Өглөө босоход аав хатсан гутлыг минь гялалзтал тослоод орны хөлд тавьчихсан байдаг сан. Бороо орсны маргааш өглөө ийм л дулаахан дүр зураг сэтгэлдээ өлгөчхөөд их хотын хүмүүс ажилдаа яаран яаран ус туучин алхдаг болов уу, яг над шиг...

Унасан газар, угаасан усаа зорьж явахад хэдэн өдөр үргэлжилсэн борооны дараа бүүдгэр тэнгэр аль нэг захаасаа гэгээ татуулж онгойх шиг болох авч гийж туяарсан зайцаар нь эргээд л гуниг төрнө. Хүн бүрийн дотор дурсамжийн сайхнаас нь үлдсэн хөндүүр оршдогтой адил.

Надад итгэж, сонголтыг минь зуун хувь хүлээн зөвшөөрч, эрх чөлөөг олгож, эр зориг, үг үйлдэл, эрхэм чанар, энэ бие бүгдийг нь ээж л бүтээж өгсөн. Би гайхамшигтай зүйлсийг бүтээж болно. Мэдээж төгс биш л дээ. Ямар ч хэлбэртэй байж болох тэр бүтээлийг туурвисан жинхэнэ эзэн нь ээж л байх билээ.

Үнэрлүүлэхэд сахал нь хатгаж, үг нь зүрхэнд тусдаг аавтай байхын сайхныг даанч хожим ойлгосон доо.

Элдэв тохиол, эргээд зугтчихаж боломгүй олон учралтай бид нүүр тулдаг. Элгэн нутаг, ээж аавдаа хайртай хүүгийн сэтгэлд эр зориг бий цагт тийм л учралуудтай эрслэн тулж, цэх туучаад гардаг нь хатуу үнэн. Аливаад хэн нэгний төлөө, хүнд хэрэгтэй, ашигтай байх ёстой гэсэн байр сууринаас хандахаас илүүтэй жинхэнэ үнэн байхын үнэ цэнийг орлох зүйл үгүй гэж санана.

Яагаад ч юм бороотой холбогдсон, болдоггүй насны дурсамжаа санахаар ээж рүүгээ утас цохимоор болно. Тэгээд л усны тунгалаг, өвсний соргог нь өнөө ч янзаараа миний нутагт бороо орсон тухай ярихыг нь сонсоно.

Зарим нь гаднаа шувууны өд шиг хөнгөн ч гэлээ дотоод хүн нь чулуу шиг хатуу, тэсвэртэй байдаг тийм л зүрхтэй өөр хүмүүс хийгээд цаг хугацаа, сэтгэл бүлээцүүлэм дурсамж, дурдатгал их сургуулийн гудманд одооч амьд халуун хэвээрээ...
.jpg)
Умардын хязгаар дахь нүүдэлчдийн халуун сэтгэл нь уулсынхаа жаврыг хүртэл бүлээцүүлж орхидог учир л тэд тайгын хэцүү бэрх араншингийн өмнө туйлдаж сөхөрдөггүй биз ээ.
.jpg)
Алхаж очоогүй маргааш, туулж өнгөрүүлээгүй ирээдүй хоосон зүйл.

Говь хэмээх алтан шаргал далайн дунд хүрэн улаан зогдортоо нар мандуулсан алтан тэмээнүүд алхаж, хурдлан давхихдаа ч хумба туураараа харгана, бударганаа энхрийлдэг болов уу гэмээр хулангийн сүрэг хуйларч, асга хаднаа аргаль янгир сүлжин, харуулын цэрэг морин дээрээ зураг мэт зогсох нь нүдэнд төсөөлөгдөнө. Тийм ээ, тэнд ийм гэгээн зурагнууд буй. Тэгээд л би зорьж яваа газраа өөрийнхөө дотор зоргоороо зурж яваа юм.
Яруу найргийн төрлөөр:
Хүүрнэл зохиолын төрлөөр:
Шүүмж, судлалын төрлөөр:
| “ААВААС ҮЛДСЭН ӨВЛИЙН ДУРСАМЖУУД” номоос онцлох 10 эшлэл |
|
2026-10-05 18:21:00
2026-10-05 18:17:53
АТГ-аас Хотын дарга асан Х.Нямбаатарыг яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлжээ
2026-10-05 15:03:13
Ц.Идэрбат: Одоогийн байдлаар 28 өрхийн 637 ямаа өвчилж, 5,871 ямааг зориудаар устгалд хамруулаад байна
2026-10-05 14:35:49
Ц.Идэрбат: Газар тариалангийн салбарт бодитой өсөлт гарсан. Энэ жил төмсөө дотоодоос 100 хувь, хүнсний ногоог 70 хувь, улаанбуудай, гурилаа 100 хувь хангаж байна
2026-10-05 14:20:39
ДХИС-ийн Онцгой байдлын сургуульд галын автомат системийн мэргэшүүлэх сургалт болжээ
2026-10-05 14:05:20
УИХ-ЫН ГИШҮҮД ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГОО ЗАСАЖ, ИРГЭДИЙГ ТӨЛӨӨЛЖ, ТӨРИЙН ЭРХ БАРИЛЦАХ ҮҮРГЭЭ ХЭЗЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ
2026-10-05 13:19:28
М.Тэмүүжин самбын дэлхийн аваргаас алт, Ц.Чинболор хүрэл медаль хүртлээ
2026-10-05 12:58:31
Иранчууд дайны уршгаар үнийн огцом өсөлт эдийн засгийн дарамттай нүүр тулж байна
2026-10-05 11:36:48
Э.Мөнх-Алдар, Г.Анужин, Ж.Дэлгэр нар самбын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга болжээ
2026-10-05 10:47:09
Дашинчилэн, Өгийнуур чиглэлийн 70 км авто замын ажил ирэх сард дуусна
2026-10-05 09:53:18
2026-10-05 09:43:51
Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг шуурхай унтраажээ
2026-10-05 09:41:37
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 42 хэрэг бүртгэгджээ
2026-10-05 09:26:08
“D.BAYARAA CUP-2026” амжилттай зохион байгуулагдлаа
2026-10-05 08:28:16
Жүдо бөхийн дэлхийн аваргад өнөөдөр манай зургаан тамирчин барилдана
2026-10-05 08:05:24
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд сумын заан Д.Сундуй түрүүллээ
2026-10-05 07:20:00
Азийн наадмын шилдэг тамирчнаар 13 настай Юй Зыди шалгарлаа
2026-10-05 07:10:00
2026-10-05 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-05 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нүд бүрэлзэн улцайна
2026-10-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |