар бүр олгож байгаа 100 мянган төгрөгийг 2020 он дуустал олгохоор болов. 1 сая 250 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах бөгөөд нийт 300 тэрбум төгрөг зарцуулна.
Тэтгэвэр, тэтгэмж: Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл хугацаанд сар бүр олгож байгаа 288 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 он дуустал олгоно. Үүнд 73.3 мянган хүн хамрагдах бөгөөд 22 тэрбум төгрөг нэмж зарцуулна.
Нийгмийн даатгалын шимтгэл тэглэх: Үйл ажиллагаа нь доголдсон боловч ажлын байраа хадгалж байгаа ажил олгогч, даатгуулагчийн төлөх НДШ-ийг 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл тэглэсэн. Энэ арга хэмжээг 2020 он дуустал шимтгэлийн “хөнгөлөлт” байдлаар хэсэгчлэн үргэлжлүүлнэ. Ингэхдээ ажил олгогч болон даатгуулагч тус бүр 5 хувь байхаар тооцсон бөгөөд 144 тэрбум гаруй төгрөгийг чөлөөлнө.
ААНОАТ: Жилийн 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлснийг үргэлжлүүлнэ.
Түрээсийн татвар: 2020 оны 02 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлсөн. Татвар чөлөөлөх хугацааг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр болов. Өнөөдрийн байдлаар 1000 орчим аж ахуйн нэгж, 25 мянга гаруй худалдаа эрхлэгч түрээсийн төлбөрөө бууруулсан. Нийт 10 орчим тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтөд хамрагдаад байна.
Мөн бага орлоготой иргэдэд олгодог хүнсний талоны нэмэгдлийг он дуустал үргэлжлүүлэн олгоно.
| 1 сая 250 мянган хүүхэд хүүхдийн мөнгө авах бөгөөд нийт 300 тэрбум төгрөг зарцуулна. |
|
Х.Темирбек “Айчи-Нагоя-2026” Азийн пара наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-19 17:36:39
У.Сүрэнжав “Айчи-Нагоя-2026” Азийн наадмаас алтан медаль хүртэв
2026-10-19 17:29:31
МСНЭ-ийн удирдлагууд Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагватай уулзав
2026-10-19 17:17:28
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалийн болзол хангалаа
2026-10-19 15:55:04
“Ноён” баг “Rising Stars International Volleyball Cup-2026”-гаас хүрэл медаль хүртжээ
2026-10-19 15:25:13
2026-10-19 15:12:01
П.УНДРАХ-ЭРДЭНЭ: Г.Занданшатартай холбоотой худал мэдээлэл тараасан хүмүүсийг АТГ-д шалгуулна
2026-10-19 12:53:56
Арван хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвтэй ТАНИЛЦ
2026-10-19 12:27:45
“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
2026-10-19 11:28:30
Т.Сувд-Эрдэнэ “АЙЧИ-НАГОЯ 2026” Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-19 11:28:19
2026-10-19 11:22:25
Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийгдэж байна
2026-10-19 10:30:48
“Хүлэг” клубийн хүүхдүүд жүдо бөхийн "Дорнод 2026"-д амжилттай өрсөлджээ
2026-10-19 09:57:41
Э.Бат-Ерөөлт гардан тулааны дэлхийн цомоос алтан медаль хүртэв
2026-10-19 09:48:13
Цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллах чадвартай “Юньшао M1000-CNS” аэростат
2026-10-19 09:22:50
Баянгол дүүргийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаан болов
2026-10-19 08:41:59
А.Анужин гардан тулааны дэлхийн цомоос мөнгөн медаль хүртжээ
2026-10-19 08:30:48
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-10-19 08:24:02
2026-10-19 07:20:00
ШАТАХУУНЫ ҮНЭ ӨССӨНӨӨС ҮҮДЭН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙГ 1000-2000 ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ
2026-10-19 07:11:43
Итали Улсад оршин сууж буй монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн боллоо
2026-10-19 07:10:00
НӨМРӨГИЙГ ШАТААСАН “МОБИКОМ”-ЫНХОН ТӨРӨӨС ТЭРБУМ ТЭРБУМЫН ТЕНДЕР АВЧ, 147 БАЙРШИЛД ГАЗАР ЭЗЭМШИЖ БАЙНА
2026-10-19 07:00:52
ДЭЛХИЙН ТОМООХОН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУД САНХҮҮЖИЛТЭЭ ХЭРХЭН БОСГОДОГ ВЭ
2026-10-19 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ГОРИЛОГСДООС ИРГЭДИЙН ХҮСЭМЖИТ УЛСТӨРЧ ТОДОРЧ ЧАДАХ УУ
2026-10-19 07:00:00
SOS: МОНГОЛЫН ГАДААД ӨР 40 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ДАВЖ, ДӨНГӨЖ ТӨРСӨН НЯРАЙ 40 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ТӨРЖ БАЙНА
2026-10-19 07:00:00
ХОМЕРЫН ДУУЛЛЫГ ДУУН ХӨРВҮҮЛСЭН ХӨХМОРЬТЫН Д.ЦАХИЛГААН
2026-10-19 07:00:00
АЮУЛ ДАГУУЛЖ БУЙ “АЛТАРГАН ХАЙРХАН”, “СЭКЕР РЕСОРСУС МОНГОЛИА”-ГИЙН АВТО ЗАМ
2026-10-19 07:00:00
Н.Нандин-Эрдэнэ сүмо бөхийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртжээ
2026-10-18 15:00:30
Н.Батбилгүүн “U23”-ын дэлхийн аваргын хүрэл медальтан боллоо
2026-10-18 14:30:53
Өмнөговь аймагт шинээр барьсан 240.3 колиметр авто зам нээлтээ хийлээ
2026-10-18 12:17:40
2026-10-18 08:49:08
Н.Нархажид, Э.Одгэрэл нар “U23” дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-10-18 08:22:20
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |