Жэйн Остин шиг зохиолоо шалан дор нуухгүйгээр, зочны өрөөнд түмний нүдэн дээр хүссэнээ хийж чадахгүй гуньхран суухгүйгээр, өөрийнхөө өрөөнд өөрийнхөөрөө туурвихын төлөө “өөрийн гэсэн өрөө”-тэй байх хэрэгтэй.
Жорж Элиот шиг тариалангийн тосгонд цөлөгдөж, нууц нэрийн ард амьдрахгүйн тулд, Шарлотта Бронте шиг их хотыг цонхоор харж, гуниглан, гэрийн мухарт амьдралаа дуусгахгүйн тулд өөрийн гэсэн эрх чөлөөтэй байх хэрэгтэй.
Түүний эсээ хийсвэр дүр, зохиомол үйл явдлаар баян, бодит үнэн, жинхэнэ амьдралын түүхэн “эх уурхай” байлаа. Учир нь тэр энэ дэлхийн хаана ч үгүй Осбриж хотоос Виржиниа Вүүлфийн амьдардаг Лондон хотынхоо бодит амьдралын хооронд оюун санааны чөлөөт аяллаа үргэлжлүүлсээр л байх болно. Виржиниа өөрийн чөлөөт илэрхийллийнхээ дунд “Хэдий зохиол ч гэлээ баримттай байх хэрэгтэй, баримт нотолгоо нь хэдий чинээ үнэн бодитой байна, төдий чинээ сайн зохиол болдог гэлцдэг” гэсэн юм. Үнэнхүү түүний хэлснээр уншигчид зохиолоос цээжний чинадад байсан тэр үнэнийг олж, хардаг төдийгүй түүнээс цааш зөвхөн үнэнийг л эрэлхийлсээр байдаг билээ.
Виржиниа залуу охидод лекц уншихын тулд Британийн музейн номын санд эрэл хайгуул хийж, өмнөх үеийн эмэгтэйчүүд, зохиолчдын тухай гүнзгий судлав. XX зууны эхэн үе хүртэл эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн “сүүдэрт амьдарч”, чөлөөтэй бүтээн туурвихад бэрхшээлтэй байсан үе л дээ. Английн эмэгтэйчүүдэд зохиолоо бичээд суух өөрийн гэсэн өрөө байсангүй. “Ядуу хүүд ирээдүйн яруу найрагч болох өчүүхэн ч боломж байхгүй” гэдэг шигээ эмэгтэйчүүдэд ирээдүйн алдарт яруу найрагч, зохиолч болох өчүүхэн ч боломж байхгүй гэж тэд үздэг байжээ. Учир нь эмэгтэйчүүд эд хөрөнгө өвлөх эрхгүй, өндөр цалин авдаггүй, ихэнх нь хүүхдээ харж, аяга тавгаа угаадаг, эмч аль эсвэл археологич зэрэг мэргэжилтэй болох эрхгүй байсан юм. Азаар XIX зууны сүүлчээр тэд өв хөрөнгө залгамжлах эрхтэй болсон гэнэ.
Виржиниа Вүүлфийн авга эгч таалал төгсөхдөө түүнд жил бүр 500 фунт олгох гэрээслэл үлдээжээ. Магадгүй түүний зөвхөн зохиол, бүтээл туурвиж амьдрах болсон шалтгаан, цор ганц боломж нь энэ байсан болов уу. Тэр дахиж ажил, мөнгө, амьдралын аар саарсан зүйлд санаа зоволгүй, бүхнээс өөрийгөө “ангижруулж”, уран бүтээлийн “хөлгүй далайд живэх” болсон байх. Өдрийн хоол, маргаашийн ажлын хөлсөө л бодож амьдарч ирсэн XIX зууны эмэгтэй бүхнээс өөрийгөө холдуулсан. Харин энэ үетэй нь зэрэгцэж, дэлхий ертөнц, утга зохиол, гүн ухаан, эрх чөлөө, хүйсийн тухай ойлголтуудтай “танилцаж” асан нь өнөөгийн бидний мэдэх Виржиниа Вүүлфийг “бүтээсэн”. Хөрөнгө мөнгөний цаана эргэцүүлэн бодох эрх чөлөө бий. Харин хөрөнгө мөнгөний “хүнд гинж”-нээс л суллагдаж чадвал тэр эрх чөлөөнд хүрнэ.
Эрх чөлөөт эмэгтэй Виржиниа Вүүлфийн бүтээсэн “өөрийн гэсэн өрөө”-нд эрх чөлөө, хүйсийн тэнцвэртэй байдал, орон зай бий. Тэр яг л ямарваа нэгэн хүйсгүй мэт, аль эсвэл хоёр хүстэй мэт “өнцгөө олж”, “өөрийн гэсэн өрөө”-ндөө эрх чөлөөндөө “живж” байна. Тэр “Утга зохиол бичиж буй хэн боловч юуны өмнө өөрийн хүйсийн талаар бодох нь ноцтой алдаа” гэж үзсэн юм.
“Өөрийн гэсэн өрөө”-ндөө эрх чөлөөгөө олсон “эрх чөлөөгүй” эмэгтэйн өрөөнөөс бичсэн тэмдэглэл минь “Маргаашийн хоолоо хэрхэн олох тухай бодохоо больсон цагт л оюун ухаан жинхэнэ мөн чанараа олох”-оор дуусаж байна.
Б.БАДАМЗУЛ
| Виржиниа Вүүлфийн өрөөнөөс бичсэн тэмдэглэл |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |