“Утгын чимэг-2020” богино өгүүллэгийн наадам энэ сарын 2-нд болж өндөрлөлөө. Энэ жилийн “Утгын чимэг” наадам Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт их зохиолч Цэндийн Доржготовын нэрэмжит болсноороо онцлогтой. Тус наадмыг Монголын зохиолчдын эвлэл, МҮОНРТ, Архангай аймгийн утга зохиолын “ХАНТАМИР ТӨВ”, Архангай аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгууллаа. Наадамд нийт 60 гаруй зохиолчид бүтээлээ ирүүлснээс шилдэг 10 бүтээл шалгарч, сүүлийн шатанд тунаж үлдсэн юм. Тэгвэл шилдэг арван бүтээлийг МЗЭ-ийн шагналт зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн “Хөнөгийн цагаан салхи” өгүүллэг магнайлсан юм. Уншигч та бүхнийг “Утгын чимэг” наадмын тэргүүн зохиолч С.Пүрэвсүрэнтэй учруулж буйдаа баяртай байна.
-Олон ч удаа нэрийг тань сонсож, зүсийг тань харж байлаа. Гэвч таны тухай төдийлэн судалж, мэдсэн зүйлгүй. Манай уншигчдад ч сонин байгаа байх?
-Намайг Соёрхын Пүрэвсүрэн гэдэг. Баянхонгор аймгийн Жаргалант сумын уугуул. Байдрагийн голын хөвөөн дээр тоглож өссөн хүн дээ. Эдийн засагч мэргэжилтэй. Залуу насандаа цаг зав муутай ч уран зохиолыг шимтэн сонирхож явлаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагч явахад Ардын Уран Зохиолч Тангадын Галсан багшаар хичээл заалгах хувь тохиол таарсан нь зохиол бүтээл гаргах анхны оч хаясан байх. Ангийн багш маань Ш.Баасанжав гэж сайхан хүн байлаа. Мундаг багш нараар хичээл заалгаж явсан азтай хүн шүү.
-Утга зохиолын ертөнцөд хөл тавиад хэд дэх жилдээ бүтээл туурвиж байна вэ. Энэ хугацаанд хэдэн ном баринтаглав?
-Анхны шүлэг, өгүүллэгээ 2000 оны үед бичсэн байх. Бидний үед ном их уншдаг байсан. Тэр үеэс бичсэн хэдий ч хүнд уншуулж чадахгүй их л ичдэг байлаа. Харин 2015 онд зохиолч Т.Бум-Эрдэнэтэй танилцах завшаан тохиож өгүүллэгүүдээ үзүүлж билээ. Ичиж, зовоод болдоггүй. Гэтэл надад урам өгч “Ном болчихжээ” хэмээн сайхан үг хэлсэн. Тэр бүү хэл өөрөө ариутган шүүж, сайхан үгээр мялаалга бичсэн. Мөн ч их баярласан даа. Ингээд анхны өгүүллэгийн түүвэр номоо “Зүүд эргэх зөн” нэртэй хэвлүүлж байлаа. Тэр үеэс хойш гурван роман, нэг туужийн эмхэтгэл, долоон өгүүллэгийн түүвэр, нэг үлгэр, нэг шүлгийн түүвэр гээд нийт арван гурван ном гаргажээ.

-Хөдөлмөрлөж, бүтээж чадсан бүхэн гавъяагаа үнэлүүлдэг. Та ямар, ямар шагнал хүртэж байв. Тэр дундаа таны мартаж чаддаггүй, сайхан дурсамж үлдээсэн шагналт тань юу вэ?
-Хамгийн сайхан шагнал маань МЗЭ- ийн шагнал. “Өвгөдийн цадиг”, “Өвгөдийн жудаг” хос ном бичсэний учир 2017 онд шагнуулж байлаа. Мөн төрийн ивээл хайранд багтаж “Алтан гадас” одонгоор шагнуулсан.
-Таны овог их содон санагдаж байна. Аавыхаа тухай хуучлаач?
-Ааваас өөр ийм нэртэй хүн байдаггүй юм. Эмээ маань аавыг гуравхан настай байхад нь бурхан болсон гэдэг. Аавд хайрласан нэрний түүх их сайхан. Эмээгийн төрсөн эгч нь бас Соёрх гэж их сайхан бүсгүй байсан гэж сонссон. Тэр үед сайхан бүсгүйг өөр хошууны ноёд богтолж авдаг ёс байсан гэнэ. Заншил ёсоор өөр хошууны ноён хатан буулгахаар богтолж аваад явах зуур их бороо орж, Байдрагийн гол үерлэжээ. Үер ихтэй голын усанд тэр сайхан бүсгүйг үйлгээд алдсан аж. Нутгийн хүмүүс “Лус савдаг нь сайхан бүсгүйгээ харамлалаа” гэцгээн ам уралдан ярьдаг байжээ. Тэгээд л лус таалсан эгчийнхээ нэрийг хүүдээ өгсөн юм гэсэн. Даанч бас л удаан наслалгүй бурхан болсон юм билээ. Харин аав минь урт насалсан шүү.
-Сайн үйлсийн аянд нэгдэж, ХӨСҮТ-д хандив өргөсөн гэж сонссон. Түмнийгээ тэвдэж явахад та юугаар туслав?
-Миний зохиолыг уншдаг цахим групп байдаг. Тэр чигтээ миний ном, зохиол. Тэгээд л уншигчдаасаа 2000 төгрөг нийлүүлж хандив өргөе гэсэн бодол төрсөн юм. Хоёр удаа хандивын аян өрнүүлж, ХӨСҮТ- ийн эмч нартаа мөнгө, зохиолчдын ном бүтээл цуглуулж сэтгэлийн хандив өргөлөө. Өнгөрсөн өвөл хөл хориотой үед замын цагдаа нар маань их өрөвдмөөр санагдаж байв. Миний нэг найз битүү цан хүүрэг болсон цагдааг заагаад "Орсон буур шиг бөөн цагаан толгойтой" гэхэд нь их л дургүй хүрч байсан. Тэгээд номынхоо борлуулалтаас нэг сая төгрөгийн шатахууны талон авч бас хандив өргөсөн дөө. Яах вэ дээ хүнд үеийг хамтдаа туулъя гэж бодсон юм.
-Хүний дотоод мөн чанар, өнөөгийн нийгмийн эмгэнэлтэй дүр төрх, эх байгалийн талаар бичдэг болов уу. Ер нь хүний мөн чанар гэж яг юу юм бэ?
-Би яг л наад сэдвээр чинь бичих дуртай. Яах вэ хууран мэхлэлт, аллага, хулгай дээрэм бичье гэвэл дөнгөх л байх. Гэвч сэтгэл минь зөвшөөрдөггүй юм.
Хэдэр, ёдор ааштай ч сэтгэлийнх нь мухарт хайр өмөлзөж явдаг хөх өвгөдөө бичих л хамгийн сайхан.
Уулын сүүдэр буухаар романыг минь уншсан нэг зохиолч бүсгүй "Сөрөг талын дүргүй мөртөө хүмүүсийн харилцааны зөрчил тэмцлийг яаж бичээд байна” гэж асуугаад инээж байсан. Зарим нэг шүүмжлэгч нөхөд дандаа гоё сайхан төгсгөлтэй зохиол бичлээ гэж өөнтөглөж л байдаг юм. Өөр зохиолч нар хангалттай их бичиж байгаа нийгмийн хар бараан өнгийг би бас нэмж будаад яах вэ дээ. Хөдөөгийн амьдрал, хүмүүний аж төрөх монгол ахуйгаа бичиж л байя. Хүмүүст үлдэх эсэхийг цаг хугацаа харуулна шүү дээ.
-Та бүтээлээрээ дамжуулан олон чухал санааг уншигчиддаа хүргэсэн байх. Таны бусдад хүргэхийг хүсдэг хамгийн гол санаа юу байдаг вэ?
-Амьдралд саад бэрхшээл, зовлон, гуниг ,шавар намаг их тохиолдоно оо. Ямар диваажинд амьдарч байгаа биш. Алаг тарлан хорвоогийн гэрэл сүүдэр дундуур холын бодол, чиг зүгээ алдалгүй сэтгэлийн гэрэл гэгээгээр урдах замаа гэрэлтүүлж явбал алдах ёсгүй гэдгийг л уншигчдадаа ойлгуулахыг боддог оо.
-Хэд дэх жилдээ утгын чимэг наадамд оролцож байна ва. Өмнөх жилүүдэд ямар амжилт гаргаж байв?
-“Утгын чимэг” наадамд долоо дахь жилдээ оролцлоо. Өнгөрсөн жил “Аав хүү хоёр” өгүүллэгээрээ гуравдугаар байр эзэлсэн. Энэ жил аз ивээж “Хөнөгийн цагаан салхи” өгүүллэгээрээ тэргүүн байр хүртлээ. Маш их баяртай байна.
-Бүтээл төрөх агшин олон янз. Зарим нь урсаад л орж ирдэг бол зарим нь хэдэн жил бодолд өндөглөж явдаг. “Хөнөгийн цагаан салхи” өгүүллэгийн санаа хэрхэн төрж, хэдий хугацаанд бичив?
-Өнгөрсөн жилийн намар Дундговь аймгийн Чойрын хийд рүү явах ажил гарсан юм. Тэнд тэр нутгийн нэгэн сайхан эртэй танилцаж билээ. Тэгээд л зохиол бүтээл ярьж байхад нэгэн сайхан өвгөний тухай үлгэр домог ярихад зохиолын санаа анх төрсөн. Тэгээд л бодож яваад нэг л өглөө бичсэн. Бодолдоо амилуулчихвал бичихэд нэг их уддаггүй.
| СОЁРХЫН ПҮРЭВСҮРЭН: Хэдэр, ёдор ааштай ч сэтгэлийнх нь мухарт хайр өмөлзөж явдаг хөх өвгөдөө бичих л сайхан |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |