-Жилийн жилд хэрүүл тэмцэл, хэл ам дагуулдаг “Болор цом” энэ жил бүр “шившиг” болохыг үзлээ-
Энэ жилийн “Болор цом”-оос хэчнээн үзэгч, уншигч дутуу баяр, хөндүүр мэдрэмжтэй гарсан бол оо. 39 жилийн түүхтэй “Болор цом”-д яруу найраг уншсан нь биш, наадмын гурван даваанд шүлгээрээ “уралцсан” нь авдаг болжээ.
Энэ талаар ч “Алтан өд”-ийн шагналт, утга зохиол судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамц “Болор цом” очир там болжээ. Хамгийн сайн, хамгийн муу хоёрыг нь үлдээснээ дахиуллаа” гэжээ.
“Болор цом”-ын тэргүүн шүлгийн “босго” өндөр. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Ижийтэйгээ байхад”, Соёлын Гавьяат зүтгэлтэн А.Эрдэнэ-Очирын “Зам”, Д.Галсансүхийн “Англи хэлэнд итгэж зориулав”, Д.Болдхуягийн “Монгол хэл” зэрэг шүлэг энэ наадамд барагтай нь хүрдэггүй тэргүүн шүлгийн жишиг тогтоочихсон. Гэтэл Б.Болорцэрэн “Болор цом” барьснаас хойш шүлэг нь “сэхэл авсангүй”.
.jpg)
“Шүлэг бичихгүй удвал хар дарна
Шүд уналаа гэж
Шүлэг бодохгүй өнжвөл хар санана
Зүүд хэллээ гэж”
Мөн “Ээж болсон өдөр минь шүлэг
Ээжгүй болсон өдөр минь шүлэг
Ааваа баярлуулах ганц зам
Амьд яваа минь шүлэг мэт
Шүлэг бичихгүй л бол
Эхийн ачийг санахгүй би
Шүлэг бичихгүй л бол
Элдэв өвчнөөс салахгүй би”
гэсэн нь тэргүүн шүлгийн жишигт хүрэх бус, бүр жишгийг нь унагаад хаячихна гэж хэн санах вэ дээ. “Хог”, “Тайзны шүлэг” гэж шүүмжлүүлж байгаа Б.Болорцэрэнгийн шүлгийг “Муу ёр” гэж бодсон хүмүүс ч байна.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Батрэгзэдмаа шинэхэн “Болор цом”-тон Б.Болорцэрэнгийн талаар
“Монголын утга зохиол, Монголын яруу найргийг аврах цаг иржээ. “Болор цом”-ын эзэн гэх...
“Яргуйт хаврын ямааг өрөвдөнө
Ядаж зөөлөн самна даа гэж хашхирахад хүрнэ
Айл хэмээн зочлох ялаа шумуулыг хүндэлнэ
Муурын зулзага үрчилж бүүвэйн дуу аялна” гэх шиг. Ямар гээчийн муу ёр вэ. Яруу найраг биш, шүлэг ч биш, аймшиг. Аръяабал минь” гэж бичжээ.
Нэгэн удаа утга зохиол судлаач, яруу найрагч Я.Баяраа “Болор цом” хэмээх тайзнаа шүлэг дуудан уралдах наадам Монголын яруу найрагт гавьяа байгуулсан гэвэл цөөн хэдэн сайн найрагчийг олны танил болгосондоо л байх.
Харин гай тарьсан гэвэл чухам тайзны шүлэгчдийг төрүүлж, залуу шүлэгчдийн дотоодоо чагнах хүсэл сэтгэлийн галыг алга ташилтын салхиар унтраан, уриа дуудлага, гэнэн магтаалын шинжтэй усан шүлэг төрөх хүчтэй сэдэл болсондоо л буй юм” гэж байлаа. Үүний нэгэн адилаар тэргүүн шүлгийн жишигт хүрч чадаагүй, “Болор цом”-доо ч тэнцэхээргүй Б.Болорцэрэнгийн тайзны шүлгийг “усан шүлэг” гэх үү аль эсвэл “муу ёр” бичсэнээр нь “цусан шүлэг” гэх үү мэдэх юм алга.
Нөгөөтээгүүр энэ жилийн “Болор цом”-д “гялалзсан” нь залуу яруу найрагч Тө.Бямбасүрэн. “Далайцэрэн давсаан” гэдэг шиг яруу найргаа ойлгох уншигчид нь Тө.Бямбасүрэнгийн шүлэг түрүүлэх байсан талаар аман уралдан магтацгаах.
“Сэдэв болох энэ түүхийг би
Сэхээн амьдруулахын хүндэт эмчээс сонссон юм
Ажлаа л хийж жаргадаг залуухан эмч байж
Амь тэнссэн хүмүүсийг авардаг байж
Эмнэлэгтээ л байхдаа цовоо сэргэг, цог галтай
Эргэн тойрондоо эрчим нь мэдрэгддэг хүү байж
Ганцхан ээжтэйгээ галаа тойрч аж төрдөг тэр
Гардаж эдгээсэн бүхнээ ам бүл минь гэдэг байж
Улиас навчаа гөвөөд л хатаж бутрахын чийхарсан дуутай
Урт намрын үдэш амьдрал үхлийг зааг дээрх
Амьсгал, зүрх нь зогссон хөөрхий эмэгтэй ирж
Амьдруулах гэж өчнөөн эмч, сувилагч тэмцэж
Залуу хүний гар шалмаг
Залгаа залгаа шаардлагатай бүхнийг хийж гэнэ
Цаг илүү оролдоод авралгүйтэй эвлэрч
Царай төрх бүхэнд гуниг мэлтэлзэж
Анхи шанааг нь дагаад хөлс урссан сувилагч охин
Ар гэрийнхэнд нь одоо мэдэгдэх үү гэж
Эмч залуу өөдөөс нь ч харалгүй толгой дохих
Энэ төрх урьдынхаасаа нэг л хөндий санагдаж
Хүүхэд бүрийн хайрыг татдаг буурал асрагч
Хүн ирээгүй бололтой гээд үүдэнд зогсож байж
Аниргүй эгшин дунд өнөөх эмч талийгч руу тонгойсноо
Амьдралын будантай зулайг нь өмөлзөн үнсэж
Хүүгээ уучлаарай ээжээ ... гэж шивнээд л
Хүний элэг эмтрэн уйлсан гэдэг
Асрагч эмгэн л хамгаас түрүүлж ухаараад
Аяархнаар хаалгаа хаах хүртэл бусад нь ойлгоогүй гэнэ ээ” хэмээсэн байна.
Гэрэл зургийг Т.ЧимгээЗалуу яруу найрагчийг дарав уу, дээрээ тохироотой байв уу. Хурдан морины уралдаан, бөхийн барилдаан шиг “Болор цом”-д ч гэсэн допинг бий гэж ярих хүн олон. Яруу найргийн допингийг дээрээ тохироотой аль эсвэл хэдэн арван сая төгрөг дээдчүүлд атгуулж байж л “хэрэглэдэг” гэх. Аль нь үнэн, аль нь бурууг мэдэхгүй ч “мөхөл” рүүгээ “мөлхөж” байгаа Монголын яруу найргийг “аврах” цаг болсныг уншигчид төвөггүй хэлээд өгөх биз ээ.
| “Болор цом”-ын шүүгчид зөв шүүсэн бол Тө.Бямбасүрэн хол тасархай түрүүлэх байлаа |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |