Холливудын инээдмийн киноны тод од Жим Кэрригийн нэгэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
Канад гаралтай Америкийн жүжигчин Жеймс Южин Жим Кэрри Холливудын кино урлагийн инээдмийн төрөлд идэвхтэй 40 гаруй жил дүр бүтээсэн. Бүтээсэн дүрүүдээрээ хүмүүсийн нулимсыг гартал инээлгэж, үзэгчдийнхээ хайр, хүндэтгэлийг хүлээсэн энэ эрхэм кино урлагаасаа зодог тайлж, сүүлийн хэдэн жил нам гүмхэн амьдарч байгаа билээ. Тэрбээр энэ удаад инээдмийн киноны тухай болон хүний мөн чанар, “дүр”-ийн талаар сонирхолтой ярилцлага өгчээ.
-Ноён Кэрри, таны дүр бүтээсэн олонх кино инээдмийн төрөл. Үзэгчид тэр бүр таны нууцлаг, адал явдалт кино, драмд тоглож байсныг мэдэхгүй байх. Таны амьдралыг бүхэлд нь хөгжилтэй, инээдтэйгээр төсөөлдөг шүү дээ. Харин та амьдралдаа сүнслэг, нууцлаг байдалт итгэдэг эсвэл тийм байв уу?
-Би сүүлийн хэдэн жилд маш их өөрчлөлттэй нүүр тулж, олон ч зүйлийг ухаарсан. Энэ цаг хугацаа надад аливаа зүйлийн талаар сэрэмжтэй байхыг зааж өгсөн гэж бодож байна. Гэсэн ч энэ зүйлд урьд өмнө нь байгаагүйгээрээ сэтгэл хөдөлж, өнгөрсөнд хийсэн бүх зүйл дутмаг байгааг харуулж байх шиг... “Бид яг хэн юм бэ”, “Яагаад энд байгаа юм бэ” гэсэн хоёрхон асуултын хариуг олох гэж удсан. Эцэст миний хувьд энэ зүйлс юу ч биш, ямар нэгэн шалтгаангүй зүгээр л хийж байснаа ойлгосон. Ердөө л сайн формтой тоглох гэсэн юм уу даа.

-Ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр зүгээр л жүжиглэж, кинонд тоглоод байх таны тэр “сэрэл”-ийг юу өдөөсөн юм бол?
-Би хүн бүрийн хүрэхийг хүсдэг газар ирснийхээ дараа л өөрийгөө аз жаргалгүй байгааг ойлгосон байх. Өөрийнхөө хүссэн гэж бодсон бүх зүйлээ хийж, хичээж чармайж ирсэн ч аз жаргалгүй байгаагаа ойлгох “Бурхан минь, энэ яг юу юм бэ” гэмээр цочирдом зүйл юм билээ. Тиймээс л хүн өөрийгөө хэн болох, юу хийгээд байгаагаа ухаарч, ойлгоосой гэж хүсэж байна. Тэгж байж л өөрийгөө ч, ертөнцийг л харж чадна.
-Тэгээд өөрийгөө, ертөнцийг “нэвт харсан” таны бодолд юу үлдэв?
-Энэ зүйл яг ч надад тохиолдоогүй л дээ. Тэр үед би яг ч би биш байсан. Дотор минь би байхгүй. Гэсэн ч тийм зүйл болж өнгөрсөн. Магад энэ зүйл бүх амьдралынхаа туршид бусдын инээлгэх гэж явсан надад хувь хүн үлдээгүйг ойлгуулсан. Дотор минь зүгээр л маш олон талт, олон дүрт энерги байгаа байх.
-Энерги?
-Тийм ээ, энерги. Тэд бол би. Тэд намайг би болгож, бүтээж байгаа юм. Юу гээч, сүүлийн хэдэн жил миний амьдралын хамгийн хэцүү үе тохиосон. Амьдралын юу нь бодит, юу нь бодит бус болохыг ойлгох зөрчилдөөн. Гэхдээ өөрт тохиосон зовлонг ойлгох нь хүний хамгийн үнэ цэнтэй зүйл шиг. Авралд хүрэх зам, юмсыг ухаарч, ойлгож энэрэнгүй болох, дараагийн шатанд гарч, өөртөө эрх чөлөөг өгч байгаа юм.
-Өөрийгөө “нэвт харсан”, хүлээн зөвшөөрлийн эдгээр жилийн дараа хуучны дүр бүтээж байсан инээдмийн кинонуудаа эргэн санах сонин байсан уу?
-Өөрийгөө бусадтай ижил гэж боддог, кинонд дүр бүтээх гэж хамаг чадлаараа хичээж байсан нэгнийг санаж байна. Яаж л хэлмээр юм бэ дээ. Жишээ нь, 1999 оны “Man on the Moon” кинонд Энди Кауфманы дүрд тоглож байхдаа дүр бүтээхийн тулд өөрийгөө алдаж болно гэдгийг ойлгосон байх. Түүнээс хойш өөрөөрөө бус ямар нэг дүрд амьдрах болсон. Яах вэ, энэ миний л сонголт байсан. Өөрчлөлт хэдийнэ болж өнгөрсөн ч “Дөрвөн сарын турш Жим Керриг хойш тавьж, өөр дүрээр амьдрах болбол Жим Кэрри хэн болж үлдэх вэ” гэсэн бодол торох болсон.

-Энэ бүхний дараа олсон, хүлээн зөвшөөрсөн хамгийн чухал зүйл тань юу вэ?
-Тэр үнэхээр байхгүйг гэдгийг л ойлгосон. Түүний санаанууд ч...
-“Тэр байхгүй” гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ?
-Шинжлэх ухааны үүднээс яривал, ямар нэгэн зүйлд итгэсэн тетраэдүүдийн бөөгнөрлийн задрал гэх юм уу даа. Гэхдээ тэр зүйл бол ердөө санаанууд. Ирланд, шотланд, франц хэл надад өгсөн санаа. Канад ч надад санаа өгсөн. Багаасаа шашин шүтлэгтэй өсөж, хоккейн багт тоглож, Франкенштейн мангаст итгэдэг байсан. Тэр зүйлс намайг бий болгосон. Намайг одоогийн би болох санаануудыг өгсөн гэсэн үг. Хуульч, өмгөөлөгч хүн гэж байхгүй. Тэд бол мэргэжил тиймээс. Үнэндээ хэн ч үгүй гэх болоод байна.
-Тэгэхээр юу ч бодит бус гэж үү?
-Мэдээж, зарим бодит зүйлс байгаа. Харин миний хувьд өөрийн минь амьдарсан амьдрал, хийсэн зүйлс бодит бус.

-Таны сүүлийн үед дүрслэх урлагт шимтэж, зураг зурж эхэлсэн гэж сонссон. Зураг зурах таны хэлсэн тэр их өөрчлөлтийг хөнгөвчлөхөд тусалж байх юм уу?
-Миний хувьд өөр зүйл бүтээх шинэ арга болсон. Магад шархалсан, гутарсан үедээ уран зургаас урам зориг авсан байх. Яг тэр үед ямар нэгэн зүйл зурах гэж байгаа, зурснаа будаж, бүтээх гэж байгаа мэдрэмж надад үгээр илэрхийлэх аргагүй байсан.
-Бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан ч буруудахгүй гэж бодож байна...
-Вегаст гаргана аа(инээв). Урлаг гэх зүйлээс эсрэг замаар явсан, жинхэнэ хүмүүст хүрэх газарт зургуудаа үзүүлмээр байна. Магад тэр хүмүүс зураг худалдан авах чадамжгүй, мөнгөгүй байж болно. Гэхдээ тэд харж чадна. Яг л жинхэнэ хүмүүст хүрэх, бодит бүтээл бий болгож үзэсгэлэн дэлгэнэ гэж найдаж байгаа.
| ЖИМ КЭРРИ: Бусдыг инээлгэх гэж дүр бүтээсэн 40 жилийн дараа жинхэнэ өөрийгөө алдсанаа ойлгосон |
|
УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЦЭРГИЙН БҮХ АНГИ САЛБАРТ ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ИЖ БҮРЭН ШАЛГАЛТЫГ ХИЙЖЭЭ
2026-09-29 12:17:24
АНУ-ын Сангийн яамны Техникийн туслалцааны албаны төлөөлөгчид Монгол Улсад ажиллалаа
2026-09-29 11:41:41
ОРОН СУУЦ, УУЛ УУРХАЙН ЛИЦЕНЗ ЗАРНА ГЭЖ ИРГЭДИЙГ ЗАЛИЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
2026-09-29 11:34:33
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 хэрэг бүртгэгджээ
2026-09-29 11:28:38
“ЧИНГИС ХААН” ОУ-ЫН НИСЭХ БУУДАЛД ТЕРМИНАЛ-2 БАРИХААР 150 ТЭРБУМ ИЕНИЙН ЗЭЭЛ АВНА
2026-09-29 11:15:00
ОБЕГ-ЫН ДАРГА Г.АРИУНБУЯН АЛБА, АНГИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАТАЙ ТАНИЛЦЖЭЭ
2026-09-29 11:08:51
"Үр дүнд суурилсан удирдлага" төвийн бүсийн чиглэсэн сургалт болов
2026-09-29 09:55:05
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, “ОСА”-гийн төлөөлөлтэй уулзав
2026-09-29 08:18:36
Х.Билгүүнсайхан “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын хагас шигшээд шалгарлаа
2026-09-29 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд малын гарлагатай
2026-09-29 06:00:00
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 4.6 жилийн хорих ял оноолоо
2026-09-28 18:30:31
Жүдочид Азийн наадмыг Нагояа хотыг зорилоо
2026-09-28 16:06:50
Өвөр Монголын бүх аймаг, хотуудыг 2030 онд хурдны төмөр замаар холбоно
2026-09-28 16:01:15
Засгийн газраас 2027 онд спортын салбарын ажилтнуудын цалинг нэмнэ гэлээ
2026-09-28 15:12:54
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгчээ
2026-09-28 14:40:39
“Увс-2026” сургалтын үр дүн болон “Говийн чоно-2028” сургуулийн бэлтгэлийг хэлэлцжээ
2026-09-28 14:23:20
Өнгөрсөн долоо хоногт 74 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-28 13:53:02
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад оржээ
2026-09-28 12:58:44
Казахстаны тэмцээнээс Б.Далайцэрэн алт, А.Даваабаатар хүрэл медаль хүртжээ
2026-09-28 12:01:06
Хоногийн хугацаанд залилах шинжтэй 21 хэрэг бүртгэгджээ
2026-09-28 10:01:36
“Мах Импэкс” ХК-ийн “Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарлаа
2026-09-28 09:38:46
Пара жүдо бөхийн баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
2026-09-28 07:53:16
Б.Хонгорзул Азийн наадамд VIII байрт оров
2026-09-28 07:35:44
Эрэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын "B" Category-д мөнгөн медаль хүртлээ
2026-09-28 07:20:00
2026-09-28 07:10:00
2026-09-28 07:05:00
О.ХАНГАЙ АВАРГА ТҮРҮҮЛЖ, Б.ЗОРИГТБААТАР ХАРЦАГА ҮЗҮҮРЛЭЛЭЭ
2026-09-28 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ. Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-28 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өнгө зүс доройтно, Балжинням, Дашням давхарласан өдөр
2026-09-28 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |